Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ, Сингапур 2010 » “Сингапур-2010”-ын анхны эрхийг жүдоч О.Дөлгөөн өвөртлөв

GD Star Rating
loading...

Монголын жүдо бөхийн залуу тамирчин Отгонбаярын Дөлгөөн (66 кг) энэ оны наймдугаар сард Сингапурт болох Хүүхдийн зуны олимпийн анхдугаар наадамд оролцох анхны эрхийг эх орондоо авчирлаа. Энэ тухай ОУОХ-ны ажилтан Жесси Нуман, Олон улсын
жүдогийн холбооны спорт хэлтсийн ахлах эксперт Энвик Галеа нар МҮОХ-нд албан ёсоор бичгээр мэдэгджээ.

“Гацо” хэмээх Дашжамцын Энхбаатарын шавь энэ хүү 1993 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2005 оны арванхоёрдугаар сараас эхлэн жүдогоор хичээллэн өсвөр үеийнхний УАШТ-ээс алт, залуучуудынхаас хүрэл медаль хүртсэн амжилттай. Тэрбээр 2009 онд Будапешт хотноо өндөрлөсөн өсвөр үеийнхний ДАШТ-д VII байр эзэлсэн юм. Энэ тоог арвижуулахаар бокс, чөлөөт бөх, гимнастик, хүндийг өргөлт зэрэг төрлийнхөн эрх авах тэмцээнд одох болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Bilgee says:

    BOX iin erhiig yaaj awah we? odoo Ulsiin Uswuriin awragad turuulbel erh olgohiin bolu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: