loading...
Хоёрдугаар сарын 12-28-нд Канадын Ванкувер хотноо болох Өвлийн XXI олимпийн наадмын өмнө МҮОХ, Сүхбаатарын дүүргийн “Гренобль” олимпийн зөвлөл хамтран тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Ванкувер-2010” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулав. Уралдаанд 200 гаруй бүтээл ирснээс гурван насны ангилал тус бүрт шилдэг зургааг шалгаруулан шагнал гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 1-нд 1-р сургууль дээр болж, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МҮОХ-ны Олимпийн зөвлөл хариуцсан захирал Ж.Баасанхүү болон Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Анна Биолик, “Гренобль” олимпийн зөвлөлийн тэргүүн Ч.Отгонбаатар, тэргүүлэгч гишүүн Л.Гүндэгмаа нар оролцов.
УРАЛДААНЫ ШАГНАЛТНУУД
| Бага нас (6-10 нас) | Дунд нас (11-13 нас) | Ахлах нас (14-17 нас) | |
| I байр | У.Зориг (1-р сургууль) | Б.Ганбаяр (31-р сургууль) | Б.Бямбадорж (45-р сургууль, 9в) |
| II байр | Э.Тэнүүнжаргал (6-р сургууль, 5а) | Д.Дөлгөөн (45-р сургуулль, 7в) | Б.Төгсбаяр (45-р сургууль) |
| Б.Занданцэцэг (6-р сургууль, 5а) | - | Ч.Одтуяа (3-р сургууль, 11в) | |
| III байр | С.Гүнбилэг (1-р сургууль, 3б) | Б.Дэлгэрмаа (35-р сургууль, 7г) | Сэрсэндэмид (1-р сургууль, 9г) |
| П.Наранжаргал (6-р сургууль, 5г) | Ш.Уянга (4-р сургууль) | Отгонцэцэг (35-р сургууль, 9в) | |
| Ц.Мөнхжин (45-р сургууль, 2г) | У.Эрхэмбаяр (3-р сургууль, 7д) | Б.Батцэцэг (45-р сургууль, 11г) |
loading...




