Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Федерерийн №16

GD Star Rating
loading...

Оны эхний Их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээнд Рожер Федерер торолгүй түрүүллээ. Тэрээр шигшээд Их Британий Энди Мюррейг хожиж, 16 дахь Их дуулгын цомоо гардаж, дээд амжилтаа ахиулав. Британичууд эрэгтэй тоглогч нь Их дуулгад түрүүлэхийг 74 жил хүлээж байгаа, хүлээсэн хэвээр үлдэж байна.

Федерер Мюррейг 3 сет тоглоод л хожжээ. Гагцхүү 3 дахь сетэд л тай-брейк гарч, нэлээн өрсөлдөөн өрнөсөн байна. 28 настай Федерер Австралийн нээлттэй тэмцээнд ийн 4 дэх удаагаа түрүүлснээр Андре Агассигийн амжилтыг давтав. Мөн Марат Сафин, Маркос Багдатис, Фернандо Гонзалес, Энди Мюррей гэсэн 4 өөр тоглогчтой шигшээ тоглолтонд таарсан байна. Мөн 8 дахь жилдээ дараалан дор хаяж 1 Их дуулгад түрүүлж байгаа бөгөөд Пит Сампрас, Бьорн Бьорг нар ийм амжилт үзүүлж байж.

Ганцаарчилсан төрлийн аваргууд 2 сая 100 мянган ам. долларын шагнал авсан бол үзүүрлэсэн тоглогчид 1 сая 50 мянган ам.доллар хүртжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    uu yaamai daa

    GD Star Rating
    loading...
  2. bulgaa says:

    endy 3 dah setiig l awah bsan yum hereggui aldaanuud gargaad 5-2 oos bariulaad hojigdson doo. ter setiig l awsan bol fed ih yadarsan bsan bolomj blaa gj

    GD Star Rating
    loading...
  3. casket says:

    tm yum bhkue federer hamaagu iluu bsan ih awarga yadarna gj bdguin…

    GD Star Rating
    loading...
  4. Bajgaa says:

    Federrer gaihaltai tsutsashgui tamirchin. Ter ikh duulgiin turuugee 20 hurgej chadna gej bodjiino

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: