loading...
“Финикс” – “Шарлотт” – 109:114 ОТ (33:26, 21:22, 29:29, 15:21, 11:16)
Ф: Стив Нэш – 23 + 9 дамжуулалт. Фрай – 20. Дадли – 18 + 10 самбар.
Ш: Жэксон – 30 + 9 самбар. Диао – 24 + 11 самбар. Уоллес – 21 + 9 самбар.
Бобкэтс нэмэлт цагт Сансыг талбайд нь хожлоо. Бобкэтс баг Финиксийн талбайд анх удаа хожил авч байгаа нь энэ. Санс сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь, мөн улирлыг 14-3 эхэлснээсээ хойш 12-18 амжилт үзүүлээд байна.
Үндсэн цаг дуусахаас 19.9 секундын өмнө Стивен Жексон 3 оноо авч, тоог тэнцүүлсний дээр нэмэлт цагийн эхэнд 20 фут зайнаас оновчтой шидэж Бобкэтст тэргүүлэл авчирж. Энэ нь уг тоглолт эхэлснээс хойшхи Бобкэтсийн ердөө 2 дахь тэргүүлэл байжээ. Жексон энэ тоглолтонд 30 оноогоор багаа тэргүүлсэн бөгөөд түүнийг энэ улирлын Бүх оддын тоглолтонд оролцох эрхтэй хэмээх НБА сонирхогчид цөөнгүй байна.
“Сакраменто” – “Голден Стэйт” – 99:96 (23:18, 26:20, 24:22, 26:36)
С: Удрих – 24. Эванс – 23. Хоуз – 18 + 13 самбар.
Г: Кёрри – 27 + 9 самбар. Мартин – 20. Маггети – 19 + 12 самбар.
Кингз дараалсан хожигдлоо 7 дээр зогсоов. Тэд Голден Стэйтийш хожиход Удрих, Эванс нар багаа тэргүүлж. Харин Кевин Мартин маш муу тогложээ. Кингз эхний 30 тоглолтынхоо талд нь хожоод байсан ч дараагийн 13 тоглолтынхоо 12-т нь хожигдож уруудсан. Одоо тэп плей-офф бодоход тун хүнд.
“Вашингтон” – “Лейкерс” – 103:115 (29:30, 15:30, 28:27, 31:28)
В: Жэмисон – 27 + 9 самбар. Батлер – 18 + 8 самбар. Фой – 11. Хэйвуд – 11 + 8 самбар.
Л: Газоль – 26 + 10 самбар. Брайант – 26 + 8 дамжуулалт. Одом – 15 + 8 самбар.
Лейкерсийнхэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзсаныхаа маргааш нь нийслэлийн багтай тоглож, 12 онооны илүүгээр хожив. Коби, Газоль нар тус бүр 26 оноо авч багаа тэргүүлжээ. Лейкерс өмнөх 8 зочлон тоглолтынхоо 6-д нь хожигдоод байсан. Өнөөдөр хожсоноор 8 тоглолт бүхий аялан тоглолтынхоо 4 дэх тоглолтноос 2 дахь хожлоо авлаа.
Визардсийн хувьд 4 дэхээ дараалан хожигдов.
“Нью-Йорк” – “Миннесота” – 132:105 (40:16, 28:29, 28:19, 36:41)
Н: Дэвид Ли – 28 + 10 самбар. Харрингтон – 26 + 10 самбар. Чандлер – 20.
М: Брюйер – 22. Сешнс – 20. Павлович – 16.
Никс сүүлийн тоглолтондоо 50 онооны зөрүүгээр хожигдож онигоотсон ч энэ удаа Миннесотаг 27 онооны илүүгээр хожлоо. Лигийн түүхэнд 50-аас дээш оноогоор хожигдсон тоглолтынхоо дараагийн тоглолтонд хамгийн олон онооны илүүгээр хожил авсан баг нь Никс болов. Мөн 50+ оноогоор хожигдсоныхоо дараах тоглолтонд 20+ онооны илүүгээр хожил авсан лигийн түүхэн дэх 3 дахь баг бас болжээ.
Никс тоглолтын эхнээс л тасарч, 15 оноо дараалан авсан бол Миннесота нэг ч оноо аваагүй байна. Никс 1 сарын 3-нд Пейсерсийн эсрэг мөн 132 оноо авсан удаатай.
Крис Духон нэг ч оноо аваагүй хэрнээ 13 оновчтой дамжуулалт хийсэн. Өмнө нь Никсээс Грег Энтони 1993 онд Орландогийн эсрэг нэг ч оноо аваагүй ч 14 оновчтой дамжуулалт хийж байж.
“Даллас” – “Милуоки” – 108:107 (28:27, 31:26, 24:24, 25:30)
Д: Новицки – 28 + 8 самбар. Терри – 21. Ховард – 13.
М: Богут – 32 + 9 самбар. Дельфино – 22. Женнингс – 12.
Улирлын эхэнд энэ 2 баг тоглоход Новицки баззер-шот хийн Даллас хожиж байсан. Энэ удаа ч тэд ойролцоо тоглолт хийж, Даллас ганц оноогоор хожив. Даллас энэ улиралд 5 оноо дотор шийдэгдсэн 17 тоглолтынхоо 13-т нь хожоод байна. Мөн Даллас 2007 оны 1 сараас хойш 10 дахиа дараалан 1 оноогоор шийдэгдсэн тоглолтонд хожил авлаа. 1959-1960 онд Сент Луис Хоукс ийм нөхцөлд мөн 10 дараалж хожиж байж.
loading...





бобкэтс финиксийг анх удаа хожив гэвэл арай л ойлгомжтой байна.
loading...
Финикс хотын U.S Airways Center-т анх удаагаа хожсон гэж байгаа биздэ.
Бобкэтс баг Финиксийн талбайд анх удаа хожил авч байгаа нь энэ.
loading...
Kevin Martin бэртсэнээсээ хойш тоглолт нь бүр байхгүй болчижээ. Улирлын эхэнд уг нь аймар шааж байсиймсан
loading...
Ôèíèêñò ãýñýí íü çºâ áàéëã¿é ÿàõàâ. Äàâñ ñàéí èä. Èîäòîé ø¿¿.
loading...
Sda chin huzuun deeree hanz shivuulehdee yahavdee. Jackson geed Mongol bichgeer bichchihgui .
loading...
amaregiin trade rumoriin talaar medeelel bna uu?
loading...