loading...

Өчигдөр Спортын төв ордны “Б” зааланд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч.Машбат агсны нэрэмжит “Sensei Cup-2010” жүдо бөхийн үнэмлэхүй жингийн УАШТ боллоо. Монгол оронд жүдо бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ч.Машбат гавьяатын дурсгалыг хүндэтгэж, гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор түүний шавь нар “Sensei Cup” тэмцээнийг санаачилсан бөгөөд анхных нь 2008 оны арванхоёрдугаар сард зохиогдож байв. Тэрхүү тэмцээнд хойд, өмнөд хөршийн бөхчүүд ирж оролцон, өрсөлдөөнийг хурцалж, сонирхолтой болгож байсан билээ. Энэ удаагийн тэмцээнийг МЖБХ-той хамтран Б.Адьшаа тэргүүнтэй “Ховд нутгийн хөгжлийн төлөө” сан зохион явуулсан юм.
Жүдо бөхийн техникийг төгс эзэмшвэл жин, бяраар илүү өрсөлдөгчөө буулган авах боломжтой хэмээдэг. Тиймээс ч энэ спортын анхны тэмцээнүүд жингийн ангилалгүй болдог байсан билээ. Харин цаг үеийн шаардлагаар жингийн ялгаатай барилддаг болж, өдгөө эрэгтэй, эмэгтэйч үүдийн тус бүр долоон жинтэй болоод байна. Хэдий тийм ч жүдо бөхийн онцлогийг тодруулах зорилгоор үнэмлэхүй (OPEN буюу хэнд ч нээлттэй) жинд барилдаан зохион явуулдаг хэвээр байгаа.
“Sensei Cup-2010”-т эрэгтэй 29 бөх хүч үзсэнээс хамгийн хөнгөн нь 73 кг-ын С.Ням-Очир, О.Болд-Эрдэнэ нар байлаа. Оролцогчдын дийлэнхийг 90 кг, -100 кг-д барилддаг бөхчүүд бүрдүүлжээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, ДАШТ-ий шагналт Д.Ганхуяг, Б.Тэмүүлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, заан М.Өсөхбаяр болон Б.Төгөлдөр нарын сайчуул энэ тэмцээнд оролцсонгүй. Харин сүүлийн жилүүдэд дэвжээнд гараагүй ОУХМ Б.Одхүү, Ц.Очирбат нар зодоглолоо. Тэд эхний тойрогт таарч барилдахад Ц.Очирбат ялсан юм.
“Хонконг-2009” Зүүн Азийн V наадмаас -100 кг, үнэмлэхүй жинд мөнгө, хүрэл медаль хүртсэн Б.Бат-Орших 81 кг-д УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль зүүж байсан “Алдар”-ын О.Ууганбаатартай эхний тойрогт таарч ялагдсаныг “Sensei Cup”-ын сенсаацаар нэрлэж болох. Түүнчлэн Японд жүдо бөхөөр хичээллэж байсан, “Хөвсгөлийн хүчтэн”-ий А.Давааням хоёрдугаар тойрогт П.Батмөнхөд дийлдэн хоосон хоцорсон юм. О.Ууганбаатар “Хүч”-ийн П.Батмөнх, “Женко”-гийн Б.Өнөржаргал, “Хангарьд”-ын Б.Ариун-Эрдэнэ нарыг хожиж, энэ тэмцээнд оролцогчдын хамгийн хүнд жинтэй бөх Б.Сугаржаргалд ялагдан мөнгөн медаль хүртсэн. Аваргын төлөө барилдаанд Б.Сугаржаргал арал, жин илүүгээ ашиглан халз мордоод цэвэр ялсан.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд 14 бөх барилдахад дээд дөрвөн жингийн улсын аваргууд медальт байрт шалгарлаа. “Бээжин-2008” олимпийн наадмын V байрын шагналт, гавьяат тамирчин Д.Цэрэнханд тус олимпод VII байр эзэлж байсан П.Лхамдэгдтэй аваргын төлөө хүч үзэхэд жингээр бага П.Лхамдэгд юүко үнэлгээгээр хожсон. Хүрэл медалийн төлөө барилдаанд УАШТ-д -78 кг-д аваргын төлөө хүч үзэж байсан Я.Дулмаа, Ц.Наранжаргал нар тулахад насаар эгч, туршлагаар илүү Я.Дулмаа даралтаар ялав. Нөгөө талд 63 кг-ын улсын аварга Ц.Мөнхзаяа ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны залуу тамирчин Н.Нямтуяагаас бүх үнэлгээг авч, минут гаруйхан хугацаанд буулган авсан.
Үнэмлэхүй жингийн УАШТ-ий медальтнуудад алтан цом гардуулсан бөгөөд аварга жүдоч 1 сая, мөнгө, хүрэл медальтнууд 500, 300 мянган төгрөг хармааллаа. Түүнчлэн дөрвөн бөхийг тусгай шагнал, тус бүр 100 мянган төгрөгөөр байлав. Дайчин барилдааны шагналаар “Хүч”-ийн Ц.Очирбат, “Женко”-гийн Б.Мөнхтуяа нарыг урамшуулсан бол МҮОХ-ны нэрэмжит Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг С.Ням-Очир, Н.Нямтуяа нарт олгосон. АНУ-д ажиллаж амьдарч байгаа гавьяат тамирчин С.Дашдулам өөрийн багш Ч.Машбат гавьяатын отгон шавь Д.Цэрэнхандад амжилт хүсч, шинэ өмсгөл явуулсныг энэ үеэр гардуулан өгсөн.
Дашрамд сонирхуулахад гавьяат тамирчин, улсын заан Ж.Ганболд үнэмлэхүй жингийн УАШТ-ийг сэргээн явуулахыг санаачлан, 2004 онд гардан зохион байгуулж байжээ. “Sensei Cup” тэмцээн цаашид жил бүр уламжлал болон зохиогдох ажээ.
УАШТ-ий дүн
Эрэгтэй
1.Б.Сугаржаргал (Женко)
2.О.Ууганбаатар (Алдар)
3.Г.Дашдаваа (Хилчин)
3.Б.Ариун-Эрдэнэ (Хангарьд)
5.Б.Өнөржаргал (Женко)
5.Ц.Очирбат (Хүч)
7.Т.Далайням (Хилчин)
7.Б.Буянбат (Хангарьд)
Эмэгтэй
1.П.Лхамдэгд (Женко)
2.Д.Цэрэнханд (Алдар)
3.Я.Дулмаа (Алдар)
3.Ц.Мөнхзаяа (Хүч)
5.Ц.Наранжаргал (Женко)
5.Н.Нямтуяа (ОБЕГ)
7.Д.Золжаргал (Женко)
7.Б.Мөнхтуяа (Хилчин)
О.ЭРДЭНЭ, Фотог Г.ЭРДЭНЭТУЯА
loading...




sensei gej yagaad nerelsiin bol ene ugiig sain uhuul kunziin surgaali gedeg yum nevt unertdiishdee hehehe
loading...
Багш гэсэн үг гэж сонссон. “Багшийн цом” гэхиймуудаа ккэ.
loading...
hi zaluusaa judo sonirhdog bolon judoogoor hicheeleldeg bvh hvmvvsdee az jargal hvsii bas obeg iin awragch clubiinhend manaihan shvv bvgdeerend n amjilt hvsii.ontsgoi ontsgoi.manai nymka ch argagvi sain barilddag zaluu tamirchin shvvv.kkk
loading...
hi manai sugaraa lag shuu
loading...