Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Энди Мюррэй хоёр дахь удаагаа

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/10/01/800x600/AndyMurray1_2411748.jpgИх Британичуудын олон жил хүсэн хүлээсэн мөч ирээд байна. Энди Мюррэй Хорватын Марин Челичийг 4 сетэд 3-6, 6-4, 6-4, 6-2 гэсэн харьцаагар буулган авсанаар 2 дахь удаагаа Их Дуулгын финалд шалгарлаа.

Өмнө нь 2008 оны Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд Энди Рожерт Федерерийн эсрэг юу ч хийж чадалгүй 6–2, 7–5, 6–2 гэсэн харьцаагаар ялагдаж байсан юм. Хорватын Марин Челичийн хувьд эхний сетэд тун сайн тоглож Эндигээс нэг сет салгаж дөнгөсөн ч дараагийн сетүүдэд амархан сульдаж байсан нь ялагдах үндэс нь болжээ.

Энэхүү ялалтыг байгуулснаар Мюррэй 1977 оноос хойш Австралийн нээлттэй тэмцээний финалд Их Британи тамирчин шалгараагүй хар цувралыг төгсгөл болголоо. Тоглолтын үеэр Хорватын хөлбөмбөгийн багийн өмсгөлтэй хөгжөөн дэмжигч талбайд гарч ирэн хамгаалалтын ажилчдыг багагүй сандаргасан. Гэхдээ мань эр санасандаа хүрч ямар ч байсан Челичтэй тэврэлдэж амжсан юм. Энэ жил 21 настай Челичийн хувьд хагас шигшээд шалгарах хүртлээ нийт 3 удаа 5 сет үргэлжилсэн хүнд тулаан хийж байж энэ хүртэл дэвшсэн бөгөөд нийт 18 цаг 8 минут тоглосон нь  одоогоор энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний рекорд болоод байна. Энди Роддик, Хуан мартин дель Потро зэрэг шилдгүүд түүний хөлд үрэгдсэн юм.

Хэдийгээр ялагдсан ч гэсэн Челич ATP-гийн шинэчилсэн чансаагаар 10-р байр хүртэл урагшлах боломжтой болж байгаа. Өнгөрсөн оны 5 сард Челич чансааны 13-т бичигдэж карьерийнхаа оргил амжилтыг үзүүлж байсан удаатай. Тоглолтын дараа Энди ”Эхний сетэд Челичийн цохилтууд над дээр үнэхээр хүчтэй ирж байсан. Гэхдээ дараагийн үеэс би тэрний цохилтын эсрэг юу хийхээ мэдсэн учраас тийм ч их сандраагүй. Эцэст нь би ялж чадлаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Өнгөрсөн жил Их Дуулгын тэмцээнд би хэд хэдэн харамсалтай ялагдал хүлээсэн. Уимблдоныг санаж байгаа биздээ. Би тэр үед өөрийгөө финалд үлдлээ л гэж бодож байлаа. Гэвч бүх зүйл миний санаснаар болсонгүй. Харин энэ удаа би боломжоо алдахыг хүсэхгүй байна. ” гэжээ.
Энди хэрвээ шигшээ тоглолтонд ялалт байгуулах юм бол Новак Жокович, Рафаель Надалийн  байрыг булааж чансааны 2-р байранд бичигдэх боломжтой. Харин ялагдал хүлээвэл 3-р байр хүртэл ахина. Гэхдээ чансаанаас илүү түүнд Их Дуулгын цом чухал бизээ. Учир нь 1930 оноос хойш Их Британий ямар ч тамирчин Их Дуулгад түрүүлээгүй байгаа юм. Финалд хэн Федерер – Цонга хоёрын хэн нь түүнтэй өрсөлдөх эсэх одоо тодорхой болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: