loading...
Өнөөдрийн тоглолтуудаас хамгийн анхаарал татсан нь Хит – Кавальерс буюу Уэйд – ЛеБроны тоглолт байлаа. Тоглолтын эхний хагас дуусахад супер одууд хоорондоо инээлдэн ярьж байсан бол тоглолт дуусахад ЛеБрон л инээж үлдэв.
Хит 1 оноо илүү, тоглолт дуусахад 10 хүрэхгүй секунд дутуу байх үед Уэйд тун “гоомой” дамжуулалт хийх гэж оролдож байгаад ЛеБрон таслуулж, улмаар ЛеБроныг довтлоход алдаа гаргасан. “Хаан” 2 торгуулиа 2-ууланг нь оновчтой болгож, Кавальерс 1 оноо илүү болсон бөгөөд үлдсэн 4.1 секундэд Уэйдийн шидэлт оновчтой болоогүй тул Хит талбай дээрээ харамсалтай хожигдлоо. Уэйд тоглолтын туршид багийнхаа шилдэг нь байсан ч сүүлчийн мөчид бөмбөгөө таслуулж багаа хөөдсөн нь энэ.
ЛеБрон – Уэйдийн багууд нийт 21 удаа хоорондоо тулснаас ЛеБроны баг 12 дахиа, мөн сүүлийн 9-өөс 8-д нь хожив.
ЛеБрон сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь 30+, эдгээр 9 тоглолтонд дунджаар 35 орчим оноо аваад байна. Кавальерс ч сүүлийн 18 тоглолтынхоо 15-д нь хожжээ.
Уэйд эхний хагаст л 30 оноо аваад байсан ч 2-р хагаст ердөө 2-хон оноо авсан нь чамлалттай. Мөн 41.2 секунд дутуу байхад тун чухал 2 торгуулийн шидэлтээ алдаж багаа “услав”. Энэ улиралд Лейкерстэй тоглосон тоглолтонд мөн маш чухал торгуулиа алдаж Кобид хожлын оноо авахад нь “тусалж” байсан удаатай.
Селтикс өнөөдөр Клипперсийг хожиж, дараалан 2 яллаа. Өмнө нь тэд 5-ынхаа 4-т нь хожигдоод байсан. Рондо – Бэрон Дэвис нарын тулааны ялагч нь Рондо болжээ.
Филадельфи талбай дээрээ Пейсерт хожигдоход Андре Игуодала багаа 22 оноогоор тэргүүлж. Филли өмнө нь дараалж 2 хожоод байсан ч энэ удаа хожиж чадсангүй. Тэд энэ улиралд 3 дараалж хожиж амжаагүй л явна.
Мемфис Дорнод бүсийн өнгөрсөн улирлын аваргуудыг талбай дээрээ хожлоо. Тэд талбай дээрээ ийн 11 дэхээ дараалан хожиж байгаа бол Мэжик бүсийнхээ 3 байраас дахин нэг алхам ухрав. Мемфис өнгөрсөн улиралд нийт 24 ялаад байсан бол одоогоор энэ амжилтаа давтаад байна. Дуайт Ховард 27 оноо, 15 самбараас авалт, 6 блок хийсэн ч хангалтгүй байж.
Хоукс Рокитсийг талбайд нь хожлоо. Хоукс 1999 оны 2 сарын 25-наас хойш буюу 11 жил Хьюстон хотод хожил аваагүй байсан цувралаа зогсоов. Рокитс сүүлийн 11 тоглолтынхоо 7-д нь, мөн талбай дээрээ хийсэн сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хожигдоод байна.
Буллз Спэрсийг талбайд нь хожиход Дерик Роуз өрсөлдөгч багийнхаа лидерийн нэг Тони Паркерийг илүүрхэв. Роуз 27 оноо авчээ. Буллз ийн 3 дараалан хожиж байна. Спэрс сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигджээ.
Юта 3-р үед 17 оноогоор хожигдож байсан ч талбай дээрээ Сансыг хожиж дөнгөлөө. Кириленко 25 оноо авсан бол Бузер 21 оноо авчээ. Стив Нэш 8000 оновчтой дамжуулалт хийсэн НБА-ын түүхэн дэх 8 дахь тоглогч болсон байна.
Биллапс 27, Аффлало 24 оноо авч, Мелогүй Денвер талбай дээрээ Бобкэтсийг хожив. Наггетс ийн 7 дахиа дараалан хожлоо. Бобкэтс 6 дараалан хожсоныхоо дараа 3 дараалж хожигдоод байна.
Крис Пол 3.8 секунд дутуу байхад дундаас оновчтой шидэж Хорнетс Портлэндийг талбай дээр нь хожлоо. Хорнетс хамгаалагч Девин Браунаас Буллзд өгч, оронд нь төвийн тоглогч Аарон Грэйг авсан байна.
“Майами” – “Кливленд” – 91:92 (34:24, 20:26, 15:17, 22:25)
М: Дуэйн Уэйд – 32 + 10 самбар. Ж. О`Нил – 18. Бизли – 16. Хаслем – 10.
К: Жеймс – 32. Ш. О`Нил – 19. Гибсон – 15.
“Филадельфи” – “Индиана” – 98:109 (29:25, 30:31, 17:24, 22:29)
Ф: Игуодала – 22. Айверсон – 20. Луис Уильямс – 16.
И: ГрэйнЖер – 26. Дант. Жонс – 18. Раш – 16.
“Бостон” – “Клипперс” – 95:89 (17:19, 26:25, 21:15, 31:30)
Б: Пирс – 22. Гарнетт – 17. Рондо – 16 + 12 дамжуулалт.
К: Батлер – 17. Дэвис – 16. Смит – 13.
“Мемфис” – “Орландо” – 99:94 (22:23, 30:27, 25:29, 22:15)
М: Рэндольф – 23 + 19 самбар. О. Жей. Майо – 20. Газоль – 19.
О: Ховард – 27 + 15 самбар. Льюис – 19. Картер – 15.
“Сан-Антонио” – “Чикаго” – 93:98 (31:29, 19:23, 21:18, 22:28)
С: Паркер – 20 + 8 дамжуулалт. Данкан – 15. Жинобили – 14. МакДайесс – 14.
Ч: Роуз – 27. Хайнрих – 18. Ноа – 11.
“Хьюстон” – “Атланта” – 95:102 (25:23, 19:32, 23:22, 28:25)
Х: Лэндри – 16. Брукс – 15. Скола – 12 + 8 самбар.
А: Смит – 22 + 10 самбар. Жонсон – 20. Кроуфорд – 17.
“Юта” – “Финикс” – 124:115 (24:24, 34:45, 33:27, 33:19)
Ю: Кириленко – 25. Бузер – 21 + 20 самбар. Мэттьюс – 21.
Ф: Драгич – 32. Фрай – 21. Стадемайр – 16.
“Денвер” – “Шарлотт” – 104:93 (29:26, 27:26, 28:21, 20:20)
Д: Биллапс – 27 + 11 дамжуулалт. Аффлало – 24. Нене – 17.
Ш: С. Жексон – 22. Ж. Уоллес – 20. Диао – 13. Мюррей – 13.
“Портленд” – “Нью-Орлеан” – 97:98 (23:31, 26:16, 24:25, 24:26)
П: Ховард – 16. ОлдриЖ – 16. Уэбстер – 14.
Н: Крис Пол – 24. Торнтон – 19. Уэст – 18.
loading...




goy goy
loading...
Go Denver!
loading...
lebron saihan tasalsan shuu
loading...
Cavs odoo ugaasaa soliltsoogoor PF avaal tasarchlaa doo. Barag bag oldohku dee. Cavs champion 75% Lakers mgdgui 25% bzdee.
loading...
nba-d yg odoo hamgiin sain amjilttai yvaa bag bol DENVER l bna…
melo ireh togloltond oroh bh..
hetsuuhen uchraanuud huleej bgadaa
loading...
KAPMELO zailaa yg unendee CLEVELAND l sn bga bishuu teneg ooroo ooriigoo bitgii tegej huuraach. teneg humuus bh ym daa
loading...
tvrvv jil cavs orlando,d yaaj hojigdloo. orlando ni lakers,t yaaj hojigdloo. tvrvv jiluliraliin toglolotond orlando lakers.g 2-0 hojison. harin finald 4-1 archuulsan shdee. xarin ene uliral cavs lakers.g 2-0 bolj bna. magadgui finald taarwal 2-4 bj bolox l yum. playoff bol uliraliin togloltoos shal oor. cavs amjihgui ee. conferenceese garch irwel ix yum. denver ch gesen conferenc.n finald hureh bx.tegeed lakers.t hojigdono.
loading...
hey kobe joohon huuhed shig ene ni terend hojigdson bolohoor ene ni teriigee barku gj hachin ym bitii yarij baildaa playoff d lakers sain bolchood busad baguud ni muu bhiimuu hachin hachin ym yarihaa bolildoo
loading...
bulls aimar shaajiinaaa.ene rose suuliin uyed aimar durdee orood shaagaad bhiin.haha
loading...
odoogiin bdlaar bl barag lakers cavaliers 2 finald uldeh ni barag todorhoi bnashd.
loading...
SPRITE SLAM DUNK YEAR-BY-YEAR WINNERS
1984 — Larry Nance, Phoenix
1985 — Dominique Wilkins, Atlanta
1986 — Spud Webb, Atlanta
1987 — Michael Jordan, Chicago
1988 — Michael Jordan, Chicago
1989 — Kenny Walker, New York
1990 — Dominique Wilkins, Atlanta
1991 — Dee Brown, Boston
1992 — Cedric Ceballos, Phoenix
1993 — Harold Miner, Miami
1994 — Isaiah Rider, Minnesota
1995 — Harold Miner, Miami
1996 — Brent Barry, L.A. Clippers
1997 — Kobe Bryant, L.A. Lakers
2000 — Vince Carter, Toronto
2001 — Desmond Mason, Seattle
2002 — Jason Richardson, Golden State
2003 — Jason Richardson, Golden State
2004 — Fred Jones, Indiana
2005 — Josh Smith, Atlanta
2006 — Nate Robinson, New York
2007 — Gerald Green, Boston
2008 — Dwight Howard, Orlando
2009 — Nate Robinson, New York
ene jil Wallace sn shaagaasai
shine goe ym harmaar bshd
lebron oroogui n taagui ym Wallace yugara duthiin
gehdee arai usrelt muu bh lda
loading...
Er n haraad bxad Artest-iin zes n odoo l tsuxuijagamu da. Bryant oird jijig sajig bertel gemtluded idegdeed, dorvitoi hani boloh hun heregtei bhad Artest yaaj toglojiin. Talbai dr ur buteeltei yum neh hiigeed bga n nadad lav olj haragdku bna.
Bodvol Magic shig shine bagtaa buren dasj ohgu oron garantaal bga bx l da. Tehdee l Ariza-g bodvol muu ur noloo uzuuleh bh gej bodod bhiin.
Harin SHAQ Cavs-t suulin heden togloltond odtoi bnaa? 28 myanga dahi onoond hursneese hoish nileen dajgu toglood bxshig ble shu. Suulin 2 togloltondoo 22, 19 ch biluu oird haragdaagu onoonuudaa avj mavaad l. YAG ONOODRIIN BAIDLAAR BOL avargad shiruun uzeh bag CAVS l bna da…
Tehdee MAGIC ALL DAY! 6 sar boltol yu bolohiig ter gehev!
loading...
ЭНЭ ЖИЛ ДЭНВЭР АВЧИХААСАЙ.
loading...
ene mongold lig mig gj yum bgaa yu .
loading...
ene deer Kobe-giin neriig zeelj bichij baigaa teneg bandi neg statictic harj hutsah yum ungursun jil Lakers-Orlondo-giin togloltiig uzsen uu Ter dundaa 2 dahi toglolt Uzsen bol ingej teneg yum bichmeergui l yum
loading...
Mongoliin deed leagui 2 sariin negend ehlene gesen.
Lakers Celevabd 2 uldeh baih, magadgui Lakers avchih baihaa, Traver Ariza ug ni sain zaluu baisan yavuulchih uim aa!
loading...