Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » Биатлоны ”цасны баяр” сайхан боллоо

GD Star Rating
loading...

Өнгөрөгч бямба гарагт УБЕГ, МБХ-той хамтран Зайсангийн аманд “Цасны өдөрлөг”-ийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УБЕГ-ын 8 албадын 250 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо. Цасны өдөрлөгийн үеэр мэргэн шидэлт, олс талталт, биатлоны тэмцээнтэй хөгжөөнт буухиа зэрэг тэмцээн уралдаан зохион явуулсан юм. Мөн энэ үеэр МБХ-ын шигшээ багийн тамирчид биатлоны үзүүлэх тоглолт сонирхуулсан юм.

Aрга хэмжээнд УЕБГ-ын УБ-ийн төв архивын газар, Бүртгэл хяналтын газар, Тамгын газар, Орон нутгийн ИБГ-ууд, Мэдээлэл технологийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар зэрэг албан байгууллагын албан хаагчид идэвхитэй оролцлоо. Ийнхүү тус байгууллагын ажилтнууд нэг өдрийг спортоор амьсгалан өнгөрүүлсэн юм.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулсан спортын тэмцээн уралдаанд 1-р байрыг МТГ, 2-р байранд УБ-ын төв архивын газар, 3-р байранд Хуулийн этгээдийг бүртгэх газар тус тус орсон.

Түүнчлэн МБХ өнгөрөгч онд холбооныхоо ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн цаашид өөрийн улсдаа биатлоны спортыг тууштай хөгжүүлэх тал дээр МЦХ-той хамтран олон арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь шинэ оны анхны энэхүү арга хэмжээ юм. Мөн энэ сарын эхээр хүүхэд залуучуудын Найрамдал төвд “Өсвөрийн цаначдын” аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулахаар төлөвлөж байна.

GD Star Rating
loading...
Биатлоны ''цасны баяр'' сайхан боллоо , 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. welcome to

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: