Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Солилцоо наймаа » Зээл зээл зээл…

GD Star Rating
loading...

Өвлийн наймааны цонх хаагдах дөхсөн энэ үед томоохон наймааны сураг дуулдахгүй л байна, Багууд ихэнхидээ зээлээр тоглогч авахыг илүүд үзэж байгаа нь нэг талаараа Ман сити, Реалын өдүүлсэн үнийн хөөрөгдөлтэй холбоотой. Ингээд та бүхэнд солилцоо наймааны сүүлийн үеийн мэдээллээс хүргэе.

Арсеналын залуу хагас хамгаалагч Жэк Уилшир улирал дуустал Болтонд зээлээр тоглохоор болжээ. Уилшир  энэ жил 18 нас хүрэх ч альхэдийнэ Английн 21 хүртэлх насны шигшээ багт дуудагдаад байгаа юм. Жэкээс гадна Стьюарт Холден, Владимер Вэйс гэсэн тоглогчдыг Болтон энэ өвөл нэг ч мөнгөний гарлагагүй эгнээндээ нэгтгээд байгаа аж.

Италийн Рома багийн ирээдүйтэй довтлогч Окака Чука Английн Фулхэм багт мөн л зээлээр ирж байна. Окака хэдийгээр энэ улиралд Ромагийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж хэд хэдэн гоол оруулсан ч гарааны бүрэлдэхүүнд байнга багтаж чадахгүй байгаа тул ийнхүү Англиас туршлага судлахаар болж байна. Рой Хожсон залуухан Итали довтлогчоор бэртэлтэй байгаа Клинт Дэмпсэйн орон зайга нөхүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ долоо хоногийн Астон Виллатай хийх тоглолтонд Окака Фулхэмийн бүрэлдэхүүнд багтахгүй юм байна.

Челси, Барса зэрэг дэлхийн шилдэг багуудад тоглож байсан Исланд довтлогч Эйдур
Гудьонсен премьер лигтээ эргэн ирлээ. Лондоны Тоттенхэм клуб түүнийг зээлээр эгнээндээ нэгтгэж байгаа юм. Тоттенхэмээс гадна Вест Хэм клуб Эйдурийг  сонирхож байсан ч мань эр өөрөө Уайт Харт лэйнийг илүүд үзсэн байна. Харри Реднап шинэ тоглогчоо олон байрлалд тоглож чаддаг авьяастай хэмээн магтаад Барсад тоглож байсан нь түүнийг өндөр түвшний тоглогч гэдгийг баталж байна гэжээ. Реднап мөн Роман Павлюченког энэ өвөл явуулахгүй гэсэн бөгөөд одоо тэд 2 сарын 1-нээс өмнө Порстмутын хамгаалагч Юнес Кабулыг авахаар оролцож байна.

Ситигийн сэлгээний сандлыг хангалттай бүлээцүүлсэн Бенжани Мварувари Сандерлэндэд шилжих гэж байна. Роберто Манчини
түүнийг 1.5 сая фунтээр үнэлж байгаа бөгөөд энэ долоо хоногийн төгсгөлөөр наймаа эцсийн шатандаа орох аж. Ман ситиг одоо Робиньо орхихоор болсон мөн Санта Круз цавьны бэртэлтэй байгаа ч Манчини хангалттай довтлогчидтой гэж үзсэн бололтой.

Францын Лилль клуб Вольфсбургийн хамгаалагч Рикардо Коштаг 6 сар хүртэл зээллээ.

Нэгэн үе мандаж байсан Жером Ротен Турк рүү хүлгийн жолоо заллаа. Франц эр Рейнжерсийг орхиж Туркийн лигийн Анкарагучи багт зээлээр тоглохоор гэрээ байгуулсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. aaa says:

    La Liga….1-r sariin 31.nd
    Sporting – Barcelona…05.00
    Deportivo – Real Madrid…07.00
    2-r sariin 1.nd
    Sevilla – Valencia…04.00
    Serie A.
    1-r sariin 31.nd
    Parma – Inter… 11.00
    AC Milan – Livorno… 11.00
    AS Roma – Siena… 11.00
    2-r sariin 1.nd
    Juventus – Lazio… 04.45

    GD Star Rating
    loading...
  2. aaa says:

    1-r sariin 30.nd
    Birmingham – Tottenham… 11.00
    Liverpool – Bolton… 11.00
    Fulham – Aston Villa… 11.00
    1-r sariin 31.nd
    Burnley – Chelsea… 01.30
    Man City – Portsmouth… 9.30
    Arsenal – Man Unted… 12.00

    GD Star Rating
    loading...
  3. beckham says:

    Robino maani bagaa buruu songosnoos bolood nutag butslaadaa gehdee yahaw huuchin bagtaa ochood ergeed Euro-d irehdee ulam sn bolood iluu goe bagt ochoosoi doo.Amjilt husei Mongo dagawal yu boldgiig busad ni ch gsn medej awaasai

    GD Star Rating
    loading...
  4. YNWA says:

    unuudur conh haagdana oligtoi naimaa hiigdehgui n manaih dovtlogch avahgui l yum bh daa

    GD Star Rating
    loading...
  5. Anti - Liverpool says:

    robinho gej amisgaa yum uzeegui bolhooroo heden $g iluud uzeed Chelseag bish mungo songood barag 2 jilee aldaad shorootoigoo holildloo do yum eurod togloh odoo brazild ochvol namagtaa shigdeed ahij od boloh n bol yostoi ats tend robinhog zajlahgui zalgih garuud zundoo bgaa tor zardag bsan gar bundisligad ireed shildeg dovtlogch bolj baihad gologdson baraag butsaaj avdag teneg baihgui Chelsead irsen bol arai deer bsan odoo chelsea hogiig unegui irii gesen ch toohgui l de

    GD Star Rating
    loading...
  6. oogii says:

    namaig ali beg bag ni zeeleer avagui yum bh daa sda gj ajilgui hetsuu bn shuu kkk

    GD Star Rating
    loading...
  7. welcome to

    GD Star Rating
    loading...
  8. saruul_7070 says:

    hi Manai hogoo aguu holbombog meddeg batsaanuud edgeerees oorinhoo meddeg bagin togloltiin haristaag taabal yatsiin ain chadah ta nar
    Birmingham v Tottenham Hotspur

    Fulham v Aston Villa

    Hull City v Wolverhampton Wanderers

    Liverpool v Bolton Wanderers

    West Ham United v Blackburn Rovers

    Wigan Athletic v Everton

    Burnley v Chelsea

    GD Star Rating
    loading...
  9. GGG says:

    Rothen zailuul buur turkiin neg hogiin bagt zeeleer ochij dooshoo ordoh gej.

    GD Star Rating
    loading...
  10. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Пуойль, Месси, Дельпьеро, Миланы Бекхам, Оуэн, Лэмпард, Дрогба -ын жерсинүүд л үлдлээ. Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810 Үнэ 30,000

    GD Star Rating
    loading...
  11. bat says:

    Man utd Fulhamaas mash ynetei hamgaalagch avsan shyy dee.Dunguj 20-n nastai new Rio Ferdinand 14saya paundaar wednesday avsan.Arsenal arai l hotsorchihsondoo ter naimaanaas.Wenger ih haramsaj baisan

    GD Star Rating
    loading...
  12. Davgaa says:

    1sariin 31-nii 17tsagt [Londongiin tsagaar] transfer window haagdana.tyynees 5-minutiin umnu baisan ch naimaa yavagdaj bolno gene

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: