Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Батигоол 40 насны босго давлаа

GD Star Rating
loading...

batistutaХоёрдугаар сарын эхний өдөр буюу өнөөдөр Габриэль Батистута буюу “Батигоал” 40 насны босгонд хүрлээ. Флоренцийн “Фиорентина” багийн зүрх нь болж явсан энэ залууг одоо ч тэнд ихэд эрхэмлэн хүндэлдэг.Хэдийгээр тэр Сери А-д “Рома”-д тоглон түрүүлж, хөлбөмбөгчний замналаа Катарт өндөрлүүлсэн ч гэсэн “Фиорентина” түүний амьдралын баг нь байсан билээ.

Флоренцийн багт тоглосон сүүлийн улиралдаа “дөнгөж” 23 гоал оруулсан түүнийг Чекки Гори “Урьдын Батигоал биш болжээ” хэмээгээд зарахаар хөөцөлдсөн түүхтэй. Гэвч “Фиорентина”-гийн ерөнхийлөгч Гори төдхөн энэ шийдвэрийнхээ төлөө харамсахаас өөр аргагүй болсон. Учир нь “Рома”-д очсон Батигоал хуучин багийнхаа хаалганд төдөлгүй хожлын гоал оруулж амыг нь тагласан билээ.

Тухайн үед “Рома”-г удирдаж асан Фабио Капелло “Батистута ирээгүй бол бид Сери А-д түрүүлж чадахгүй байсан” хэмээн мэдэгдэж байсан. Тэр нийслэлийн багт гурван жил тоглоод дараа нь “Интер”-т очихдоо бараг зодог тайлах дөхсөн байлаа. “Интер”-т ирээд хагас жилд хоёр л гоал оруулж сэтгэлээр баахан унасан тэрбээр Катар руу одсон. Батистута Италид хүртэж болох бүхий л шагналыг авсан, бас Аргентиний шигшээ багтайгаа Өмнөд Америкын аваргын алдрыг хоёрантаа хүртсэн билээ.

Гэхдээ л тэр Дэлхийн аварга болон Европын багуудын тэмцээнд олигтой амжилтад хүрээгүй. “Фиорентина” түүний үед үнэхээр сайн баг байсан ч чухал ялалт байгуулахад дандаа бага зэрэг азгүйтдэг байв. Батигоалыг 1997 онд “Интер” 35 саяар худалдан авах хүсэлтээ тавихад нь Флоренцийг орхих ёстой байсан гэж үздэг хүмүүс бий. Гэвч аргентин эр үлдэх нь дээр гэж үзсэн юм. “Фиорентина” төдхөн л аварга болчих юм шиг санагдаад байсан хэрэг. Гэвч тэдэнд ямар нэгэн зүйл дутсаар энэ алдарт хүрч чадалгүй өнгөрсөн.

1996 оны Италийн цомын тэмцээнд Батигоал жинхэнэ баатар болсон. Тэр олон жилийн турш томоохон амжилтад хүрч чадаагүй асан Флоренцийн багт ялалтын амтыг дахин мэдрүүлсэн гавьяатай. Дараа нь тэд супер цомд “Милан”-ыг сөгдүүлэн түрүүлэхэд Батигоал гоал оруулаад “Ирина, би чамд хайртай” хэмээн зурагтаар эхнэртээ хайраа илчлэн гүйсэн нь олны сэтгэлд тод үлдсэн гэдэг.

Гэхдээ флоренцчүүд түүнд үүнээс өмнө аль хэдийнэ дурлачихсан байсан. Учир нь Батигоал Сери В рүү багаа унахад өөр багт одолгүй, туслахаар үлдэж байсан нэгэн. Батигоал Сери А-д “Фиорентина”-тай түрүүлж чадаагүй ч Сери Б-д түрүүлж байсан билээ.

1998/1999 оны улирлын эхний хагаст “Фиорентина” Сери А-г тэргүүлж байсан ч барианд гуравт орсон удаатай.

Амжилтын хуудас

Габриэль Омар Батистута
Т
өрсөн огноо: 1969.02.01

Төрсөн газар: Аргентин. Авельянда
Багууд: “Ньюэллс Олд Бойз” (1988—1989), “Ривер Плейт” (1989—1990), “Бока Хуниорс” (1990—1991), “Фиорентина” Итали (1991—2000), “Рома” (2000—2003), “Интер” (2003), “Аль-Араби” Катар (2003—2005).
Шигшээ баг: (1991—2002), 78 тоглолт, 56 гоал.

Амжилт: Италийн аварга (2000/2001), Италийн супер цомын аварга (1996, 2001), Италийн цомын аварга (1995/1996), Сери Б-гийн аварга 1993/1994), Сери А-гийн шилдэг мэргэж бууч (1994/1995), Өмнөд Америкын аварга (1991, 1993), Өмнөд Америкын аварга шалгаруулах тэмцээний шилдэг мэргэн бууя 1991 (6 гоал), Аргентины шилдэг хөлбөмбөгчин (1998).



GD Star Rating
loading...
Батигоол 40 насны босго давлаа, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. maradona says:

    great football player

    GD Star Rating
    loading...
  2. Munkhuu says:

    ter hediigeer aguu toglogch ch tomoohon temtseenuuded turuulj bgaagui ni haramsaltai… tuhain uedee tom bagt togloj baisan bol buh tsomiig hamah baisan baih… admindaa bayarlalaa.

    GD Star Rating
    loading...
  3. Ro says:

    Namaig hulbumbugt uruu tatsan hun dee. Uneheer batigoal nerendee tohirson aguu tamirchin daa. Daanch delhiin avarga bolj chadaagui ni haramsaltai. 2002 onii delhiin avargaar Shvedtei tenchehed uilj bsniig ni odoo ch martdaggui um.

    GD Star Rating
    loading...
  4. Онцгой нэгэн says:

    Гоё

    GD Star Rating
    loading...
  5. Deegii says:

    Тэнэгээ наадах чинь 41 хүрч байгаа юм биш үү

    GD Star Rating
    loading...
  6. erka says:

    uneheer argitina ulsiin baatar footballist shvv?amiddaa nutagt ni hoshoog ni bosguulsan tsoriin ganch holbomgochin shvv de? aldart maradon,Pele hurtel hoshoogoo bosgoj chadaagui gexeer uneheer aguu holbomogchin daanch tomooxohon shagnalg avch baigaagui .FiFa-s ymarch shagnal avch chadaagui aldartan da.

    GD Star Rating
    loading...
  7. ЮвеФанат says:

    Мара-аас хойш гарч ирсэн хамгийн шилдэг Аргентин довтлогч. Габриэлллл….
    Батистута гэж хэлж амжаагүй байхад л гоал оруулдаг байсан гэжаагаашт. Нестлрой шиг гайхалтай мэдрэмжтэй ухаалаг тоглогч..
    “Батигоал” минь удахгүй бидэнд Дасгалжуулагчийн дүрээр харагдах болтугай…

    GD Star Rating
    loading...
  8. saruul_7070 says:

    Baruun holiin shuluun sumshig tsohiltuud aguu zaluu bsan

    GD Star Rating
    loading...
  9. IBRA says:

    ene uneheer hamgiin shildeg dovtlogch minii medeheer.. dovtlogch hund baih buh chadvar burdsen dovtlogch hovorhon bdag yalanguya tuunii baruun huliin huchtei tsohilt yamarch haalgachdiig chichiruulj bsan tsag sayhan l bsan sanagdah yum..

    GD Star Rating
    loading...
  10. mutu says:

    aimaar aimaar yui helhev estoi yasnii aguu aguu aimaar

    GD Star Rating
    loading...
  11. BATIGOALIIN FANAT says:

    TIIMEE TER NAMAIG CH MUNDIALD URUU TATSAN GOL BURUUTANDAA

    GD Star Rating
    loading...
  12. BATIGOALIIN FANAT says:

    TIIMEE TER NAMAIG CH MUNDIALD URUU TATSAN GOL BURUUTANDAA
    2002 OND ARGENTIN UNEHEER HARAMSALTAI, HARAAL HURSEN DEE
    TER MUNDIALD

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: