loading...
Канад улсын Ванкувер хотноо 2010 оны 2 сарын 12-28 ны өдрүүдэд болох XXI өвлийн олимп нь спортын 15 төрлөөр зохиогдох юм. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид цанын төрлөөр Х.Хашэрдэнэ, Э.Очирсүрэн, дасгалжуулагч Л.Дорж нарын бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Ванквер хотыг хоёрдугаар сарын 4 ны өдөр зорихоор бэлтгэл сургуулилтаа хангаад байна.
Манай цанын үндэсний шигшээ багийн тамирчид энэхүү өвлийн олимпод орох эрхийг Олон улсын цанын холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнд оролцож 300 хүртэлхи оноог цуглуулан оролцдог дүрмийн дагуу 2008 оноос 2010 оны 1сарын 20 ныг хүртэлхи хугацаанд ОХУ, Австри, Герман, Финлянд, Франц зэрэг улсуудад зохиогдсон 11 цуврал тэмцээнд амжилттай оролцож Монгол улсаа төлөөлөн цагаан олимпод оролцох эрхээ авсан байна.
Монголын шигшээ багийн тамирчид цагаан олимпод 1964 оноос эхлэн тасралтгүй оролцсон бөгөөд 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн олимпийн наадамд цанын төрөлд тамирчин Х.Хашэрдэнэ, Э.Очирсүрэн, дасгалжуулагч Л.Доржийн хамт амжилттай оролцож байсан юм.
Өвлийн олимпийн наадамд Монголоос оролцох тамирчид одоогоор бэлтгэл сургуулилтаа Хандгайтын цанын баазад хийж байгаа ба эдгээр баг тамирчдын зардлыг Засгийн газргын хэрэгжүүлэх агентлаг БТС-ын газар, МҮОХ, Монголын цанын холбоо зэрэг байгууллагууд санхүүжүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
loading...




manaixan ovloon olimpiig xashraagaad og xexe
loading...
hashraagaad og ldoo
Buh zaid abahiig hicheeh heregtei
loading...
2 yumuu 3 r bairand orohiin erool devshuuleye Tamirchiddaa
Herbee 1r bairand orvol canadaas irsenii hereggui tendee uldehiin erool debshuuleye
loading...
Khamgiin suuld l orj bolokhgui. Oor ed naraas yu khusekh bedee.
Khamgiin chukhal ni oroltsokh kheregtei
loading...
ЗАМАА ХУРДАН ДУУСГААРАЙ ДАА. ТВ ҮҮД ШУУД НЭВТРҮҮЛЭГЭЭ ХААХ ГЭЭД БАЙДАГ МАНАЙХАН БАРИАНД ОРЖ ИРДЭГГҮЙ ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ЛЭЭ. УЛСЫН НЭР МУУГААР ГАРГААД
loading...
amjilt husie! Olymp goyo shuu!!!
loading...