Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Өсвөрийн даамчид шилдгээ тодрууллаа

GD Star Rating
loading...

Хас банкны “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийн нэрэмжит 100 буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн энэ сарын 22-24-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Мөн тэмцээн СХД-ийн 83-р сургууль дээр явагдсан бөгөөд 6 аймаг, 6 дүүрэг, 2 клубын нийт 91 тамирчин өрсөлджээ. Түүнчлэн тэмцээн 7-12 насны охид, хөвгүүд, 13-15 насны охид, хөвгүүд, 16-18 насны охид хөвгүүд зэрэг нийт 3 насны ангилалаар явагдсан юм. Тус тэмцээнийг Хас банк, Хөгжлийн алтан сан холбоо 8 дахь жилдээ ивээн тэтгэгчээр ажилласан байна.

Тэмцээний 7-12 насны охидын ангилалд  Хөтөлийн Номин-Эрдэнэ тэргүүлсэн бол , 2-т Дорноговь аймгийн Хонгорзул, 3-т Баянзүрх дүүргийн Одгэрэл нар орсон бол хөвгүүдээс энэ ангилалд тэргүүн байранд Дорноговь аймгийн Санжаа,удаах байруудад мөн тус аймгийн Даваа, Бат-Оргил нар удаалсан байна. 13-15 насны ангилалд 1-р байр БЗД Энхцэцэг, 2-т СХД Одбаяр, 3-т БГД Мөнгөнжолоо орсон бол хөвгүүдээс 1-р байрт БТДС Түмэннасан, 2-т Дорноговь аймгийн Соронзонболд, 3-т БТДС-ийн Бямбасүрэн нар эзэлжээ. Харин 16-18 насны охидын ангилалд 1-т Дархан-уул аймгийн Нандинцэцэг, 2-т Алтан титэм клубын Нямгэрэл, БЗД-ийн Намуун нар удаалсан бол хөвгүүдээс энэ ангилалд 1-т Алтан титэм клубын Энхбат, удаах байруудад Дорноговь аймгийн энхболд, мөн аймгийн Ганбямба нар орсон байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: