Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Ванкувер-2010, МҮОХ, ОУОХ » Хашаа “ӨВӨӨ” болох уу?

GD Star Rating
loading...

“Ванкувер-2010” өвлийн олимпийн үеэр орон орны тамирчид өөрсдөө шууд санал өгч, Олон улсын олимпийн хороонд (ОУОХны Тамирчны комисст) тэдний төлөөлөл хоёр хүнийг сонгодог ардчилсан зарчимтай билээ. Энэ ёсоор ОУОХны гишүүн бүх ҮОХ уг сонгуульд тамирчнаа нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд МҮОХ-ноос цагаан олимпод хоёр дахь удаагаа эрх аван өрсөлдөх гэж буй цаначин Хүрэлбаатарын Хаш-Эрдэнийг сонгуульд уясан билээ. Тэрбээр одоо шигшээ 9-д Ази тивийг төлөөлөн шалгарч, хоёр дугаар сарын 24-нд Ванкуверт болох сонгуульд Австралийн Жаки Купер (фристайл, дэлхийн аварга), Францын Антуан Денериа (уулын цана, олимпийн аварга), Гүржийн Елене Гедеванишвили (уран гулгалт, Европийн АШТ-ий хүрэл медальт), Словенийн Петра Майдич (гүйлтийн цана, ДАШТ-ий мөнгөн медальт), Их Британийн Адам Пенгилли (скелетон, ДАШТ-ий мөнгөн медальт), АНУ-ын Анжела Мари Ружиеро (эмэгтэй хоккей, олимп дэлхийн аварга), Италийн Ипполито Санфрателло (тэшүүр, олимпийн аварга), Словакийн Мирослав Шатан (хоккей, дэлхийн аварга) нартай өрсөлдөнө. “Солт-Лейк-Сити-2002” олимпоос ийм замаар сонгогдсон Шведийн алдарт уулын цаначин Пернилла Виберг, Италийн нэртэй цаначин Мануэла Ди Чента нарын халааг энэхүү нэр дэвшигчдээс авч, ОУОХ-ны хоёр тамирчин гишүүн Канадад мэндлэх учиртай.

Өмнө нь манай улсаас буудлагын Д.Мөнхбаяр (Сидней-2000), жүдоч Х.Эрдэнэт-Од (Бээжин-2008) нар нэр дэвшиж байсан бол энэ удаа анхны эрэгтэй бөгөөд өвлийн спортын тамирчин маань дэлхийн шилдэг “есөн эрдэнэ”-д шалгараад байна. Ийнхүү Хашаа маань хоёрдугаар сарын 15-нд олимпийн наадамд уралдсаныхаа дараа ОУОХ-ны сонгуульдаа уралдах давхар үүрэг өвөрлөн Агч модны навчсын орныг зорих нь ээ.

1977 оноос хойш ОУОХ-ны гишүүн байж, өдгөө ОУОХ-ны хүндэт гишүүн нь болсон Ш.Магван өвөөгийн залгамжлагч цанаас төрөх юм биш биз…

Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ

Төрсөн огноо: 1983 оны арваннэгдүгээр сарын 14

Төрсөн газар: Орхон

Спорт: Гүйлтийн цана

СПОРТЫН АМЖИЛТ

Олимпийн наадам: “Турин-2006-д оролцсон

ДАШТ: 2005, 2009 онд уралдсан

Дэлхийн цом: 2008, 2009 онд оролцсон

Мэргэжил, боловсрол: Биеийн тамирын дээд сургууль, Дасгалжуулагчийн баклавр (2006)

Харьяалал: Үндэсний шигшээ багийн гишүүн (2005 оноос); цэргийн албан хаагч

Клуб: “Алдар” спорт хороо

Сонгуульт алба: МҮОХ-ны Тамирчны комиссын гишүүн (2008 оноос)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    ursuldugch nar ni aimar amitad bn shd garah yum bolovu daa?gehdee manai hun bolj l bn shdee

    GD Star Rating
    loading...
  2. uka says:

    Гарахгүй л байх даа, өрсөлдөгч нар нь үнэн тасархай юм байнаа. Гэхдээ иймэрхүү арга хэмжээнд орж өрсөлдөж байх хэрэгтэй, цаашдын спортын хөгжилд ч хэрэгтэй.

    GD Star Rating
    loading...
  3. Frost says:

    ene jil shagnalt bairand orchoosoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: