loading...
Энэ оны томоохон тэмцээнүүдийн нэг болох “Чингис” таеквондогийн нээлттэй тэмцээн өнөөдөр спортын төв ордны А зааланд нээлтээ хийлээ. 2 өдөр үргэлжлэн явагдах тус тэмцээнд 21 аймаг, клубүүдээс 300 гаруй тамирчид оролцож байгаа юм.
Тэмцээнийг нээж МҮОХ-ны дэд дарга Ц.Дамдин манай улсад таеквондогийн спорт эрчимтэй хөгжиж энэ спортоор хүүхэд залуучууд өргөнөөр сонирхон хичээллэх болсноос харахад таеквондогийн спортын ордонтой болох цаг нэгэнт иржээ гэдгийн тэмдэглэн хэлсэн бол БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо хэлсэн үгэндээ 2010 оныг БТСГ-аас Спортын холбоодыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан манай оронд аливаа спортыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх гол хүчин зүйл нь спортын холбоодын үйл ажиллагаа маш чухал гэдгийг хэлсэн юм.
Өнгөрсөн 2009 онд манай таеквондогийн тамирчид пара таеквондогийн ДА-ын тэмцээнд амжилттай оролцож мөн манай тамирчид Хонконгт болсон Зүүн Азийн наадмын дэвжээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирсэн.
Эдгээр амжилтуудаас үзэхэд манай улсын тамирчид цаашид тив дэлхийн тэмцээнд томоохон амжилт гаргах тулгуур шат тавигдаж тамирчдад урам зориг хайрлаж байгаа юм. Цаашид энэ 2010 онд таеквондогийн тамирчдыг 5 сард Казахстанд болох Таеквондогийн ААШТ, мөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдох Пара Таеквондогийн ДАШТ, түүнчлэн ирэх 10-р сард БНХАУ-ын Гуанжоу хотноо болох Азийн наадам зэрэг томоохон тэмцээн уралдаанууд хүлээж байгаа. “Чингис” нээлттэй тэмцээнд өсвөр насныхан эрэгтэй 8 жин, эмэгтэй 5 жинд өрсөлдөх бол насанд хүрэгчид эр 7, эм 5 жинд хурд хүчээ сорих юм.
Тус тэмцээн нь цаашид хилийн чанадад болох тэмцээн уралдаанд оролцох тамирчдаа бэлтгэх бас нэг гол шалгуур болж байгаагаараа онцлог юм.
loading...




bolsn boloogui jijig tom yamar neg yuma Chingis gehee bolimoor yumaa
loading...
harin tiiin chingisiin ner ni utagaa aldalaaaa bo0limoor yum
loading...
zov ene muu takwondo hurtel chingis neriin dor bolood bhdaa yahav dee
balai yum aa olon ulsiin gej mongol ors hujaa 3 l biz teriigee bas olon ulsiin geed bgaam aa
loading...
Та нар чинь ямар хаашаа хүмүүс вэ ? зүгээр нэг таэквондогийн тэмцээн болсон ч гэсэн гоочилж байдаг….энэнийхээ оронд сайхан тэмцээн болж байна гээд биччих сэтгэл алга уу
loading...