loading...
Үнэн сонины нэрэмжит “Сүхбаатар мэргэн бууч” буудлагын тэмцээн өнгөрөгч мягмар гарагт эхэлсэн билээ.
Тэмцээн өнөөдөр өндөрлөж аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээн 1967 оноос эхлэн явагдаж эхэлсэн бөгөөд 1997 оноос “Үнэн” сонины нэрэмжит болон 13 дахь жилдээ Үнэн сонин, МБСХ хамтран зохион байгуулж байгаа юм. 2010 оны буудлага спортын анхны тэмцээн болж байгаагаараа онцлог тус тэмцээнд Булган, Хэнтий аймаг болон нийслэлээс нийт 80 гаруй тамирчид хийн гар буу, бага калибер буу зэрэг төрөлд өрсөлдлөө.
Тэмцээний бага калибер бууны төрөлд Алдар нйигэмлэгийн тамирчин, МУ-ын хөдөлмөрийн баатар Отрядын Гүндэгмаа 588 оноогоор, тэрээр мөн хийн гар бууны төрөлд 482,6 оноогоор тус тус тэргүүллээ.
Тус тэмцээнийг МБСХ-той хамтран жил бүр Үнэн сонины хамт олон уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Тэмцээний үеэр 3 тамирчин спортын мастер цол зэргээ авсан бол 13 тамирчин цол зэргээ хамгаалсан байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд СМ В.Ганцоож 571 оноогоор тэргүүлсэн бол бага калибер бууны төрөлд эмэгтэйчүүдээс Снайперын тамирчин П.Энхзаяа тэргүүллээ. Мөн бага калибер бууны эрэгтэйчүүдийн төрөлд Алдарын тамирчин, ОУХМ Д.Ганзориг 578 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол хийн бууны эмэгтэйчүүдийн төрөлд Снайперын тамирчин, ОУХМ Г.Нандинзаяа 502.9 оноогоор, эрэгтэйчүүдийн төрөлд Хүч спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бишрэл 690.6 оноогоор тус тус тэргүүллээ.
Тэмцээнийг ивээн тэтгэгч Үнэн сонины 90 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд 1920 онд төр нийгмийн зүтгэлтэн Сүхбаатар жанжны үүсгэн байгуулсан Үнэн сонин түүхт ойн баяраа ирэх 11-р сарын 20-ны өдөр тэмдэглэхнээ.
loading...




Sniper club haana bgn be
loading...
sniper club buudlagiin tuv club dree hamt bgaashde… buudlagiin tuv club ni gurvaljingiin guur unguruud /sapporogoos uragsh/ tehnik sportiin tuv gsn ulaan deevertei tom hashaatai baiguulamj bii! gj….
loading...
bi buudldgiin sportiig ih sonirhodog uraldaan temtseend orj blaa vneheer goe shvv buu bariad buudhaar vnen kaptai
loading...