loading...
“Нью-Жерси” – “Клипперс” – 103:87 (23:20, 28:21, 20:23, 32:23)
Н: Хамфрис – 25. Лопес – 19 + 9 самбар. Дулинг – 18 + 8 дамжуулалт.
К: Каман – 24 + 11 самбар. Смит – 18 + 8 самбар. Батлер – 14.
Энэ бол Нетсийн 4 дэх хожил. 44 дэх тоглолтноосоо тэд 4 дэх хожлоо авлаа. Мөн Өрнөд бүсийн багуудад дараалан 29 хожигдсон цувралаа ч зогсоов. Энэ улиралд анх удаа Өрнөдийн багийг хожлоо. Хэрэв өнөөдөр Нетс хожигдсон бол НБА-ын түүхэнд 44 тоглолтын дараа 41 хожигдсон анхны баг болох байв.
Крис Хамфрис 25 оноо авч, хувийн дээд амжилтаа тогтоон багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Девин Харрис, Кортни Ли гэсэн гарааны 2 тоглогчийнхоо эзгүйд Нетс хожил авч байгаа нь энэ бөгөөд харамсалтай нь уг тоглолтыг ордонд харьцангуй цөөн буюу 9220 үзэгч л үзжээ.
Клипперс хүчирхэг Өрнөд бүсийн плей-оффийг мөрөөдөж байгаа ч Нетст хожигдож, дэмжигчдийнхээ уурыг барсан нь мэдээж. Маркус Кэмби 7 минут тоглоод л гэмтэж талбайг орхижээ.
“Индиана” – “Лейкерс” – 96:118 (29:31, 27:28, 22:33, 18:26)
И: Хибберт – 21. Мерфи – 18. ГрейнЖер – 14.
Л: Брайант – 29 + 9 самбар. Байнум – 27 + 12 самбар. Газоль – 21 + 13 самбар.
Пейсерсийн дасгалжуулагч гараанд Рой Хиббертийг гаргаагүй, Трой Мерфиг төвийн тоглогчоор, Дэнни Грейнжерийг хүчний довтлогчоор тоглуулсан. Үүнийг нь Байнум чадмаг ашиглаж, эхний хагаст л 22 оноо авч доминант тоглолт үзүүлжээ. Гэхдээ Лейкерсийг оноогоор Коби 29 оноо авч тэргүүлсэн бөгөөд улирал эхэлснээс хойш ердөө 4 дэх удаагаа Пейсерсийн талбайдаа хийсэн тоглолтын бүх тасалбар зарагдаж дууссан байна. Ордонд цугласан үзэгчдээс Кобиг “M-V-P” хэмээн нэрлэж байв.
“Кливленд” – “Миннесота” – 109:95 (27:26, 33:22, 25:18, 24:29)
К: Жей. Жей. Хиксон – 23 + 8 самбар. Мун – 14. Гибсон – 13. Илгаускас – 13. Ш. О`Нил – 13.
М: Брюйер – 22. Лов – 20 + 10 самбар. Гомес – 14. Жефферсон – 14 + 10 самбар.
ЛеБрон Жеймст олон минут тоглох хэрэг байсангүй, баг нь Миннесотаг амархан хожлоо. Кавальерсийг Жей.Жей.Хиксон 23 оноогоор тэргүүлсэн байна. Кавальерс 6 дахиа дараалан хожлоо. Тэд улирал эхэлснээс хойш талбай дээрээ Өрнөд бүсийн багт нэг ч хожигдоогүй явна.
“Торонто” – “Майами” – 111:103 (23:34, 34:26, 28:21, 26:22)
Т: Барньяни – 27. Бош – 24 + 18 самбар. Белинелли – 11. Жонсон – 11.
М: Уэйд – 35 + 11 дамжуулалт. Ж. О`Нил – 22 + 8 самбар. Хаслим – 16 + 11 самбар.
Бош 24 оноо, улирлын дээд 18 самбараас авалт, Барньяни 27 оноо авч багаа тэргүүлснээр Рэпторс талбай дээрээ Майамиг хожлоо. Рэпторс ийн бүсийнхээ 5-д бичигдэх болж, Хит 6-руу доошиллоо.
“Детройт” – “Мемфис” – 93:99 (21:27, 29:29, 24:23, 19:20)
Д: Стаки – 17 + 11 дамжуулалт. Хэмилтон – 16 + 11 дамжуулалт. Уоллес – 14 + 9 самбар.
М: Газоль – 25 + 12 самбар. Рэндольф – 24 + 13 самбар. Гей – 16 + 8 самбар. О. Жей. Майо – 16.
Детройт сүүлийн 3 минутанд маш муу довтолсны улмаас талбай дээрээ Мемфист хожигдов. Марк Газоль тоглолтын сүүлийн 8 оноог авсан бол Детройт сүүлийн 8 шидэлтээ бүгдийг нь алджээ. Пистонс 3 дараалан хожигдов. Мемфисийн гарааны 5 тоглогч бүгдээрээ 14-өөс дээш оноо авсан байна.
Пистонсийн Бен Гордон энэ улирлын 19 дэх тоглолтоо гэмтлийн улмаас өнжжээ.
“Милуоки” – “Филадельфи” – 91:88 (20:19, 28:27, 24:23, 19:19)
М: Женнингс – 18. Белл – 18. Ильясова – 15.
Ф: Брэнд – 26 + 10 самбар. Янг – 14. Игудала – 9. Спейтс – 9.
22 секунд дутуу байхад Брэндон Женнингс тоог 90:88 болгосны дараа Филадельфи оноог тэнцүүлэх боломжтой 3 ч шидэлт хийсэн ч нэгийг нь ч оновчтой болгож чадалгүй Баксийн талбайд хожигдлоо. Милоуки Сиксерст 6 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоов.
Женнингс энэ улиралд 2 ч удаа Дорнод бүсийн сарын шилдэг шинэ тоглогчоор нэрлэгдээд байгаа бөгөөд Бүх оддын тоглолтын шинэ тоглогчдын багт нэрлэгдсэн. Баксаас өмнө нь И Жинлянь, Богут, Рэй Аллен, Глен Робинсон нарын тоглогчид энэ багт нэрлэгдэн, Бүх оддын тоглолтонд оролцож байв.
“Оклахома-Сити” – “Чикаго” – 86:96 (30:28, 17:28, 19:12, 20:28)
О: Дюрант – 28 + 11 самбар. Грин – 24 + 9 самбар. Уэстбрук – 10.
Ч: Роуз – 26. Денг – 17. Миллер – 14.
Буллз 4 үеийн эхэнд маш сайн хамгаалсны хүчинд Оклахома эхний 8 минутанд ганц ч довтолгоо амжилттай болгоогүй байна. Улмаар Буллз 4-р үед 8 оноо илүү авч өрсөлдөгчөө талбайд нь хожлоо. Буллз 4 тоглолт дараалан хожиж байгаа, эдгээр 4 тоглолт нь бүгд зочлон тоглолтынх. Финикс, Хьюстон, Сан Антионо болон Оклахома гэсэн сайн багуудыг дараалан хожсоноор Буллз 22-22 болов. 11 сарын 21-нээс хойш анх удаа 50 хувийн хожилтой болоод байна.
Буллзын сүүлийн сайн тоглолтуудад Дерик Роузийн нөлөө хамгийн их бий. Түүнийг бид энэ жилийн Бүх оддын тоглолтонд ч харж магадгүй юм.
“Сан-Антонио” – “Атланта” – 105:90 (36:21, 30:23, 21:30, 18:16)
С: Данкан – 21 + 27 самбар. МакДайесс – 17. Хилл – 16.
А: Жонсон – 31. Кроуфорд – 25. Смит – 14 + 16 самбар.
Спэрс 3 дараалан хожигдоод байсны эцэст лигийн топ багуудын нэгийг буулгаж авлаа. Данкан хэдийгээр олон довтолгооноо алдсан ч торгуулийн 11 шидэлтээ бүгдийг нь оновчтой болгож нийт 21 оноо, мөн өөрийн дээд амжилтаа ахиулж, 27 самбараас авалт авч багаа тэргүүлжээ. Данкан 2005 оноос хойш анх удаа 20-20 хийв. Гэхдээ Спэрс холбон тоглогч Тони Паркераа гэмтлээр алдсан, тэрээр хэр удаан тоглох боломжгүй нь одоогоор тодорхойгүй байгаа.
Хоуксийн Жо Жонсон, Жамал Кроуфорд нар сайн тоглож, нийт 56 оноо авсан ч Эл Хорфорд Данканы эсрэг юу ч хийж чадсангүй. Хоукс Спэрсийн талбайд 1997 оноос хожоогүй хэвээр үлдэв.
“Хьюстон” – “Денвер” – 92:97 (31:16, 20:34, 23:22, 18:25)
Х: Брукс – 22. Скола – 20 + 11 самбар. Ариза – 19 + 10 самбар.
Д: Жи. Ар. Смит – 22. Биллупс – 21. Хиларио – 18.
Денвер дахин Мелогүй хожил авлаа. Наггетс ийн 8 дахиа дараалан хожив. Тэд Рокитсийн талбай хийсэн сүүлийн 16 тоглолтынхоо 4-т нь л хожиж байгаа аж. Рокитс талбайдаа хийсэн сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдлоо.
Кармелог Баасан гаригт Оклахомагийн эсрэг (УБ-ын цагаар Бямба гариг) тоглолтонд тоглох байх хэмээн Жорж Карл хэлжээ.
“Голден Стэйт” – “Нью-Орлеан” – 110:123 (30:33, 25:29, 20:34, 35:27)
Г: Си.Жей. Уотсон – 23. Элис – 19.
Н: Пол – 38 + 9 дамжуулалт. Торнтон – 18.
Крис Пол 38 оноо авч Хорнетс Голден Стэйтийг 13 онооны илүүгээр хожив. Хорнетс сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожлоо. Тэд он гарснаар хойш 11 хожиж, 4 хожигдсон амжилт үзүүлж, одоогоор бүсийнхээ плей-оффийн байранд бичигдэхэд тун ойртож ирээд байна.
Монта Эллис 2 тоглолт өнжсөний дараа эргэн ирж 19 оноо, 9 оновчтой дамжуулалт хийсэн ч 5 удаа бөмбөгөө алдаж таслуулжээ.
“Портленд” – “Юта” – 95:106 (16:37, 30:26, 29:22, 20:21)
П: ОлдриЖ – 25 + 9 самбар. Бэйлесс – 16. Батум – 16.
Ю: Дер. Уильямс – 24. Корвер – 16. Миллсэп – 15.
Портлэндийг талбай дээр нь Жазз тоглолтын эхнээс л давамгайлж, 95:106-аар хожлоо. Жазз сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожиж, дивизионыхоо 2-т бичигдэх болов. Портлэндийн хувьд 2 дахиа дараалан хожигдож, Ютаг өмнөө алдаад байна.
loading...




GO CAVS
loading...
1st whahahahhahaha
loading...
1st shuu hehe
loading...
turuuleed orchdog bna shdee
loading...
denver nuggets bas l hojsoor tedniig hen zogsoohin bol doo
loading...
hey CP3 bas 7 bumbug aldalt hiisiishdee teriig ni bas bich l dee kkk
loading...
1st whahahahhahaha
1st shuu hehe
turuuleed orchdog bna shdee………………….. kekekekeekekekek onigoooo////// 2uul 2uulqaa.a.a.a.a.a.aa.a.a.
loading...