Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Лейкерс Бостоны талбайд хожил авлаа

GD Star Rating
loading...

“Бостон” – “Лейкерс” – 89:90 (19:30, 33:17, 21:19, 16:24)

Б: Рондо – 21 + 12 дамжуулалт. Пирс – 15. Т. Аллен – 14.

Л: Э. Байнум – 19 + 11 самбар. Брайант – 19. П. Газоль – 11 + 11 самбар. Артест – 11.

7.3 секунд дутуу байхад Коби Брайант дундын шидэлтээ оновчтой болгож тоог 90:89 болгосон бөгөөд үлдсэн хугацаанд Селтикс амжилтгүй довтолсноор Лейкерс Селтиксийг талбайд нь хагас бөмбөгний илүүгээр хожиж чадлаа. Лейкерс ийн Селтиксийг 3 дахиа дараалан хожив.  2008 оны финалд 131-92-оор бут ниргэж байснаасаа хойш Селтикс Лейкерсийг хожоогүй л байна.

Бостон 4-р үед хамгийн ихдээ 11 онооны илүүтэй тэргүүлж байв. Рон Артистийн оролт амжилттай болсны дараа 89:88 буюу Бостон 1 онооны илүү үлдсэн. Пол Пирс шидэлтээ оновчтой болгосон ч шүүгч довтолгооны алдаа заасны дараа 28 секунд дутуу, Бостон 1 онооны давуу хэвээр байв. Харин үүний дараа Коби Рэй Аллений хамгаалалтын өмнөөс нэлээн хэцүү шидэлтээ оновчтой болгож, Лейкерс тэргүүлж эхэлсэн. Үлдсэн 7.3 секундэд Бостон довтолсон ч Рэй Аллений 3 онооны шидэлт оновчгүй болсноор Лейкерс хожлоо.

Фил Жексон Лейкерсийн удирдан 533 дахь хожлоо авч, Пэт Райлитай тэнцэв.

Селтикс сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь хожигдлоо. Тэд Зул сараар Мэжикийг хожсоноосоо хойш 6-10 амжилт үзүүлээд байна.

Коби өнөөдөр 19 оноо авсан, түүнд одоо Лейкерсийн бүх үеийн онооны лидер болоход 28 оноо хэрэгтэй.

Лейкерсийн онооны

лиерүүд

оноо
Жерри Уэст 25,192
Коби Брайант 25,164
Карим Абдул Жаббар 24,176
Элжин Бэйлор 23,149
Mэжик Жонсон 17,707

“Детройт” – “Орландо” – 86:91 (21:29, 24:19, 20:16, 21:27)

Д: Стаки – 18. Жеребко – 16 + 9 самбар. Хэмилтон – 14.

О: Реддик – 17. Ховард – 16 + 15 самбар. Льюис – 15.

Детройтийн сүүлийн 16 жилийн хамгийн муу улирал үргэлжилж байна. Тэд өнөөдөр Орландог талбай дээрээ хүлээн авч тоглоод хожигдлоо. Уг нь бол Мэжик Пистонсийн Аубурн Хиллс ордонд хийсэн 11 тоглолтынхоо 10-т нь хожигдож байж.

Өнөөдөр Мэжик хожсоноор Стэн Ван Ганди 2010 оны Бүх оддын тоглолтын Дорнод бүсийн дасгалжуулагч болж байна. Тухайн бүсийнхаа хамгийн өндөр амжилттай багийн дасгалжуулагч нь Бүх оддын багийг дасгалжуулдаг дүрэмтэй бөгөөд нэг дасгалжуулагч 2 жил дараалдаггүй. Тиймээс Кавальерсийн М. Браун энэ жил Дорнодийг удирдах эрхгүй юм.

Бен Уоллес одоогоор 1999 блок шот хийгээд байгаа, дахин 1-ийг хийвэл 2000 блок хийсэн НБА-ын 6-10-аас намхан анхны тоглогч болох юм.

“Кливленд” – “Клипперс” – 114:89 (46:20, 21:19, 16:28, 31:22)

Клив: Жеймс – 32 + 11 дамжуулалт. Ш. О`Нил – 16 + 12 самбар. Гибсон – 14.

Клип: Дэвис – 30. Гордон – 12. Жордан – 11 + 13 самбар. Смит – 11.

Кавальерс эхний үед л 46 оноо авч, тоглолтыг үр дүнг бараг тодорхой болгожээ. Энэ 46 онооны хагасыг нь шахуу ЛеБрон авсан байна. Кавальерс эхний үед НБА-ын дээд амжилттай тэнцсэн 11 холын амжилттай шидэлт хийжээ.

Кавальерс 38 хожилтойгоор лигийг тэргүүлж байна.

“Нью-Жерси” – “Филадельфи” – 79:83 (25:22, 23:24, 12:23, 19:14)

Н: Лопес – 18 + 9 самбар. Хейес – 18 + 8 самбар. И – 15 + 12 самбар.

Ф: Игудала – 14 + 9 самбар. Деламберт – 12 + 11 самбар. Айверсон – 11. Уильямс – 11.

Филадельфи өнөөдөр лигийн хамгийн муу баг Нетсийн талбайд зочилж, амар биш хожил авлаа. Филли ийн дараалсан 3 хожигдлоо зогсоов. Игудала багаа тэргүүлэн 14 оноо авчээ. Түүний нэр 2 сарын 18-наас өмнө болох наймаанд хамгийн ихээр яригдаж байгаа. Филли энэ улиралд Нетсийг 3 дахиа хожиж байгаа бөгөөд 3 хожил 3-уулаа 5 онооны доторх хожлууд байв.

“Торонто” – “Индиана” – 117:102 (32:29, 31:30, 32:27, 22:16)

Т: Бош – 26 + 15 самбар. Барньяни – 17. Жэк – 16.

И: Хед – 15. Мерфи – 14 + 8 самбар. Раш – 14.

Торонто өнөөдөр Пейсерсийг талбай дээрээ хожив. Энэ нь тэдний 5 дахь дараалсан хожил. Торонто сүүлийн 20 тоглолтныхоо 15-д нь хожив. Одоо Рэпторс дивизионы аваргын төлөө өрсөлдөнө хэмээн бодож эхэлсэн гэнэ. Бостон сүүлийн үед муу тоглож байгаа тул Рэпторс сайн тоглолтоо үргэлжлүүлвэл Атлантик дивизионыг тэргүүлж болох тухай Бош төсөөлж байна.

Бош өнөөдөр 26 оноо, 15 самбараас гадна 7 оновчтой дамжуулалт хийжээ. Харин Хедо Туркоглу тоглолт дөнгөж эхлээд гэмтэл авч талбайг орхисон.

“Миннесота” – “Нью-Йорк” – 112:91 (23:26, 26:20, 33:26, 30:19)

М: Лов – 25 + 11 самбар. Жефферсон – 22 + 11 самбар. Холлинс – 16.

Н: Чандлер – 27. Дэвид Ли – 16 + 11 самбар. Галлинари – 15 + 10 самбар.

Эл Жефферсон энэ улиралд анх удаагаа 4-р үеийн сүүл хэрд сэлгээний сандалд сууж, багийнх нь бусад тоглогчид хожих нь ойлгомжтой болсон тоглолтын төгсгөлийг хэрхэн хийж байгааг харан, баясалтай суулаа. Кевин Лав, Жефферсон нарын амжилттай пост тоглолтууд болон самбарт найдвартай байсны хүчээр Миннесота талбай дээрээ Никсийг хожлоо. Нетс нэг үе овоо сайн тоглож байснаа сүүлийн хэдэн тоглолтуудад эргээд муудлаа. Тэд 18-29 болов.

“Сан-Антонио” – “Денвер” – 89:103 (23:21, 18:24, 27:30, 21:28)

С: Ж. Хилл – 17. Данкан – 16 + 10 самбар. Жинобили – 14 + 9 дамжуулалт.

Д: Кен. Мартин – 27 + 11 самбар. Биллапс – 25 + 11 дамжуулалт. Жей. Ар. Смит – 18.

НБА-ын онооны лидер Кармело Энтони 4 дэх тоглолтоо дараалан өнжсөн ч түүний эзгүйд Наггетс Спэрсийг талбай дээр нь хожлоо. Данканы эсрэг Кенион Мартин маш сайн тоглож 27 оноо, 11 самбараас авсан бол Биллапс ч хийдгээ хийж, 25 оноо авч, 11 оновчтой дамжуулалт өгчээ. Наггетс ийн сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь хожив. Мело тоглоогүй 9 тоглолтын 6-д нь хожоод байна, Наггетс. Маргааш Наггетс Кингзтэй тоглох бөгөөд Кармело тоглох бололтой.

Наггетс өнөөдөр 53.6 хувьтай довтолсон нь Спэрсийн хамгаалалт сул байсныг илтгэнэ. Спэрс 6 тоглолт дараалан талбайдаа тоглож, ердөө 2-4 амжилт үзүүллээ. Спэрс одоо 8 тоглолт бүхий 3 долоо хоног гаруйн аялан тоглолт хийнэ.

“Оклахома-Сити” – “Голден Стэйт” – 112:104 (29:26, 25:29, 33:20, 25:29)

О: Дюрант – 45 + 11 самбар. Уэстбрук – 28 + 8 дамжуулалт. Сефолоша – 14. Грин – 14.

Г: Маггети – 26. Эллис – 25. Кёрри – 14.

45 оноо авснаар Дюрант онооны жагсаалтанд байр ахилаа. Тэрээр ЛеБроныг ардаа орхин, одоо зөвхөн Мелогийн ард бичигдэх болов. Дюрант өнөөдөр 21 довтолж 16-г нь оновчтой болгосны дээр торгуулийн бүх шидэлтээ хийж, бараг л төгс тоглолт үзүүлэв. Тэрээр мөн 25+ оноог 21 дэхээ дараалан авчээ.

Голден Стэйт Коби Карлтай 10 хоногийн гэрээг тоглолт болсон өдөр хийсэн бөгөөд тэрээр Денвер Наггетсийн дасгалжуулагч Жорж Карлийн хүү юм.

“Хьюстон” – “Финикс” – 111:115 НЦ (21:28, 27:32, 25:19, 27:21, 11:15)

Х: Брукс – 24. Ариза – 21. Скола – 17.

Ф: Стаудмайер – 36 + 11 самбар. Хилл – 19. Лопес – 14.

Санс 5 дараалж айлын талбайд хожигдсоны эцэст өнөөдөр Рокитсийг талбайд нь нэмэлт цагт хожлоо. Тэд 1 сарын 5-нд Кингзийн талбайд хожсоноосоо хойш өрсөлдөгчөө талбайд нь хожоогүй байв.

Рокитс тааруу буюу 38 хувьтай довтолж байсан ч хамгаалалт нь сайн байсан тул оноо ойролцоо яваад байв. Үндсэн цаг дуусахад 11.3 секунд дутуу байхад Ариза 3 оноо авч тоо тэнцсэн. Үлдсэн хугацаанд Нэш довтолсон ч түүний шидэлт дутсан байна. Ингээд цаг сунгахад Санс илүү тоглосноор хожил авчээ.

Рокитсийн Ариза хэдийгээр 21 оноо авсан ч 21 удаа довтолсон байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

23 Сэтгэгдэл

  1. mn says:

    1 Kareem Abdul-Jabbar 38,387
    2 Karl Malone 36,928
    3 Michael Jordan 32,292
    4 Wilt Chamberlain 31,419
    5 SHAQUILLE O’NEAL 28,119
    6 Moses Malone 27,409
    7 Elvin Hayes 27,313
    8 Hakeem Olajuwon 26,946
    9 Oscar Robertson 26,710
    10 Dominique Wilkins 26,668
    11 John Havlicek 26,395
    12 Alex English 25,613
    13 Reggie Miller 25,279
    14 Jerry West 25,192
    15 KOBE BRYANT 25,164
    16 Patrick Ewing 24,815
    17 ALLEN IVERSON 24,344
    18 Charles Barkley 23,757
    19 Robert Parish 23,334
    20 Adrian Dantley 23,177
    21 Elgin Baylor 23,149
    22 Clyde Drexler 22,195
    23 Gary Payton 21,813
    24 Larry Bird 21,791
    25 KEVIN GARNETT 21,773 kobe unen suga
    bna uu

    GD Star Rating
    loading...
  2. turnaldo says:

    kobe AGUU AGUU BASKETBALL ALL TIME BEST PLAYER IN WORLD

    GD Star Rating
    loading...
  3. oogii says:

    Жерри Уэст 25,192
    Коби Брайант 25,164
    Карим Абдул Жаббар 24,176
    Элжин Бэйлор 23,149
    Mэжик Жонсон 17,707 ali ni unen yum be

    GD Star Rating
    loading...
  4. aaa says:

    teneg mini ali ali ni unen neg ni lakersd bhdaa avsan onoo ni

    GD Star Rating
    loading...
  5. XXXDDD says:

    HAMGIIN DEER BGAA SDA CHI ER NI SAGS MEDDEG YM UU? ESVEL HUDLAA LAG BOLOH GEJ TENEGTDEG YMUU. KOBE UNGURSUN 2 DOLOO HONOGIIN UMNU 25’000 DAHI ONOOGOO AVCHIHSAN SHDEE

    GD Star Rating
    loading...
  6. nero says:

    melo 29.7 lebron 29.4 durant 29.3 kobe 28.2 wade 27.1 bga shde
    eswel ene zaluuu haraa muutai ymu
    kobe amiataad amiataad zailuul 2 jiliin daraa ehnii 10ru oroh l ym shig bna

    GD Star Rating
    loading...
  7. nero says:

    ene xxxddd bas hamgiin dr bga garuud yu geh gd bgan bol zailuul uchraa olohgui
    1 n muulaad 1 n omooroh yma zailuul
    NBA – iin toglolt medee state uzcheed chalchaach malnuudaa

    GD Star Rating
    loading...
  8. Коби says:

    boston ch ene ulirald ybhgui yum bnada haha orlondoo dahiad garah ni

    GD Star Rating
    loading...
  9. welcome to

    GD Star Rating
    loading...
  10. OxYGeNNN! says:

    Carmelo Anthony 29.7
    Kevin Durant 29.6
    Lebron James 29.4
    Kobe Bryant 28.0 Чи өөрөө хараа муутайн байна хүү минь

    GD Star Rating
    loading...
  11. OxYGeNNN! says:

    Durant нээрээ аймар аймар

    GD Star Rating
    loading...
  12. OxYGeNNN! says:

    turnaldo on February 1st, 2010 6:44 pm

    kobe AGUU AGUU BASKETBALL ALL TIME BEST PLAYER IN WORLD

    Энэ бол аймар англи хэлтэй шааасан хахахаха

    GD Star Rating
    loading...
  13. lol says:

    turnaldo gd gulug haa saigui hutsaj yawah yuma

    GD Star Rating
    loading...
  14. T3M-R8K says:

    ene muu ariza gej unen suga amisgaa yum aa

    GD Star Rating
    loading...
  15. bilguun says:

    KOBE AGUU YMA 1T ORNO GEJ XUDLAA YM BNA. SAIN TOGLOWOL 5D L ORJ MAGADGVI YM BNA

    GD Star Rating
    loading...
  16. cavs & barca says:

    lakersiinhan memphist hojigdloo gej

    GD Star Rating
    loading...
  17. Uuganaa says:

    Kobe 38 hurtlee bertej gemtku dundjaar 25 awad ywad bwal kareem-d ochih l yum bn, hetsuu lde, tehdee yu ch boloo bilee,

    GD Star Rating
    loading...
  18. nero-d fuck says:

    nero-d salaavch

    GD Star Rating
    loading...
  19. Mai shuu says:

    Kobe ireh ulirliig duusahad ehnii 5d orchih yum bnoooo,, dairaltsuul dairaltsii gulugnuudee,,, Durant 10 jiliin daraa ehnii 5d orno ntr

    GD Star Rating
    loading...
  20. nyamka says:

    Mn chi kobeg unen suga gej bga bol naad Kobegiin door orson garuudaa bas bugdiig ni suga gej xeleetxeerei za nuguu aguu A.I KG LB duncan wade ntr chin odooxondoo door ni l bj bga bx

    GD Star Rating
    loading...
  21. nyamka says:

    A.I bid 2 70 xursen ch onoo awch chadna gedgiig sonsoo bizde ene ugiig zgr ch neg xeleegui Kobegoos ondoo xun xelsen bol zuunii onigoo bno shu

    GD Star Rating
    loading...
  22. tolbo says:

    Durant Ballaj baina Puuzee tailj tabij baigaad Block ene ter hiij. Bosh abch magadgui gesen play-off oroh gej. sain togloj baigaa zaluuchuudiig oorsdoor ni zutguulbel zugeer baih. Kobey ene ter shig 30 shideed 20 heden onoo abahgui baina 20 hed shideel 30 onoo tsohij baina. Durant udahgui tsom tsom abnaa. AI hubid 76 aluulj aluulchihaad suuliin heden jil ene tend ochij onchin huuhed shig togloogui bol Kobey guitsehguil baisan.

    GD Star Rating
    loading...
  23. ergvv tolbo gej nuhur ydaj kobegiin neriig zuw bichcheed hutsaarai!! bichij chadahgvi baij olon yum hutsah yum! anhan shatnii medegdehvvngvi yum baij yaj ywdiin be? bolovsrol dutuu gulug chini!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: