loading...
“Даллас” – “Портленд” – 112:114 НЦ (21:26, 26:18, 22:29, 34:30, 9:11)
Д: Новицки – 28, Терри – 18, Ховард – 17
П: Миллер – 52, ОлдриЖ – 21, Бэйлесс – 17
Андре Миллерийг ийм оноо түүдэг тоглогч гэж бодсонгүй явж. Тэрээр өнөөдөр нийт 52 оноо авч, Портлэнд бүсийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг Далласыг талбайд нь нэмэлт цагт хожлоо. Миллер 4-р үе болон нэмэлт цагт нийт 52 оноо авсан байна. Тэрээр энэ улиралд дунджаар 12.6 оноо авч байсан бол энэ тоглолтонд 22 довтолж, 31-ийг нь амжилттай болгосноос гадна торгуулийн 8 шидэлтийнхээ 7-г нь чулуу болгов. 52 оноо нь Миллерийн өмнөх хувийн дээд амжилт. Харин Портлэндийн дээд амжилтыг 54 оноо авч байсан Дэмон Стаудимайр эзэмшдэг. Энэ улирлын дээд оноо нь одоогоор Брэндон Женнингсийн авсан 55 оноо байгаа.
Нэмэлт цаг дуусахад 44 секунд дутуу байхад Жован Ховард дундаас оновчтой довтолсон нь Портлэндийн хожлын оноо байсан. Портлэнд ийн дараалсан 3 хожигдсоныхоо дараа хожил авав.
“Вашингтон” – “Нью-Йорк” – 106:96 (36:19, 14:25, 32:25, 24:27)
В: Миллер – 25, Жеймисон – 21+25 самбар, Фойе – 14
Н-Й: Ли – 24, Жеффрис – 17, Робинсон – 16
Майк Миллерийн олон талт шилдэг тоглолтын ачаар Визардс талбай дээрээ Никсийг хожив. Миллер 25 оноо, 9 самбар, 8 оновчтой дамжуулалт хийжээ. Мөн Жеймисон 21 оноо, 23 самбараас авалт хийж сайн тоглолт гаргав. Визардс талбай дээрээ 4 дараалан хожигдсон цувралаа зогсоосон нь энэ. Никсийн хувьд сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдлоо.
“Мемфис” – “Нью-Орлеан” – 102:109 НЦ (33:18, 28:24, 20:34, 16:21, 5:12)
М: Газоль – 25+16 самбар, Рэндольф – 25+12 самбар, Майо – 17
Н: Уест – 22, Окафор – 21+10 самбар, Стоякович – 20
Өмнөх тоглолтонд гэмтэл авсан Крис Пол өнөөдөр тоглоогүй ч түүнийг орлосон залуу тоглогч Коллисон 17 оноо, 18 оновчтой дамжуулалт хийн супер тоглож, Хорнетс Мемфисийг нэмэлт цагт хожив. Ингэснээр Мемфисийн талбай дээрээ дараалж хожсон цуврал 18 дээр зогслоо. Коллисоны 18 оновчтой дамжуулалт түүний хувийн дээд амжилтаас гадна Хорнетсийн шинэ тоглогчдын дээд амжилт болов. Өмнө нь Крис Пол шинэ тоглогч байхдаа 16 оновчтой дамжуулалт хийж байж.
Мемфис 3-р үед 21 онооны илүү байсан ч бариулжээ. Хорнетс түүхэндээ дээд тал нь 22 онооны зөрүүг барьж хожиж байсан гэнэ. Хорнетсийн өнгөрсөн 10 тоглолтын 4 нь нэмэлт цагт дуусаж, эдгээрээс өнөөдрийнхөд л хожиж байгаа юм байна.
“Милуоки” – “Майами” – 95:84 (23:21, 33:17, 15:20, 24:26)
Мил: Уоррик – 22, Богут – 17+15 самбар, Женнингс – 17
Май: Уэйд – 21, Ричардсон – 16, О’Нил – 15+10 самбар
Уэйд 21 оноо авч багаа тэргүүлсэн ч 20 довтолж 6-г нь л оновчтой болгосон бөгөөд Бакс түүнийг бөмбөг эзэмших тоолонд маш сайн хамгаалалтыг хийж байв. Үүнийхээ хүчинд Бакс өнөөдөр Хитийг хожлоо. Нөөц тоглогч Х. Уоррик нийт 22 оноо авсныхаа 10-ийг нь 4-р үед авчээ. Бакс он гараад талбай дээрээ 6 тоглож, 6 дахиа хожлоо.
Хитийн 2 дахь оноо авагч Бисли болон хамгаалагч Чалмерс нар гэмтлийн улмаас тоглоогүй. Чалмерс 128 тоглолт дараалан тоглоод байжээ.
Эдгээр багууд нөгөөдөр дахин тоглоно.
“Сакраменто” – “Шарлотт” – 96:103 (33:29, 21:27, 13:34, 29:13)
С: Мартин – 31, Кэсспи – 14, Томпсон – 12+16 самбар
Ш: Уоллес – 38+11 самбар, Мохаммед – 17+10 самбар, Жексон – 13, Мюррей – 13
Жеральд Уоллес хуучин багийнхаа эсрэг гялалзаж, 38 оноо авснаар Бобкэтс Кингзийг талбайд нь хожлоо. Кингз 3-р үед тун муу тоглож 13-хан оноо авсан ч 4-р үед бараг л алдаагаа засаж, өрсөлдөгчдөө 13 оноо л алдаж. Гэхдээ л зөрүүг барьж арай чадсангүй хожигдов.
Жеральдийг Кингз 2001 онд драфтаар авч байлаа. Тэнд 3 улирал болсны дараа 2004 онд Бобкэтс лигт шинээр элсэж, багуудаас зарим тоглогчдыг драфтлан авсан бөгөөд тэдний тоонд Уоллес багтаж байв. Энэ улиралд тэрээр Бүх оддын тоглолтонд шалгараад байгаа.
“Орландо” – “Атланта” – 104:86 (21:18, 28:26, 28:19, 27:23)
О: Ховард – 31+19 самбар, Льюис – 17, Андерсон – 16
А: Кроуфорд – 19, Жонсон – 19, Смит – 16
Орландо талбай дээрээ Хоуксаас чухал хожил авч, бүсийнхээ 2-луу дэвшив. Хоукс, Мэжик хожигдол адилхан ч Мэжик 1 хожлын илүү тул 2-т орж, тэднээс ганц хожлоор дутуу Хоукс бүр 4-рүү ухарчээ.
Дуайт өнөөдөр дийлдэшгүй байж 31 оноо, 19 самбараас авалт хийжээ. Түүний эсрэг тоглосон Хорфорд, Пачулиа, Коллинз нар тун тааруу тоглож, нийтдээ 6 оноо, 11 самбар, 13 хувийн алдаа хийсэн байна.
Хоукс Бостоныг энэ улиралд 4 тоглож 4 хожсон ч Мэжиктэй 3 тоглож, 3 хожигдлоо. Мэжик маргааш Дэтройтийг хожвол Стэн Ван Ганди Дорнод бүсийн Бүх оддын багийн дасгалжуулагчаар нэрлэгдэх гэнэ.
loading...




ENE T.EVANS yaBaaa !!! Niix ix aimar gd bsan hooe ta nar wade iig myylaad hrn evansiig martsan yum bishvv. Evans onoodor 4hon onoo avsan bnashd.
loading...
тэгээд 4-н оноо авахаар муу тоглогч байдиймуу тоглолт бүр өөр өөр байдаг шт оруулжил байдаг алджил байдаг шүү дээ
loading...
hahaha. Andre Miller butehgui yumiig buteedeg gar bhnee. 22 shideed 31 iig amjilttai bolgodog. Araichdee naad medeegee ooroo unshij bldaa.
loading...
D -gui uuchlaarai uuruu zub unshdaa 22-dovtolsnoos 11chuluu bolj uldesniig ni torguulias absan tegheer 22-tovtolgoo 31onoo zub baidiim bga bizdee.
loading...
ene admin gesen gar yamar holduu nohor we. Sain unsh iodtoi daws sain id.
loading...
Admin gesen gar butehgui ee. D zuw l bichsen bna sh d
loading...
xaxa, ene Admin geed nuhur ovoo yoyo.toi gar ban da
loading...
ene evans yag l ron artest shig l boloh bh
loading...
Adminaa medeegee sain hynaj bwal zugeer l yum baga geltgui aldaa bol aldaa
loading...
Manai hun showdaj ireed uusan yum ni sain garaagui bichsen bhaa:)
loading...
33 dovtolj 22 hiisen sanagdaj bna
Ulirald iimerhuu tsoorch garj ireh yvdal bj l bdag
terni dallas-n esreg taardag ni ch yuv de
loading...
Dallas hojigdvol denver deeshilne goe oooo goe
loading...
MAGIC ALL DAY!!! Carter hurdan buren edgereed toglodog togloltoo gargaasai! Hawks-iga bol gargaaxguee ene ulirald!
loading...