Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Серена 12 дахиа түрүүлэв

GD Star Rating
loading...

Теннисний Их дуулгын жилийн хамгийн эхнийх болох Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Америкийн Нэгдсэн Улсын нэрт теннисчин дэлхийн чансааг тэргүүлэгч Серена Уильямс итгэл төгс түрүүллээ. Тэрбээр олон жилийн гол өрсөлдөгч нарын нэг Бельгийн Жюстин Энинийг хожиж Австралийн нээлттэй тэмцээний цомыг хоёр дахиа дараалж, нийт 12 дахь Их дуулгын цом гардлаа.

Эмэгтэйчүүдийг чансаагаараа тэргүүлж байсан Бельгийн Жюстин Энин зодог тайлаад буцан ирж аваргын төлөө шалгарснаар өөрийгөө ясны тамирчин гэдгээ батлав. Тэрбээр эхний даваанаас нутаг нэгт Кристен Флипкенс,  Оросын Елена Дементьева, Алиса Клэйбанова, Надья Петрова, Бельгийн Янина Викмейр, Хятадын Жи Зенг нарыг ялж аваргын төлөө шалгарч үлджээ.

Харин чансааг тэргүүлэгч маань энэ тэмцээний эхний даваанаас Польшийн Урзула Радванска, Чехийн Петра Квитова, Испаний Карла Суарез Наварро, эзэн орны Саманта Стозур, Беларусын Викториа Азаренка, шөвгийн дөрөвт Хятадын На Ли нарыг ялж финалд үлдсэн байна.

Эхний сетэд Серена 6:4 өөр ялалт байгуулсан бол, 2 дугаар сетэд Жюстин 3:6 аар өөрийн болгожээ. Харин шийдвэрлэх сетэд Америк бүсгүй илт давамгайлж 6-2 оор ялснаар 12 дахь Их дуулгийн цомоо авлаа.

Жюстин Энин 2004 онд Австралийн нээлттэй цомын эзэн болж байсан билээ.

Серена Уильямс ийнхүү 12 дахь цомоо гардсанаар Америкийн домогт теннисчин Билли Жин Кингтэй гранд слам авсан тоогоороо тэнцэв.

Одоо Америк бүсгүй Крис Эверт, Мартина Навратилова нарын түрүүлсэн тоог давтах зорилго тавиад байна. Эдгээр бүсгүйчүүдийн амжилтанд хүрэхийн тулд Серена дахин 6 удаа цом гардах хэрэгтэй болно.

Серена Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд хамгийн олон буюу 5 удаа түрүүлж байжээ. Тэр 2003, 2005, 2007, 2009, 2010 онуудад Австралийн нээлттэй тэмцээний дуулга авч байсан бөгөөд Английн Уимблдон, Америкийн нээлттэй тэмцээнд тус бүр 3 түрүүлж Францын нээлттэйд нэг удаа түрүүлж байв.

Өдгөө Серена Уильямс нь 28 настай юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    YAAMAI DAA EGCH DUU 2 SARMAGINII 1 NI TURUULJ BOLJ BOLJ

    GD Star Rating
    loading...
  2. welcome to

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: