loading...
Италийн Сери А лигийн 22-р тойргийн тоглолтууд сонирхолтой өрсөлдөөнтэй боллоо. Их цас унасаны улмаас Парма хотод явагдах байсан Парма – Интер багуудын тоглолт хойшлогдож 2 сарын 10-нд тоглогдохоор болсон. Ювентусын шинэ менекер Закерони дебут тоглолтоо энэ тойрогт хийсэн юм. Тэрээр Ферраригийн ашиглаж байсан 4-3-1-2 тактикт онц өөрчлөлт оруулалгүй тоглолтыг эхлүүлсэн юм. Харин үндсэн хаалгач Буффоны орон Алекс Маннингерийг талбайд гаргасан байв. Диего, Дель Пьеро гэсэн довтолгооны хувилбар хэд хэдэн удаа гоол оруулах дөхсөн ч бага зэрэг азгүйтэж эхний хагас гоолгүй өндөрлөсөн. 69 дэх минутад Лациогийн Диаките Дель Пьерог алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Ювед бэлэглэлээ. Алессандро өөрөө цохилтыг амжилттай гүйцэтгэж багтаа тэргүүллийг авчирсан юм. Гэвч энэ гоолоос 8 минутын дараа Заратегийн дамжуулалтыг Маури чулуу болгож Ювентусын 3 оноог 1 болгон хувиргажээ. Ийнхүү Юве лигтээ 4 тоглолт дараалан ялалт авч чадсангүй.
Аз болж тэдний араас нэхэж байгаа Палермо энэ тойрогт Барид ялагдсан тул Хуучин ноёд 5-р байрандаа хэвээр үлдэж байна. Бямба гаригт Наполи талбайдаа Женоаг хүлээж авсан ч үзэгчид гоол бус шар хуудсыг л хангалттай харлаа. Талбайн шүүгч нийт 8 тоглогчийг шар хуудсаар торгожээ.
Раньеригийн Рома тойргоос тойрогт сайжирсаар байна. Өнгөрсөн долоо хоногт тэд Ювентусыг Рийзийн сүүлийн мөчид оруулсан гоолоор буулган авсан бол энэ удаа дээрхи ”мэхээрээ”’ Сиенаг яллаа. Фулхэмд зээлээр тоглох нь тодорхой болоод байсан Окака Чука сүүлчийн удаа Ромагийн төлөө талбайд гарсан бөгөөд 89 дэх минутад гоёмсог гоол оруулж багтаа ялалт бэлэглэжээ. Үүнээс өмнө 29 дэх минутад Рийз солгой хөлөөрөө цөм цохиж, Вергассола тэнцээний бөмбөгийг 41 дэх минутад тус тус оруулаад байсан юм.
Ар шилэнд нь нэхэж яваа Рома ийнхүү ялалт байгуулаад байтал Милан оноо алдаж өөрсдийгөө хүнд байдалд оруулав. Мөнхийн дундаж Ливорног тэд талбай дээрээ хүлээж авсан бөгөөд 1 : 1-ээр эвийн гэрээ байгуулсан байна.Ливорнод 1 онооны үнэ цэнэтэй гоол авчирсан Лукарелли ”Миний гоол Интерт том тус болсон гэж бодож байна. Мэдээж Моуриньо надад талархлын мессэж илгээхгүй байх лдаа. Гэхдээ би түүний анхаарлыг татаж чадсан байх” хэмээн ярьжээ. Мэргэн буучдын жагсаалтыг 13 гоолтой Ди Натале, Милито нар тэртүүлж байгаа.
| Рим. 30,237 үзэгч. |
| РОМА – СИЕНА – 2:1 (1:1). |
| Рома: Жулио Сержио, Мотта, Бурдиссо, Жуан, Риисе, Писарро, Де Росси, Таддей (Пит, 73), Перротта (Черчи, 45), Бриги (Окака Чука, 61), Баптиста. Сиена: Курчи, Роси, Малаго, Терци, Дель Гроссо, Вергассола, Кодря, Экдаль (Росси, 90), Режиналдо, Джаджало (Калайо, 90), Маккароне. |
|
|
| Кальяри. 15,000 үзэгч. |
| КАЛЬЯРИ – ФИОРЕНТИНА – 2:2 (0:1). |
| Кальяри: Маркетти (Вигорито, 21), Марцоратти, Канини, Астори, Агостини, Бьондини, Конти, Лаццари, Коссу, Джеда (Парола, 81), Матри (Нене, 60). Фиорентина: Фрэ, Де Сильвестри, Натали, Фелипе (Гамберини, 57), Паскуаль (Льяич, 82), Монтоливо, Донадель, Маркьонни (Сантана, 71), Йоветич, Варгас, Джилардино. |
|
|
| Катания. 13,000 үзэгч. |
| КАТАНИЯ – УДИНЕЗЕ – 1:1 (0:1). |
| Катания: Андухар, Альварес, Сильвестре, Сполли, Капуано, Риккьюти (Иско, 65), Бьяджанти, Карбоне, Мартинес, Льяма, Макси Лопес (Моримото, 55). Удинезе: Ханданович, Исла, Дзапата, Лукович, Паскуале, Инлер, Д’Агостино, Саммарко (Корради, 78), Санчес (Лоди, 89), Флоро Флорес (Башта, 72), Ди Натале. |
|
|
| Генуя. 22,500 үзэгч. |
| САМПДОРИЯ – АТАЛАНТА – 2:0 (2:0). |
| Сампдория: Сторари, Дзаури, Луккини, Росси, Циглер (Падалино, 80), Семиоли, Паломбо, Тиссоне (Поли, 60), Маннини (Аккарди, 71), Поцци, Паццини. Аталанта: Консильи, Гарич, Таламонти, Манфредини, Беллини, Феррейра (Чераволо, 73), Дзанетти (Вальдес, 46), Гваренте, Падоин, Тирибокки (Аморузо, 64), Чевантон. |
|
|
| Верона. 8,500 үзэгч. |
| КЬЕВО – БОЛОНЬЯ – 1:1 (0:1). |
| Кьево: Соррентино, Сардо, Мореро, Йепес, Мантовани, Лучано, Иори (Арьятти, 61), Марколини, Бентивольо, Пеллиссье, Аббрускато (Богдани, 65). Болонья: Коломбо, Раджи (Дзенони, 84), Портанова, Морас, Ланна, Хименес (Суччи, 78), Мудингайи, Гуана, Модесто, Адайлтон (Казарини, 76), Ди Вайо. |
| 1 сарын 30 |
|
|
| Неаполь. 16,000 үзэгч. |
| НАПОЛИ – ЖЕНОА – 0:0. |
| Наполи: Де Санктис, Каннаваро, Грава (Доссена, 61), Кампаньяро, Чигарини, Гаргано, Ароника, Маджио (Сунига, 50), Хамшик, Денис (Больячино, 81), Квальярелла. Женоа: Амелиа, Дайнелли, Моретти, Бьява, Миланетто, Росси, Кришито, Папастатопулос, Место (Юрич, 74), Паласио (Скулли, 57), Суасо (Аквафреска, 57). |
|
|
| Бари. 20,000 үзэгч. |
| БАРИ – ПАЛЕРМО – 4:2 (2:1). |
| Бари: Жилле, А.Масиелло, Диамутен, Бонуччи, С.Масиелло, Альварес, Гацци, Альмирон (Донати, 29), Аллегретти (Коман, 66), Кастильо (Сфорцини, 57), Баррето. Палермо: Сиригу, Кассани, Кьяер, Бово, Бальдзаретти (Мелинте, 34), Мильяччо (Симплисио, 84), Ливерани, Пасторе, Ночерино, Микколи (Абель, 66), Кавани. |
| # | Клуб | T/T | X | T | Хж | +/- | оноо |
| 1 | ИНТЕР | 21 | 15 | 4 | 2 | 45-19 | 49 |
| 2 | МИЛАН | 21 | 12 | 5 | 4 | 36-22 | 41 |
| 3 | РОМА | 22 | 12 | 5 | 5 | 37-26 | 41 |
| 4 | НАПОЛИ | 22 | 10 | 8 | 4 | 31-24 | 38 |
| 5 | ЮВЕНТУС | 22 | 10 | 4 | 8 | 34-29 | 34 |
| 6 | ПАЛЕРМО | 22 | 9 | 7 | 6 | 29-25 | 34 |
| 7 | САМПДОРИЯ | 22 | 9 | 6 | 7 | 28-30 | 33 |
| 8 | КАЛЬЯРИ | 21 | 9 | 5 | 7 | 34-26 | 32 |
| 9 | БАРИ | 22 | 8 | 8 | 6 | 30-24 | 32 |
| 10 | ДЖЕНОА | 22 | 9 | 5 | 8 | 35-36 | 32 |
| 11 | ФИОРЕНТИНА | 21 | 9 | 4 | 8 | 28-24 | 31 |
| 12 | КЬЕВО | 22 | 8 | 5 | 9 | 23-23 | 29 |
| 13 | ПАРМА | 21 | 8 | 5 | 8 | 24-29 | 29 |
| 14 | БОЛОНЬЯ | 22 | 6 | 6 | 10 | 24-31 | 24 |
| 15 | ЛАЦИО | 22 | 4 | 10 | 8 | 17-23 | 22 |
| 16 | ЛИВОРНО | 22 | 6 | 4 | 12 | 14-30 | 22 |
| 17 | УДИНЕЗЕ | 21 | 5 | 6 | 10 | 23-28 | 21 |
| 18 | КАТАНИЯ | 22 | 4 | 8 | 10 | 22-30 | 20 |
| 19 | АТАЛАНТА | 22 | 4 | 5 | 13 | 20-34 | 17 |
| 20 | СИЕНА | 22 | 3 | 4 | 15 | 23-44 | 13 |
loading...




serie A-d baahan hockey-n dugaartai nuhduud toglodog yum bna leeshd uchigdur harsan chin. 77. 80. 90 geed baahan l nuhduud guigeed bh yum bilee bodvol tursun onooroo l dugaaraa avsan bolov uu gemeer yum bilee
loading...
SdA unen azguimaa manaihan . Ronni yu yugui shataad shaagaad . Dovtlogch nar 1 l bolku bn aa . Huntelaar yeruusuu ideeshkumaa miland
loading...
neg l yum oilgoloo
manu-g milan barkuun bna
loading...
A C milan 9 huntei bagiig diilehgui baij yaj livernog diileh ve dee. Chadvargui muu hognuud.
loading...
toplivesports.com
loading...
ene juventus-iin amuri iqvinta geed 2 hereggui nuhur bna aa, eruusuu goaldaj chadahgui, hugshin tugtsug del peiro-goosoo doloon dor, trezeguet ni neg yum baival goaldana “iquinta + amuri = neg gaigui dovtlogch” gesen naimaa hiihgui bol juventus uudluhgui ee
loading...
Окака Чука oruulsan goal unheer goyomsog bailaa Roma-giihan sain bna oo
loading...
AC maani neg l togtvortoi togloltiiig uzuuulehgui l bn daa…… yadaj baihad patogiiin bertel edgeh boloooguin bhdaa…….. pato unheer uguuulegdej bn leeeee…….. huntelaaar selgeeegeer orj ireed hed heden saihan bolomjiiig aldsan hediiich itbehitei togloltiiig uzuuulj borrielloogooos iluuu togloson gej bodjiiinooo………………ronniiigiiin neg shtang onodog tsohilt l goal boloh bsn yumdaa……….. za ingeed patogooo hurdan idgeed bagtaa butsaj negdeesei gej eroooedooooo!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
Юве нэг л болж өгөхгүй л байна даа. Гэхдээ довтолгоонд бус хамгаалалтанд асуудалтай байгаа юм. 34 гоал оруулсан мөртлөө 29 гоал алдана гэж юу гэсэн үг вэ? Мэдээж Буффоны багахан хувийн алдаа байж болохын. Гэхдээ хамгаалалтын бүс маш муу, сул байгаа нь үүнтэй холбоотой. Якуйнта, Амаури хоёр бэртэл гэмтэлтэй байж байгаад сая эдгэсэн, форм муу байгаа. Гү яахав ДелПиэро маань л энэ багийг авч явдагаараа явж байна. Түүнийг магтаад байх юм байхгүй. Хийх ёстой Каптайны үүргээ л гүйцэтгэж байна.
Миний бодлоор шинэ довтлогч биш нэг сайн цэвэрлэгч, хамгаалагч хоёрыг авахад л хангалттай мэт санагдахын. Мэдээж авч дийлэхгүй, нөгөө хэд нь ирэх дургүй байх байх л даа. гэхдээ миний бодлоор Яая Түрэ, Сержи Рамос хоёрыг авчихвал маааш сайн, гайхалтай байх болно. Хамгаалалтын бүс хөгшин, удаан байна. Каннаваро, Легротайгл, Григера нарын нас нь явчихсан. Тоглолтоо бүрэн гаргаж чадахгүй. Гроссо хамгаалалтаа хаяж довтолгоонд орох дуртай учир маш үр бүтээлгүй тоглодог. Кьеллини хэдий сайн хамгаалагч ч удаан, хөшүүн “Модон” тоглолттой. Хамгаалалтаа сайжруулахын тулд Барса-аас авчирсан Какарез ч үр дүнтэй тоглолт нээээээг ч гаргаагүй. Цэвэрлэгчид ч муу. Сиссоко хатуу тоглолттой ч ухаангүй тоглодог, Поулсэн бие жижигтэй Физикл их муутай, бас такль хийхдээ маруухан.
Тиймээс миний бодлоор Түрэ, Рамос хоёрыг авч чадахгүй ч ядахдаа Марцелө, Хангеланд, Дэвид Данн, Бошингва, Инсуа нарын нэгээр хамгаалалтаа, Диарра, Каррик, ДеРосси, Эссиэн, ОбиМикэл нарын нэгээр цэвэрлэгээний байраа даалгавал сайжрах талтай.
Миний хайрт Юве маань тун удахгүй биднийгээ баярлуулах цаг ирэх биз дээ. Довтолгоонд бол тоглогч аваад нэг их хэрэггүй байх. Шаардлага ч одоохондоо алга.
Заккорени ч их дарамтанд байгаа даа чааваас…
loading...