Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Ливерпуль » Ливерпулийн сүүлийн 10 жилийн наймаа

GD Star Rating
loading...

Ливерпулийн сүүлийн 10 жилд авсан тоглогчдын жагсаалт

2000
(өвөл)

-
(зун)
Эмил Хески, «Лестер»-ээс ирж, «Ливерпүүл»д 4,5 улиралыг үдсэн
Бернар Диомед, «Осер», 3 (1 улирал зээлээр)
Гари Макаллистер, «Ковентри», 2
Ник Бармби, «Эвертон», 2
Маркус Баббель, «Бавари», 4 (1 улирал зээл)
Кристиан Циге, «Мидлсбро», 1
Грегори Виньяль, «Монпелье», 5 (2,5 зээл)
2001
(өвөл)

Игор Бишчан, «Динамо Загреб», 4,5
Даниель Сьолунд, «Вест Хэм», 2
Яри Литманен, «Барселона», 1
(зун)
Йон Арне Риисе, «Монако», 7
Милан Барош, «Баник», 3
Ежи Дудек, «Фейенорд», 6
Крис Киркленд, «Ковентри», 7 (5,5 зээл)
Антони ле Таллек, «Гавр», 5 (3,5 зээл)
Флоран Синама-Понголь, «Гавр», 5 (3 зээл)
2002
(өвөл)

Абель Шавьер, «Эвертон», 1,5 (0,5 зээл)
(зун)
Алу Диарра, «Бавария», 3 (2 зээл)
Бруно Шейру, «Лилль», 4 (2 зээл)
Эль-Хажи Диуф, «Ланс», 3 (1 зээл)
Салиф Диао, «Седан», 5 (2,5 зээл)
Патрис Лужи, «Аяччо», 3
2003
(өвөл)
-
(зун)

Стив Финнан, «Фулхэм», 5
Харри Кьюэлл, «Лидс», 5
Карл Медьяни, «Сент-Этьен», 3 (2 в аренде)
2004
(өвөл)
-
(зун)

Жибриль Сиссе, «Осер», 2
Хосеми, «Малага», 1,5
Антонио Нуньес, «Реал», 1
Шаби Алонсо, «Реал Сосьедад», 5
Луис Гарсия, «Барселона», 3
2005
(өвөл)

Маурисио Пеллегрино, «Валенсия», 0,5
Фернандо Морьентес, «Реал», 1,5
Скотт Карсон, «Лидс», 3 (2,5 зээл)
(зун)
Будвейн Зенден, «Мидлсбро», 2
Пепе Рейна, «Вильярреал», 4,5
Антонио Барраган, «Севилья», 1
Мохаммед Сиссоко, «Валенсия», 3,5
Марк Гонсалес, «Альбасете»зээл, 2 (1 зээл)
Питер Крауч, «Саутхемптон», 3
Жек Хоббс, «Линкольн Сити», 4 (1,5 зээл)
2006
(өвөл)

Ян Кромкамп, «Вильярреал», 0,5
Даниэль Аггер, «Брондбю», 4
Робби Фаулер, «Манчестер Сити», 1,5
(зун)
Крэйг Беллами, «Блэкберн», 1
Габриэль Палетта, «Атлетико Банфилд», 1
Фабио Аурелио, «Валенсия» , 3,5
Жермейн Пеннант, «Бирмингем», 3 (0,5 зээл)
Дирк Кюйт, «Фейенорд», 3,5
Набиль Эль Жар, «Сент-Этьен» , 3,5
2007
(өвөл)

Хавьер Машерано, «Вест Хэм» (зээл), 3
Альваро Арбелоа, «Депортиво», 2,5
(зун)
Себастьян Зун, «Атлетико Ланус», 2 (1 зээл)
Эмилиано Инсуа, «Бока», 2,5
Кристиан Немет, «МТК Будапешт», 2,5 (1 зээл)
Андрей Воронин, «Байер», 2,5 (1зээл)
Фернандо Торрес, «Атлетико», 2,5
Йосси Бенаюн, «Вест Хэм», 2,5
Райан Бабел, «Аякс», 2,5
Лукас Лейва, «Гремио», 2,5
Шарль Итанж, «Ланс», 2,5 (зээл)
Дамьен Плессис, «Лион», 2,5
Дани Пачеко, «Барселона», 2,5
2008
(өвөл)

Мартин Шкртел, «Зенит», 2
(зун)
Филипп Деген, «Боруссия Дортмунд» , 2
Андреа Доссена, «Удинезе» , 2
Диего Кавальери, «Палмейрас» , 2
Давид Н’Гог, ПСЖ, 2
Робби Кин, «Тоттенхэм», 0,5
Альберт Риера, «Эспаньол» , 2
2009
(өвөл)
-
(зун)

Сотириос Кирьякос, АЕК, 0,5
Глен Жонсон, «Портсмут» , 0,5
Альберто Аквилани, «Рома» , 0,5
Дээд амжилтууд
Хамгийн үнэтэй наймаа – Фернандо Торрес («Атлетико», £20m нэмэх Луис Гарсия)
Рафа Бенитезийн гадаадаас довтлогчид авчрахдаа нэг бус удаа алдаа гаргаж байсан ч энэ удаад Эль-Ниньогийн хувьд жинхэнэ нүдээ олсон сонголт болов. Гэрээ санасан Луис Гарсия дээр нэмээд 20 сая гэдэг бол өнөө үеийн европын хамгийн шилдэг төвийн довтлогчийг авчирсантай харьцуулахад шалихгүй зүйл. Хурдтай, урьдчилан таамаглахын аргагүй, хүчирхэг испани довтлогч ирсэн даруйдаа Стивен Жеррардтай гайхалтай хослолыг бий болгон Фаулер, Овен, бүр Иан Рашаас ч хурдан эхний 50 гоолоо оруулсан билээ.
Хамгийн ашигтай наймаа-Шаби Алонсо. «Реал Сосьедад»-аас £10,5-аар аван, «Реал Мадридад» £30m-р зарсан.
“Энфилд”-эд ирмэгцээ Премьер лигийн шилдэг пасслагчдийн нэг болсон Шаби Алонсогийн тухай энд дурьдах нь илүүц бизээ. 2008-09 онд гайхалтай нэгэн улирлыг үдсэний дараагаар түүнийг явахтай холбоотой шуугианы цуурай бидний санаанд илхэн байгаа хойно. Хэдийгээр санхүүгийн хувьд ашигтай наймаа болсон ч “мөнгөнд жаргал байдаггүй” гэдгийн үлгэрийг тодоор харуулсан.
Бүтээгүй хамгийн шуугиантай наймаа -Габриэль Хайнце («Манчестер Юнайтед»)
10 жилийн хугацаанд Копууд илүү нэртэй тоглогчдын наймааг хийж байсан боловч дуулиан тарьснаараа үүнийг гүйцэх нь гарахгүй л болов уу.
2007 оны зун Рафа олон жилийн уламжлалыг эвдэхээр шийдэн Хайнцед 7 сая фунтын санал тавихад мань эр ч дуртай зөвшөөрөв. Харин Манчестер Юнайтед эрс татгалзаж, аргентин залуу сар орчим гундуу царайлан, МЮ-гийнхан хэвлэлд “эд нартай бид ийм зүйл хийдэггүй” гэсэн байнгын хариу өгч байсны эцэст “эзэн нь юмаа мэдэн”, Реалаас бүгдийнх нь таалалд нийцсэн /Ливерпүүлээс бусад/ санал ирснээр асуудал шийдэгдэв.

Хамгийн бүтэлгүй наймааны гарааны баг

Кирклэндээс 10 дахин бага үнээр, цалин ч бас түүндээ дүйсэн, дээрээс нь зөвхөн цомын тоглолтуудад л гаргаж байсан зэргийг нь харахад Шарль Итанжийн наймаа анхандаа тийм ч муу санагдаж байсангүй. Гэтэл 2009 оны 4 дүгээр сард “улаануудад” мартагдашгүй хар PR хийгээдхэв. Хиллсборогийн дурсгалд зориулсан арга хэмжээн дээр арзайтлаа инээн суугаа түүний дүр камерийн дуранд тодоос тод өртжээ. Цагаа олоогүй баяссан түүнийг ихээхэн дүнгээр торгон, хэл чимээгүй зээлээр явуулж санаа амарлаа.
Хамгаалалт:
Баруун жигүүрт Стив Финнантай яаж ч өрсөлдөөд баралгүй банзанд өмдөө элээсэн Хосеми. Игор Бишчан сүүлийн улиралд байраа буцаан эзэлснээр төвийн хамгаалалтыг Ян Кромкамп, Моурисио Пеллегрино нарт өглөө. Аргентин эр Валинсиад байхдаа Бенитезд үнэнчээр хүчин зүтгэсэн боловч шинэ саадыг давахад арай л хөгширсөн байсан юм /35 нас/. Хамгаалалтын шугамыг тухай сэдвийг Андреа Доссенагаар төгсгөл болгоё. 7 саяар ирсэн итали залуу тун удалгүй өөсрдийнхөө фэнүүдийн хүртэл доог болов. Мэдээж хэрэг Реал болон МанЮ-ийн хаалганд хийсэн гоолыг нь санан олон зүйлийг уучилсан ч бүгдийг нь уучилж чадаагүй юм.
Дунд шугам: Жерар Улье Николья Анелькагаас Эль Хажи Диуфыг илүүд үзэж цаадах нь Саутхэмптоны хаалганд дубль хийснээр эхэлсэн боловч үүнээс хойш огт гоол оруулахаа болиход нь эхлээд жигүүр лүү нэг явуулж үзээд эцэст нь “Болтон” руу явуулав. Манайханд төвийн хагасууд дүүрэн байсан болохоор Харри Кьюэллд төвд гарах боломж тэр болгон олдоод байсангүй. Арсенал, МЮ-ийн өмнүүр орон түүнийг авсандаа Ливерпүүлийнхэн ихэд баяртай байсан боловч гайтай байнгын бэртэл гэмтэл саад болсон юм. Ингээд сүүлд нь Райан Бабель. Заримдаа их л өндөр түвшний тоглолт үзүүлэх боловч харамсалтай нь тэр нь байнга биш болохоор Энфильдэд хүлээсээр залхаж байх шиг байна.
Францад гялалзаж байсан Жибриль Сиссегийн Энфильд дэх карьер нь гэмтэл болон Бенитез түүнийг баруун жигүүрт тавих зуршлаас болоод нуржээ.
Хүчний хувьд хэн ч гомдохооргүй Фернандо Морьентесийг Премьер лигт ирэхэд нь жинхэнэ байх ёстой газраа ирлээ гэцгээж байсан ч түүний оргил он жилүүд Реал болон Монакод үлдсэн байсан юм.
Робби Кийний явдал үүнээс ч илүү гунигтай. 20 саяар авахыг клубын удирдлагууд Бенитест нялзаасан бөгөөд хар багаасаа “улаанууд”-ын эгнээнд байхыг мөрөөдөж байсан түүний мөрөөдөл бодит байдалтай тулгаран буцаад Тоттенхэм рүүгээ явсан юм.

Хамгийн амжилттай наймааны гарааны баг

Алдарт Стамбулын шөнө Ежи Дудекийг домог болгосон ч Бенитезийг шинэ хаалгач хайхад нь садаа болсонгүй, Вильярреалаас 6 саяар Пепе Рейнаг авчирчээ. Өнөөдөр түүний амжилтыг эргэн харахад /3 алтан бээлий, бөмбөг хаалгандаа алдаагүй дээд амжилт, пенальти цохигчдын эрлэг/ өөрийн эрхгүй яаж ийм бага үнээр явуулаа вэ гэж дуу алдахад хүргэнэ.
Баруун жигүүрийн хамгаалалт: Даруу төлөв, найдвартай, тогтвортой Финнан. Финнантай харьцуулахад Рийзег тогтвортой гэж хэлэхэд хэцүү боловч олон хаалгачдын зүрхэнд шар ус хуруулж байсан түүний аймшигтай хүчтэй цохилтууд нь одоо ч хар дарсан зүүдэнд нь үзэгддэг байх. /Нөгөө талаас АЛ-ийн хагас финалд хийсэн автогоол нь олон Ливерпүүлийн фэнүүдийн хар дарсан зүүдэнд үзэгдсээр/. Даниел Аггер-Мартин Шкртел-ийн хослолыг ирээдүй рүү чиглэсэн гэх нь илүү зөв талтай. Аггерийн гоёмсог ганган тоглолт нь түүний байнгын бэртэл гэмтэл, Шкртелийн ширүүн төрх нь улирлын эхний муу формонд нь бага зэрэг дарагддаг нь үнэн л дээ.
Хавьер Машераногийн наймаа нилээн юм болж байж бүтсэн ч одоо бол ПЛ-т хамгаалах чиглэлийн хагасуудаас түүний урьд гарах хүн байхгүй байх. Шаби Алонсогийн хувьд дээр бичсэн. Харин Гари Маккаллистерийг тусад нь авч үзэх хэрэгтэй. 35 настай Шотландын домгийг Энфильдэд ирэхэд нь олон хүн хүндэтгэнгүй гэхдээ гайхан мөрөө хавчиж угтаж байсан бол хаалттай цохилт, тоглолт уншихын мастер түүнийг явахад нь бүгд нүдэндээ нулимстай үлдсэн юм. 2 улирал тоглохдоо тэрбээр багийн уур амьсгалын түлхүүр, залуу тоглогчдод туршлагаасаа харамгүй хуваалцагч, хагас хамгаалалтын гол хүн байсан билээ.
Дирк Кюйт авъяасаасаа илүү шургуу хөдөлмөрч зангаараа өөрийн байраа энд эзэлсэн гэхэд буруудахгүй. Луис Гарсиягийн АЛ-ийн хагас финалд оруулсан гоолыг Копууд хэзээ ч мартахгүй билээ. Универсал тоглогчид арай ихэдсэн гэж хэлж болох манай багт одоо төгсгөл хийхэд айлтгүй болсон. Учир нь тэнд Фернандо Торрес байгаа юм.

By Liverpoolfan

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

23 Сэтгэгдэл

  1. FC Liverpool says:

    Hehe tnx admina vneheer sonirholtoi medeelel bnaa! Tsaashdiin ajilt chin amjilt! uul n robbie keane ih hrgtei bsiin ghde liv d ideshehgvi yum shig bnelee

    GD Star Rating
    loading...
  2. FC Liverpool says:

    Hamgiin teneg alham bol Xabi Alonso yavdag l vneheer buru songolt bsan!!!

    GD Star Rating
    loading...
  3. YNWA says:

    hamgiin sain naimaa bol alonso bsan yum daa gej

    GD Star Rating
    loading...
  4. soul_chelsea says:

    liverpoolee gej

    GD Star Rating
    loading...
  5. Buldug says:

    yaasan sanan dursahui bolood bgaamuu , sayhan namar hutsaad baisan nuguu shiverpooliin faanag fanatuud olon doloo ym hutssaniihaa goriig amsah n ter

    GD Star Rating
    loading...
  6. Зүгээр л бодлоо бичлээ says:

    Хамгийн муу наймаа хийдэг ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ. би бодохдоо маш сайн дасгалжуулагч гаж боддог ч маш муу наймаачин гэдэг нь ил байна. маш олон довтлогч авсан ч ганц шилдэг нь Торрес л болох шив дээ. Маш мх торглогч орж гарчээ. Фергюсон, Венгер шиг сайн байсан гайхалтай баг аль хэдийн босчихсон лигтээ түрүүлээд л явж байха байлаа гэж,,,

    GD Star Rating
    loading...
  7. Amaraa says:

    Жерар Улье-гийн үеийн наймаа бас байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

    GD Star Rating
    loading...
  8. RedChili says:

    Юуны өмнө “Хадагтай Коп” эгчдээ сайхан мэдээ оруулсанд талархсанаа хэлье.
    Үнэхээр сонирхолтойн дээр баримттай мэдээ байна.
    Рафа-г муу наймаа хийдэг гэж хэлэх араггүйээ.. Алонсог явуулсан л гээд байх юм.
    Тэр хүнийг чинь Рафа авчирч байсан юм шүү дэ анх..
    Бас одоогийн маань Торрес, Аггер, Кюйт, Машерона гээд бидний амин сүнс болсон олон тоглогчдийг авчирсан..
    Өнгөрсөн жилийн бидний амжилт Алонсотой яах араггүй холбоотой..
    Харин энэ жилийн таарууг бүгдийг түүнтэй холбож болохгүй. Дунд шугам биш, гэмтэл бэртэл энэ жил манайд хамгийн их гай боллоо.. Жэррард, Торрес , Бенаюн, Жонсон, Кэлли, Аггер, Скртэл гээл энд маш олон тоглогчдын нэрсийг дурьдах хэрэг гарна…
    Яг үнэнийг хэлхэд 10сая+ Алонсо=Жонсон+Аквилани.. Гэхэд дажгүй сонголт.. Аквилани тай “Ливерпүүл” 5н жилийн гэрээ үзэглэсэн.. Тэрнийг ямархуу тоглогч вэ гэдгийг “Спэрс” ийн эсрэг хийсэн тоглолтонд бүгдээрээ харсан байх.. Түүнд жоохон цаг л өгчих тэр хэн гэдгээ дахин харуулна.. Жонсоны хувьд мөн л авъяаслаг ирээдүйтээ тоглогч..
    Муу наймаа гэж ярих юм бол.. Диуф үнэхээр флоп байсан байх..
    Морьентесийн хувьд бол угаасаа үеээ өнгөрөөчихөөд ирсэн их юм хүлээх хэрэггүй байсан.. Энэ бас тааруухан наймаа..
    Бабэл гэж залуу эд насан дээрээ сандал халаагаад сууж байна…

    Энэ хэд л байх шивдээ…
    Эцэст нь хэлхэд.. ТЭР МУУ НАЙМАА ХИЙДЭГГҮЙ!!!!

    GD Star Rating
    loading...
  9. CHELSEA says:

    vvrdiin amjilttei bn gj yu bhaw unj yawah mandaj yawah tsag blgvi yahaw.tghdee goe bag bsan odoo neg l bish bolj dee. ireh 5 sard bvh ym shiidegdene de ho.yaj hj bgad 4 t orohgvi bol bvvr l unah bh bvgd l yawah bh .amjilt hvsii LIVERPOOL IIN FA
    NAT UUDAD

    GD Star Rating
    loading...
  10. chimka says:

    YOU’LL NEVER WALK ALONE Liverpool FC ene bol aguu club unench fanatuudaa bitgii bagaa orhioroi tun udahgui ted amjilt gargah bolnoo Gerarrd Torres tedend bi itgej bn busdad ni ch bas …………I LOVE YOU LIVERPOOL FC…..

    GD Star Rating
    loading...
  11. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Пуойль, Месси, Дельпьеро, Миланы Бекхам, Оуэн, Лэмпард, Дрогба -ын жерсинүүд л үлдлээ. Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810 Үнэ 30,000

    GD Star Rating
    loading...
  12. uuganaa says:

    tiimee ene jil uneheer bertel bidniig iim baidald oruullaa gehdee itgel hamgiin suuld muhnu.you’ll never walk alone!!!!!!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  13. nisdeg_melkhii says:

    eee huurhii muhuj bgaa uls guren undesten dandaa huuchnaa dursdag genem odoo looserpooliinhen huuchnaa dursaad ehellee gej bas jersey gej naimaachin bnaa chi odoo boliochee tgd 30tsaasnii jersey gej yu bdag yum hachin hulhi yumnuud l bgaa biz ayagui bol zaluusaa teriig ni umsvul alergitai bolno shuu

    GD Star Rating
    loading...
  14. үнэхээр гоё нийтлэл байна.

    GD Star Rating
    loading...
  15. SerG says:

    Ливерпүүл миний бодлоор эргээд орох ирэх байхаа. Өнгөрсөн жил Арсенал нэг иймэрхүү хүнд байдлаас босоод л ирсэндэг. Топ баг гэдэг бол Топ л баг байдагдаа !

    GD Star Rating
    loading...
  16. Erka77 says:

    http://www.youtube.com/watch?v=9Wadi5UuhyI
    Bid hezee ch gantsaaraa alhahgui shuu.

    GD Star Rating
    loading...
  17. hehehehe says:

    ene orchuulgiin material bainaa. gehdee orchuulahad bolohgui yu bhav dee. amjilt

    GD Star Rating
    loading...
  18. clickhere says:

    door ni http://www.sports.ru gaas orchuulav geed bich l dee hunii yum hulgailj bihcih muuhai shdee huurhii oros ah nariin yumiig sain huulan orchuulj ashiglah yum daa daanch medeelliin eh uusveree eroosoo durdahgui yum

    GD Star Rating
    loading...
  19. munhuulei[r9]i3 says:

    tanaih yahgej xabi gaa manaihru yvuulsiimbde haha

    GD Star Rating
    loading...
  20. uuganaa says:

    танайх мэдээлэлээ оройтож тавиад байнашд, мөн мэдээлэлийн давтамжаа ихэсгээч гэж хүсэж байна

    GD Star Rating
    loading...
  21. neeh onts medeelel bna a. nadad l onts bish sanagdlaa

    GD Star Rating
    loading...
  22. baagii SS says:

    hahahahahhahahah zailuul orovdchloo. tegvel odoogiin togloltuudiin talaar heleh yum bnauu. ygd ingej muu toglood bga yum. nodnin yamarhuu bv. getel ene jil tanai bagiig yu nomorson yum aan. hogjoon demjigchid ni rafa zail gj haraaj bna shd. rafa bga tuldaa tanai bag iim bga yum za. rafag halchih yum bol doodo leagued ochih ch yum bil uu

    GD Star Rating
    loading...
  23. Nuudelchin says:

    Manai bag odoohondoo muu baigaa ni unenldee tehdee buhel baguudad iim uy bdag shdee aresnal, chelsead iim uyuud bjil bsan. gol ene uyiig davaad garchih yum bol manaih avraga boloh ni todorhoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: