loading...
Хоукс өнөөдөр талбай дээрээ Бостоныг хожсоноор энэ улиралд хоорондоо таарсан 4 тоглолтонд бүгдэд нь Хоукс хожлоо. 11 жилийн дараа ийн Хоукс Селтиксийг улирлын тоглолтонд бүрэн давамгайлав. Түүгээр зогсохгүй Хоукс бүсдээ дэд байранд бичигдэх боллоо. Саяхан Мэжикийг гүйцэн 3-т орсон бол ингээд Селтиксийг гүйцэн 2-т бичигдэх болж байна. Өнөөдрийн тоглолтын 4-р үед Жо Жонсон 16, нийт 27 оноо авснаар багаа тэргүүлжээ. Бостоноос Пол Пирс 35 оноо авч бүр сайн тоглосон ч Рондо, Рэй Аллен нар түүнд тус болж чадсангүй.
Селтикс сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь, мөн Орландо, Атланта багуудад дараалаад хожигдов. Хоуксийн талбайд 18732 үзэгч цугласан гэсэн албан ёсны мэдээлэл байсан бөгөөд энэ улиралд 4 дэх удаагаа л ордон үзэгчдээр дүүрсэн гэнэ.
Кливленд Индианаг талбайд нь хожиход ЛеБрон 22 оноо, 13 оновчтой дамжуулалт, 9 самбараас авалт хийв. Тэрээр сүүлийн 6 тоглолтноос 3 дахь удаагаа трипл-дабл хийхэд ганц самбар дутаж байгаа нь энэ. Кавальерс 7 дахиа дараалан ялж, 37-11 болж байгаа бөгөөд энэ нь одоогоор лигийг тэргүүлэх үзүүлэлт юм.
Денвер 8 дараалаад хожсоныхоо дараа өнөөдөр Оклахомагийн талбайд зочилж тоглоод хожигдлоо. Дюрант 30 оноо авсан бол түүний эсрэг мөн 30 орчим оноо авах байсан Кармело гэмтлээс болоод мөн л тоглосонгүй.
Лейкерс өнөөдөр Филадельфид зочилсон. 2001 оны шигшээ тоглолтонд Айверсон – Коби, Шак нартай “үзэлцэж” хожигдож байсан бол энэ удаа Айверсон- Коби нар 3-р үед хуучин цагаа дурсацгаан ээлж дараалан довтолгоонуудаа амжилттай болгож байлаа. Тэдний өрсөлдөөн тэнцээгээр дууссан ч олон талаараа Лейкерс баг хамаагүй давуу байж, Филлиг талбайд нь хожив. Лейкерс айлын талбайд 4 дараалан хожигдсоныхоо дараах 7 зочлон тоглолтынхоо 5-д нь хожоод байна.
Энэ улиралд Вачова Центрийн бүх билет ердөө 2 удаа л зарагдсан бөгөөд эхнийх нь Айверсоны эргэн ирсэн анхны тоглолт байсан бол 2 дахь нь өнөөдрийн тоглолт байлаа. Коби бол Филадельфид өссөн, эндхийн Ловер Мэрионы ахлах сургуульд тоглож байгаад 1996 оны драфтаар НБА-д элсэж байв. Тэрээр уг сургуулиараа тоглолтын өмнө зочилсон гэсэн. “Нас ахих тусам дурсамжаа эргэн санамтгай болдог юм байна” хэмээн Коби хэлж. Коби драфтын 13-аар анх Шарлоттод сонгогдож, шууд Владе Дивацаар наймаалагдан Лейкерст ирж байсан бол Айверсоныг Фила номер 1-ээр сонгож авч байв. Айверсон, Коби 2-уулаа MVP хүртэцгээсэн. Айверсон Филадельфигийн түүхийн 2 дахь хамгийн олон оноо авагч бол Кобид Лейкерсийн түүхийн хамгийн олон оноо авсан тоглогч болоход одоо 47 оноо хэрэгтэй.
Өнөөдрийн тоглолтын эхний хагаст Коби, Айверсон нар адилхан 2-хон оноо авцгаасан ч 3-р үед сайхан өрсөлдөөн харуулж, ээлжлэн амжилттай довтлолцож байлаа. 31-тэй Коби одоо ч топ түвшинд хэвээрээ байгаа бол 34-тэй Айверсон тийм биш болсон ч 3-р үед тун сайн тоглож, 15 оноо авсан. “Тэр бол оноо авагч. Тэр бид 2 адилхан. Бид 70 настай болсон ч оноо авч чадна” хэмээн Коби дараа нь хэлжээ.
Вашингтон Нетсийн талбайд зочилж, арай гэж хожив. Аренас, Критентон нарыг шийтгүүлснээс хойш тэд ийн анхны хожлоо авчээ. Нетс өмнөх тоглолтондоо хожоод байсан ч дараалсан хожил авч чадахгүй хэвээрээ үлдлээ.
Стифен Жексон хуучин багийнхаа талбай дээр зочилж тоглохдоо 30 оноо авч Бобкэтс Голден Стэйтийг хожиход чухал хувь нэмрээ орууллаа. Мөн Бүх оддын тоглолтонд оролцох Жеральд Уоллес 30 оноо, 13 самбараас авалт авчээ. Жексоныг Голден Стэйтийн фэнүүд тоглолтын турш “бүү”-лсэн байна. Голден Стэйт сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигдов.
Жазз талбай дээрээ Кингзийг хүлээн авч, Дерон Уилльямс, Карлос Бузерийн эзгүйд хожиж дөнгөв. Пол Миллсап энэ улиралд анх удаа гараанд гарч 32 оноо, 14 самбараас авалт, 7 оновчтой дамжуулалт хийн тун сайн тогложээ. Мөн Андрей Кириленко 18 оноо, 7 самбар, 5 блок хийн, фантази тоглоомын эзэддээ тун сайн үзүүлэлт өгчээ. Юта 5 дахиа дараалан хожсон байна.
Буллз өнөөдөр Хорнетсийг талбайд нь нэмэлт цагт хожиж, 7 удаагийн дараалсан зочлон тоглолтоо өндөрлөв. Үүнийхээ сүүлийн 5-д нь дараалан хожоод байна. Буллз өнгөрсөн улиралд айлын талбайд 13-28 амжилт үзүүлсэн бол энэ улирлын эхний 19 зочлон тоглолтынхоо 15-д нь хожигдоод байлаа. Харин одоо 9-15 болоод байна. Нийлбэр дүнгээр 23-22 болжээ. Өнөөдрийн тоглолтын үндсэн цаг дуусахаас 0.2 секундын өмнө Л. Денг 2 оноо авч тоог тэнцүүлж, улмаар нэмэлт цагт Хорнетсоос 2 оноо илүү авснаар хожсон байна.
Рокитс талбай дээрээ Портлэндийг хожиж, 3 дараалж талбай дээрээ хожигдоод байсан цувралаа зогсоов. Аарон Брукс улирал эхэлснээс хойш 30+ оноог 5 дахиа авчээ.
Данканд өнөөдөр Ману, Мэйсон нар сайн тусалснаар Спэрс талбай дээрээ Мемфисийг хожив. Тони Паркерийг орлож, үндсэн холбогчийн үүрэг гүйцэтгэж байгаа Ж. Хилл ч тун дажгүй тоглосон байна. Мемфисээс тогтмол сайн тоглодог гарааны 5-ын ердөө 2 нь буюу Майо, Рэндольф нар л сайн тоглов.
Хит Пистонсийг талбайд нь “уншлаа”. Хит 92 оноо авсан бол Пистонс ердөө 65-хан оноо авсан байна.
Эл Жефферсон 4-р үед 12 оноо авсан бөгөөд тэд дээд тал нь 23 онооны илүүгээр тоглолтыг тэргүүлж, улмаар Миннесота талбай дээрээ Клипперсийг хожиж, улирлын 10 дахь хожлоо авчээ. 2 өдрийн өмнө Дорнод бүсийн хамгийн муу баг Нетст хожигдсон Клипперс энэ удаа Өрнөд бүсийн хамгийн муу багт хожигдсон нь энэ.
“Индиана” – “Кливленд” – 73:94 (18:36, 26:22, 20:19, 9:17)
И: Грэйнжер – 13+10 самбар, Раш – 12, Жонс – 11
К: Жеймс – 23+9 самбар+13 дамжуулалт, О’Нил – 22, Илгаускас – 13
“Филадельфи” – “Лейкерс” – 91:99 (18:19, 24:32, 25:25, 24:23)
Ф: Айверсон – 23, Брэнд – 19, Даламберт – 10+12 самбар
Л: Брайант – 24, Газоль – 19+10 самбар, Артест – 18
“Атланта” – “Бостон” – 100:91 (23:22, 30:19, 21:32, 26:18)
А: Кроуфорд – 28, Жонсон – 27, Смит – 12
Б: Пирс – 35, Гарнетт – 15, Р.Аллен – 9
“Детройт” – “Майами” – 65:92 (23:26, 13:21, 12:24, 17:21)
Д: Вилланова – 15, Принс – 10, Гордон – 10
М: Уэйд – 22, Аслам – 16, Врайт – 12
“Миннесота” – “Клипперс” – 111:97 (34:20, 22:17, 26:36, 29:24)
М: Брюир – 20, Флинн – 19, Холлинс – 19
К: Дэвис – 28, Гордон – 17, Торнтон – 15
“Нью-Жерси” – “Вашингтон” – 79:81 (26:18, 21:28, 19:17, 13:18)
Н: Ли – 19, Лопес – 17, Янлиан – 9
В: Бойкинс – 15, Блатш – 14, Йонг – 10
“Нью-Орлеан” – “Чикаго” – 106:108 ОТ (29:30, 21:27, 27:31, 25:14, 4:6)
Н: Уэст – 29+14 самбар, Торнтон – 20, Пол – 18+12 дамжуулалт
Ч: Денг – 26, Роуз – 18, Ноа – 13+18 самбар
“Оклахома-Сити” – “Денвер” – 101:84 (27:26, 24:19, 28:15, 22:24)
О: Дюрант – 30, Грин – 15, Уэстбрук – 12
Д: Биллапс – 19, Смит – 18, Мартин – 13
“Сан-Антонио” – “Мемфис” – 104:97 (28:21, 25:29, 24:20, 27:27)
С: Данкан – 19, Хилл – 18, Мэйсон – 17
М: Мэйо – 28, Рэндольф – 19+13 самбар, Конли – 12
“Хьюстон” – “Портленд” – 104:100 (18:28, 31:19, 29:24, 26:29)
Х: Брукс – 33, Лэндри – 21, Скола – 12
П: Фернандес – 25, ОлдриЖ – 20, Блэйк – 14
“Юта” – “Сакраменто” – 101:94 (22:20, 27:26, 24:17, 28:31)
Ю: Миллсэп – 32+14 самбар, Кириленко – 18+7 самбар+5 блок-шотов, Майлс – 12
С: Мартин – 33, Эванс – 25, Касспи – 8
“Голден Стэйт” – “Шарлотт” – 110:121 (28:24, 31:41, 21:27, 30:29)
Г: Мэггетт – 25, Эллис – 22, Карри – 22
Ш: Уоллес – 30+13 самбар, Жексон – 30, Фелтон – 14, Агустин – 14
loading...




Iverson aguu hun shuu Harih boloogui shuu amjilt husie
We love Iverson
Kobe goy ug heljee
loading...
1st gehiimuu, hawks celtiks-n mangas ni yum
loading...
31-тэй Коби одоо ч топ түвшинд хэвээрээ байгаа бол 34-тэй Айверсон тийм биш болсон ч 3-р үед тун сайн тоглож, 15 оноо авсан. “Тэр бол оноо авагч. Тэр бид 2 адилхан. Бид 70 настай болсон ч оноо авч чадна” хэмээн Коби дараа нь хэлжээ.
