Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Хятадуудын дуулиан ба Оросуудын азгүйтэл

GD Star Rating
loading...

Серена Уильямс Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа. Беларусын номер нэг теннисчин Викториа Азаренко түүнтэй 3 сет өрсөлдөж 4-6 7-6 (7-4) 6-2-оор ялагдал хүлээжээ. Эхний сетэд Викториа Венусыг бага зэрэг сандаргаж 4 : 6-аар ялалт байгуулсан. Гэвч хашир туршлагатай Серена энэ хүнд байдлаас чадмаг гарч хоёр дахь сетийг тай-брикээр өөрийн болгосон бөгөөд улмаар сүүлийн сетэд 6-2-оор ялалт байгуулсан юм. Азаренко ийнхүү шөвгийн наймаас 3 дахь удаагаа мултарч байна. Өнгөрсөн жилийн Ролан Гаррос, Уимблдонд Беларус бүсгүй мөн л энэ шатнаас хасагдаж байлаа. Хагас шигшээд Серенагийн өрсөлдөгч На Ли байх юм. Чансааны 16-д эрэмбэлэгдсэн Хятад бүсгүй Венусыг ялж энэ шатанд үлджээ.

Шөвгийн дөрөвийн нөгөө хосод  мөн л Хятадын тамирчин үлдээд байгаа. Жен Зи Мария Кириленког мулталсан 6 : 1 6 : 3-аар мулталж одоо Бельгийн алдарт Жюстин Энентэй оноолт таараад байна. Жюстин Энен Оросын Надья Петроваг ялж ийнхүү эргэн ирсэн анхны Их Дуулгынхаа шөвгийн дөрөвт үлдэж чадалтай тамирчин гэдгээ нотлоод байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд өнгөрсөн жилийн аварга Рафаель Надаль Мюррэйд ялагдаж Австралийг орхисон. Эндиг дэмжихээр Род Лавер ордонд  Их Британий олон алдартай хүмүүс ирсэн байсны дотор мэргэжлийн боксын дэлхийн аварга Рикки Хаттон багтаж байв.Энди ч тэдний итгэлийг алдалгүй итгэлтэй тоглолтыг үзүүлсэн бөгөөд  3 дахь сет үргэлжилж байхад Надаль өвдөгний бэртэл авч Эндид бууж өгсөн юм. Ийнхүү Мюррэй анх удаагаа Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн дөрөвт үлдэж байна. Хагас шигшээд Британи эрийг Хорватын Марич Челич хүлээж байна. Хамгийн сүүлчийн байдлаар Рожер Федерер -  Оросын Николай Давыденког 2 : 6 6 : 3 6 : 0 7 : 5 гэсэн харьцаагаар ялж шөвгийн дөрөвт үлдээд байна. Рожер хамгийн сүүлд 2007 онд Мельбурний талбайд түрүүлж байсан юм. Одоо Федерийн өрсөлдөгч нь , Жокович  байх уу Цонга юу гэсэн асуултын хариулт өнөөдөр тодорно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Uga says:

    Хужаа нарт чадахгүй юм үлдэв үү… Монгол бөх барилдах вийдээ

    GD Star Rating
    loading...
  2. FC LIVERPOOL says:

    УДАРГҮЙ УЛСЫН НАЧИН ЛИ ОВОГТ ГЭЖ ЗАРЛАХ БАЙЛГҮЙ ДЭЭ

    GD Star Rating
    loading...
  3. bandigai says:

    хэдий тийм ч хужаа явцгүй шүү дээ

    GD Star Rating
    loading...
  4. bandigai says:

    хэдий тэглээ ч хужаа явцгүй шүү дээ

    GD Star Rating
    loading...
  5. morumok says:

    õóæàà õ¿¿õí¿¿ä áèàòëîíä äýëõèéä øèëäýã 8 ä îðîîä èðöýí áàéí ø äý.

    GD Star Rating
    loading...
  6. bilgee says:

    ter tsagt ulsiin nachin leeg chulugar zodoj alax blgvidee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: