Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Цонга Федерерт ”юм болсонгүй”

GD Star Rating
loading...

Рожер Федерер хагас шигшээд оноолт таарсан Францын Цонгаг ердөө цаг гаруйхны дотор 6-2 6-3 6-2-оор буулган авснаар бид финалд Федерер – Мюррэй гэсэн тулаан харах боломжтой боллоо.

Федерер тэмцээний 2-р шатанд Румыний Виктор Ханескуг яг энэ тоогоор мулталж байсан юм. Цонгагийн ийнхүү тааруухан тоглосон шалтгааныг мэргэжилтнүүд энэ шатанд шалгарах гэж хэтэрхий их хүч зарсантай холбон тайлбарлаж байна. 4-р шатанд Цонга Испаний Николас Алмагротой, дараа нь шөвгийн наймд Сербийн Новак Жоковичтэй дараалан 5 сет үргэлжилсэн тулаан хийгээд байсан юм.

Тийм ч учраас Федерерийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Швэйцарь маестро 4 дэх удаагаа Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарлаа. Харин Их Дуулгын 4 цувралын хувьд 22 дахь финал нь ажээ. Эдгээрээс Рожер 15-д түрүүлсэн амжилтаараа бүх цаг үеийн жагсаалтын тэргүүн байранд бичигдэж байгаа юм. Өнгөрсөн жил Рожер Мельбурнд Надальд ялагдсаныхаа дараа нулимс унагаж байсан. Харин энэ жил тэр дээрхи азгүй түүхээ дахин давтахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой.

Харин Эндигийн хувьд анхны Их Дуулгаа хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулах томоохон даалгавартай. Тиймээс финалын хоёр өрсөлдөгч аль аль нь ялалт байгуулахын тулд чадах бүхнээ хийх нь ойлгомжтой. Ням гаригт бидниг гайхалтай тулаан хүлээж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    zio zio roger go go 16-n udaagiin avarga bol hu(ih duulgiin)

    GD Star Rating
    loading...
  2. saruul_7070 says:

    Рожер Федерер nas bol too gedgiig l haruulah tsag chini

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: