loading...
Монголын буудлага спортын холбоо шинэ он гараад дотооддоо анхныхаа тэмцээнийг зохион байгуулж байна. Үнэн сонины нэрэмжит “Сзхбаатарын мэргэн бууч” тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээнийг Үнэн сонин, МБСХ хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн тэмцээн 13 дахь жилдаа “Үнэн” сонины нэрэмжит нэрийн дор зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээнд нийт 80 гаруй тамирчид онч мэргэнээ сорьж байна.
Мөн тэмцээнд Булган аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Есүхэй клубээс тамирчид багш дасгалжуулагчийн хамтаар хүрэлцэн ирж оролцож байгаа юм. Түүнчлэн төр цэргийн нэрт зүтгэлтэн Сүхбаатар жанжны их үйлсийг хүүхэд залуучууд хойч үед таниулах, шинэ залуу тамирчдын эгнээг өргөтгөн бэхжүүлэх, тэдний амжилтыг бататгах зорилготой. Улмаар тус тэмцээнд оролцож байгаа тамирчдаас ирэх 7 сард Мюнхэнд болох 50 дахь удаагийн буудлагын ДА-ын тэмцээнд онч мэргэнээ сорих тамирчдыг сонгон шалгаруулж авах зорилготой юм байна. Дашрамд дуулгахад Макс гурппын нэрэмжит Макс троппи буудлага спортын уламжлалт тэмцээн ирэх сарын 1-нээс 4-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд 4 дэх жилдээ явагдах тус тэмцээн шагналын сангаараа хамгийн өндөрт тооцогддог байна.
loading...




10 10 10 10 10 10 10 10 10 10 = 100 shooting saihanshuu
loading...