loading...
МБСХ, “MCS Coca-Cola” компанитай хамтран зохион байгуулж буй “Coke Zero Bowling Championship” тэмцээний эхний гараа өнгөрөгч бямба гаригт “Big Bowling” төв дээр боллоо. Тэмцээнд 11 баг өрсөлдсөнөөс Зоригт ахлагчтай “Strikes” клубийн I баг 2440 онооноор тэргүүлж, С.Баярхүү ахлагчтай “Big Bowling” төвийн I баг 2401, Төгөлдөр ахлагчтай “300” клубийн I баг 1646 оноогоор удаалжээ. Энэхүү тэмцээний онцлог нь сар болгон салбар бүрийн дунд явагдах бөгөөд шалгарсан багууд оны төгсгөлд болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм. Тэмцээнийн үеэр боулингийн спортын дээд үнэлгээ 300 оноог авсан тамирчныг 10 сая төгрөгөөр урамшуулах аж.
loading...



