Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Тулаан үргэлжилсээр…

GD Star Rating
loading...

Цагаан картаар Австралид ирсэн Их Дуулгын 7 удаагийн аварга Жюстин Энений гайхамшиг үргэлжилсээр байна. Чансааны 18-д эрэмбэлэгдсэн Надья Петроваг тэрээр 7 : 6 7 : 5-аар ялснаар хагас шигшээд шалгараад байна. Хэдийгээр тэмцээний эхний шатанд Жюстин гуяндаа бага зэрэг бэртэл авсан ч ямархуу чансаатай тамирчин гэдгээ нотолж энэ хүртэл ирээд байна. Петрова 3-р шатанд Ким Клийстерсийг мултлаагүй байсан бол нэгэн үеийн агуу Бельги бүсгүйчүүдийг дахин Их Дуулгад өрсөлдөхийг бид харах байжээ. Шөвгийн дөрөвт Энен Хятадын Жен Зетэй тоглоно. Нанхиад бүсгүйчүүдээс өмнө нь Их Дуулгын хагас шигшээд үлдэж байсан тамирчин байгаагүй бөгөөд ийнхүү Жен Хятадын теннисний ертөнцөд шинэ үеийг авчирч байна. Кириленкогийн хувьд тэмцээн ингэж өндөрлөсөнд тун сэтгэл дундуур байна. Мария тоглолтын эхний сетэд зүүн хөлөө бэртээж ялж чадахгүй нь тодорхой болсон юм. Жен Зе 2006 онд Австралийн нээлттэй тэмцээни хос төрөлд магнайлж байсан удааатай.
Одоо түүний нутаг нэгт На Ли хагас шигшээд үлдсэн хоёр дахь Хятад тамирчин болох эсэхээ шийднэ. Гэхдээ тэрээр дэлхийн хамгийн хүчтэй давуулалттай теннисчин Венус Уильямсыг ялж байж энэ шатанд шалгарах боломжтой. Венусын дүү Серена Беларусын Виктория Азаренкотой тоглоно.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд хагас шигшээд тоглох тасалбарыг хамгийн түрүүнд Хорватын Марин Челич хүртээд байна. Энэ эрхийг авахын тулд Марин Энди Роддиктэй  чилийсэн 5 сетийн турш өрсөлдөх хэрэгтэй болсон юм.(7-6 6-3 3-6 2-6 6-3) Челич өмнөх шатанд хоёр ч удаа 5 сет тоглож ялсан гэдгийг бодолцож үзэх юм бол түүний хөдөлмөрийг хүндлэхээс өөр аргагүй. Роддик тоглолтын эхэнд өвдөгний бэртэл авсан тул бууж өгч болох байсан ч тэгэхийг хүссэнгүй. Бүтэн 4 цаг гаран Автралийн халуун наранд шарагдан тэмцсэний эцэст харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Марин Челич карьертаа анх удаа Их дуулгын хагас шигшээд үлдээд байна. Яг одоо Их Дуулгын шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө Энди Мюррэей – Рафаель Надаль нар тоглож байна.

Тулаан үргэлжилсээр…

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. A Gitler says:

    alaaan bolj bna aaa xytaduud odoo buh sportod xuchee avch bnaa sda

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: