Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, БТСГ » 2010 оны оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийн нэгдсэн заавар, төлөвлөгөө

GD Star Rating
loading...

Нэг. Зорилго

Монголын тамирчид Универсиад наадамд оролцож эхэлсэний 45 жилийн ойд зориулан Оюутан залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөн хамруулан дасгал хөдөлгөөнөөр тогтмол бие даан хичээллэх, идэвхи сонирхолыг өрнүүлэн, их спортын төрлүүдийг хөгжүүлэх оюутны дэлхий, тивийн АШТэмцээнд өрсөлдөх ур чадвартай залуу тамирчдыг тодруулах, 2010 оны оюутны ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, 2011 оны зуны Универсиад наадмын бэлтгэл сургуулилтыг эртнээс ханган ажиллахад тус тэмцээнүүдийн зорилго оршино.

Хоёр. Тэмцээнүүдийн төрөл, бүрэлдэхүүн, хугацаа, зохиогдох газар

Төрлүүд Хүний тоо Хугацаа Хамтран зохиох газар Явагдах байр
Эм Эр Дас Бүгд
1. Волейбол 10 10 2 22 03 / 09-14 МУИС МУИС-ийн ЭЗС-ийн спорт заал
2. Ширээний теннис 2 3 1 6 03 / 26-27 МШТХ ШТ-ний  “Оч” клуб
3. Чөлөөт бөх 7 7 2 16 03/ 26-28 ҮБТДС ҮБТДС-ийн спорт заал
4. Аэробик 10 хүнтэй 1 баг 1 11 03 / 27-28 МГХ, ШУТИС ШУТИС-ийн БТС-ын спорт заал
5. Гандбол 10 10 2 22 4-р сард МГХ МУБИС
6. Бокс - 11 1 12 4/29 – 5/ 01 ЗБХ, МОБХ СТО-ны “А” заал
7. Шатар Тоо харгалзахгүй 05/ 05-09 МШХ, ХҮДС ХҮДС-ийн хурлын танхим
8. Модон бөмбөг 4 4 1 5 05 / 14-15 ММБХ Монгол шилтгээний талбайд
9. Сагсан бөмбөг 10 10 2 22 10/ 11-17 МСБХ, МУБИС БТС-ийн спорт заал

Гурав. Тэмцээнийг удирдах байгууллага

МОСХолбоо нь тухайн тэмцээнийг зохион байгуулах  комиссыг байгуулан спортын холбоо, сургууль, байгууллагатай хамтран шүүгчдийг томилж тэмцээнийг удирдан явуулна. Тэмцээнд зөвхөн МОСХолбооноос олгон, баталгаажуулсан мандатаар оруулна. Тэмцээнийг удирдах ерөнхий шүүгчдийн зөвлөлийг сургуулиудын саналыг харгалзан МОСХ-ноос томилон ажиллуулна.

Дөрөв. Оролцох байгууллага, техникийн зөвлөгөөн

Монгол Улсын төрийн өмчийн болон төрийн өмчийн бус бүх их, дээд сургууль, коллежуудын тэмцээнүүдээс шалгарсан оюутны баг, тамирчид /нас 17-28 буюу 1982 оны 1 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31 хүртэл төрсөн байх/ оролцоно. Хөдөө орон нутгаас оролцох сургуулиуд холбогдох зардлаа өөрсдөө хариуцах ба оролцох тухайгаа МОСХ-нд урьдчилан мэдэгдсэн байх ёстой.

Тав. Спортын төрөл тус бүрийн заавар

а/. Шатар: Техникийн зөвлөгөөнд удирдсан багш нь орно.Тэмцээн швейцарь системээр явагдана. Нэг сургуулиас оролцох тамирчдын тоог хязгаарлахгүй боловч сургуулиуд мэдүүлэгтээ эм 2, эр 3 тамирчны нэрийг тодорхой заах ба тухайн тамирчдын эзэлсэн байраар багийн дүнд албан ёсоор оруулна. Сургуулийн мэдүүлэгт нэр зааж багийн дүнд тооцогдох оюутны жагсаалтанд ороогүй оюутны эзэлсэн байрыг багийн дүнд оруулахгүй. Энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчидыг 2009 оны оюутны тэмцээний дүнтэй харьцуулан үзэж 2010 оны 9 сарын 05-12 нд Швейцарь улсын Цюрих  хотноо болох ОДАШТэмцээнд оролцуулахаар сонгон авна.

б/. Чөлөөт бөх: Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу доорхи жингээр явуулна.

Эрэгтэй 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг ,96 кг ,120 кг

Эмэгтэй 48 кг, 51 кг, 55 кг, 59 кг ,63 кг, 67 кг, 72 кг

в/. Ширээний теннис: Тэмцээн зөвхөн эмэгтэй, эрэгтэй нэг бүрчилсэн,  холимог хос гэсэн  төрлөөр олон улсын дүрмийн дагуу явуулна. Тэмцээн ширээний теннисны төв “Оч” клубын зааланд болно.

г/. Сагсан бөмбөг: Тоглолтын системийг МОСХ, Монголын сагсан бөмбөгийн холбооноос томилогдсон шүүгчийн зөвлөл шийднэ. МСБХ-ны Лигийн тэмцээнд тоглодог оюутныг оруулахыг зөвшөөрнө.

д/. Гандбол: Тоглолтын систем, хугацааг  ерөнхий шүүгчийн зөвлөл шийдэж оролцох багийн тооноос хамаарч сугалааг техникийн зөвлөгөөн дээр танилцуулна. Тоглолт 2 үеэр  явагдана.

е/. Аэробик: Тэмцээнийг баг, гурвалсан, хос, ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй төрлөөр  олон улсын дүрмийн дагуу явуулна. Нэг хүн хоёр төрөлд орохыг зөвшөөрнө.

ё/. Волейбол: Тоглолтын системийг ерөнхий шүүгчийн зөвлөл шийдэж оролцох багийн тооноос хамаарч сугалааг техникийн зөвлөгөөн дээр танилцуулна. Тоглолт 3 үеэр шинэ дүрмээр явагдана.

ж/. Модон бөмбөг: Сургууль бүрийн баг тамирчид өөрсдийн хэрэглэлтэй байх ёстой.  Тэмцээн баг ба ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй төрлөөр явагдана. Багийн дүнг 4 эм , 4 эр тамирчин тус бүрийн авсан оноог нэмж гаргана. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу ММБХолбооны шүүгчид явуулна.

з/. Бокс: Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу доорхи 10 жингээр явуулна. Тухайн жинд нэг байгууллагаас 1 тамирчин орохыг зөвшөөрнө.

Эрэгтэй:  48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60кг, 64кг, 69кг, 75кг, 81кг, + 81кг

Энэ тэмцээнээс шалгарсан тамирчдыг Улаанбаатар хотноо 2010 оны 10  сарын 04-10 нд болох ОДАШТ-нд оролцуулах дараагийн шатны сонгон шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгоно.

Зургаа. Маргааныг таслан шийдвэрлэх:

Монгол улсын төрийн өмчийн болон төрийн өмчийн бус их, дээд сургууль, коллежуудаас шалгарч сургуулийн мэдүүлэгт орж мандат авсан оюутны баг тухайн сургуульд сурдаг нь батлагдсан байх ба хуурамчаар баримт бичиг бүрдүүлэн орсон нь батлагдсан тохиолдолд авсан оноо, амжилтыг багийн дүнгээс хасаж тооцно. Эцсийн шийдвэрийг МОСХ-ны Мандатын комисс, тухайн тэмцээний ерөнхий шүүгчийн зөвлөлийн гишүүдийн саналаар таслан шийдвэрлэнэ.

Долоо. Дүн гаргах журам, шагнал:

Тэмцээнүүдэд амжилттай оролцсон сургуулиудыг төрөл тус бүр дээр багийн дүн гаргаж байр эзлүүлэн оноо өгнө. Тэмцээнд спортын төрөл тус бүрт оролцсон сургуүлиудад оролцооны 3 оноог олгоно. Тухайн спортын төрөлд авсан медальд Алтан медаль – 10 оноо, Мөнгөн медаль – 7 оноо, Хүрэл медаль – 5 оноог өгч байгууллагын нэгдсэн дүнг гаргахдаа спортын төрөлд авсан оноо, оролцооны оноо, медальд авсан оноог нэгтгэн байр эзлүүлэн гаргана. Багийн спортын төрлөөр олгогдох медалийг нэг багц медальд тооцон үзэж, алт 20, мөнгө 14, хүрэл 10 оноо байна.

Төрөл тус бүрт  орж хувийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн баг, багийн спортын төрлийн тамирчдыг Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр  шагнаж урамшуулна.

Тэмцээний нэгдсэн дүнгээр эхний гурван байр эзэлсэн их, дээд сургууль, коллеж /1-р байр 600 000, 2-р байр 400 000, 3-р байр 300 000 төгрөг/, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр, түрүүлсэн сургуульд цом,  4-6 байр эзэлсэн сургуулиудыг наадмын “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшуулна.

Орон нутгаас сайн оролцсон 2 сургуулийг тусад нь шалгаруулж шагнана.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ЛувсанпэрэнлэйсамбуудоржготовМАНЮ says:

    Хөл бөмбөг оруулахгүй тээ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: