loading...
Жил жилийн Австралийн нээлттэй тэмцээнийг хэн нэгэн нь нулимстай үдэх юм даа. Өнгөрсөн жилийн тэмцээнд Рожер Федерер Надальд ялагдсаныхаа дараа ”Бурхан минь би үнэхээр тэсэж чадахгүй нь” хэмээн нулимс унагаж байсан бол энэ жил Энди Мюррейгийн ээлж байжээ. Британи эр хоёр дахь удаагаа Их Дуулгын финалд Федерерт ялагдаж байгаа нь энэ юм.
Тоглолтын дараа Британи эр ярихдаа ”Намайг үнэхээр уучлаарай, би өнөөдөр үүнийг хийж чадсангүй. Одоо би түрүү жил Рожерт ямар байсныг ойлгож байна. Тэр бол үнэхээр агуу теннисчин юм. Жил ирэх тусам түүний амжилт ялалт улам бүр нэмэгдсээр байгааг харахад тэр бол яах аргагүй бүх цаг үеийн шилдэг тамирчин. Тэмцээний турш надтай хамт байж хөгжөөн дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Ирэх жилийн тэмцээнд би энд ялалт байгуулна гэдгээ амлаж байна” гэжээ.
Ийнхүү Энди 74 жил Их Британий тамирчин Их Дуулгад түрүүлээгүй хар цувралыг Австралид төгсгөл болгож чадсангүй. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Одоо түүнийг Ролан Гаррос, Уимблдон, Америкийн нээлттэй тэмцээн гээд 3 том шалгуур хүлээж байгаa.
loading...




eee huurhii
loading...
zugeeree . ireh jil turuuleeree. tamirchin hun gej………………………..
loading...
Намайг уучлаарай гэж байгаа байх тийм үү хэхэ
loading...
Би Федерер шиг уйлж чадлаа, харин түүн шиг гайхамшигтай тоглож чадсангүй гэсэн утгатай юм хэлжийсий шүү хөөрхий
loading...