Aguu humuus negiigeee hundelj shudej bisherch medeh yum aa
me Shuud onigooo HAHAHAHA
loading...
nba all star game-d yamar oduud orj bgan boloo ?
loading...
IVERSON maani 3r ued uridiinh shigee sain togolj bsan togloltoog sergeej bsan ni uneheer gaihaltai
loading...
Margaash ene Atlanta-giin bandi nariig nustai n holiod ogoosei, manai Orlando!!!
MAGIC ALL DAY!!!
loading...
Atlanta go ene jil busiin avragiin tuluu uzene shuu
loading...
NBA iin fantasy yamar nertei bdgiin huumuusee helj ogch tus bolooch
loading...
haha A.I vs kobe goy toglolt bolje
kobe ch goy ug helsen bna
loading...
Boston хожигдсон тоглолтууд дээрээ хожиж яваа л 4-р үед дандаа бариулж хожигдоод байхын сда
loading...
kobi suga im l bna G FG FT PPG PTS
1. Kareem Abdul-Jabbar 1,560 15,837 6,712 24.6 38,387
2. Karl Malone 1,476 13,528 9,787 25.0 36,928
3. Michael Jordan 1,072 12,192 7,327 30.1 32,292
4. Wilt Chamberlain 1,045 12,681 6,057 30.1 31,419
5. Shaquille O’Neal 1,159 11,127 5,848 24.2 28,103
6. Moses Malone 1,329 9,435 8,531 20.6 27,409
7. Elvin Hayes 1,303 10,976 5,356 21.0 27,313
8. Hakeem Olajuwon 1,238 10,749 5,423 21.8 26,946
9. Oscar Robertson 1,040 9,508 7,694 25.7 26,710
10. Dominique Wilkins 1,074 9,963 6,031 24.8 26,668
11. John Havlicek 1,270 10,513 5,369 20.8 26,395
12. Alex English 1,193 10,659 4,277 21.5 25,613
13. Reggie Miller 1,389 8,241 6,237 18.2 25,279
14. Jerry West 932 9,016 7,160 27.0 25,192
15. Kobe Bryant 995 8,746 6,389 25.3 25,145
16. Patrick Ewing 1,183 9,702 5,392 21.0 24,815
17. Allen Iverson 910 8,457 6,360 26.7 24,333
18. Charles Barkley 1,073 8,435 6,349 22.1 23,757
19. Robert Parish 1,611 9,614 4,106 14.5 23,334
20. Adrian Dantley 955 8,169 6,832 24.3 23,177
21. Elgin Baylor 846 8,693 5,763 27.4 23,149
22. Clyde Drexler 1,086 8,335 4,698 20.4 22,195
23. Gary Payton 1,335 8,708 3,265 16.3 21,813
24. Larry Bird 897 8,591 3,960 24.3 21,791
25. Kevin Garnett 1,088 8,700 4,197 20.0 21,763
26. Hal Greer 1,122 8,504 4,578 19.2 21,586
27. Walt Bellamy 1,043 7,914 5,113 20.1 20,941
28. Bob Pettit 792 7,349 6,182 26.4 20,880
29. David Robinson 987 7,365 6,035 21.1 20,790
30. George Gervin
loading...
1 Kareem Abdul-Jabbar 38,387
2 Karl Malone 36,928
3 Michael Jordan 32,292
4 Wilt Chamberlain 31,419
5 SHAQUILLE O’NEAL 28,103
6 Moses Malone 27,409
7 Elvin Hayes 27,313
8 Hakeem Olajuwon 26,946
9 Oscar Robertson 26,710
10 Dominique Wilkins 26,668
11 John Havlicek 26,395
12 Alex English 25,613
13 Reggie Miller 25,279
14 Jerry West 25,192
15 KOBE BRYANT 25,145
16 Patrick Ewing 24,815
17 ALLEN IVERSON 24,333
18 Charles Barkley 23,757
19 Robert Parish 23,334
20 Adrian Dantley 23,177
21 Elgin Baylor 23,149
22 Clyde Drexler 22,195
23 Gary Payton 21,813
24 Larry Bird 21,791
25 KEVIN GARNETT 21,763
loading...