Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Их Дуулгад оролцох жудочид эх орноосоо мордлоо

GD Star Rating
loading...

Шинэ он гараад хилийн чанадад жүдо бөхийн Европын цуврал тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 6, 7-нд Францын Парис хотноо Их дуулга тэмцээнээр эхлэх жүдо бөхийн Европын цуврал тэмцээнд оролцох манай 7 жүдоч тэх орноосоо мордсон байна.

Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Женко клубын тамирчин Н.Түвшинбаяр +100 кг-д, мөн Женкогийн тамирчин Дэлхийн аварга Х.Цагаанбаатар 66 кг-д, Олимп сургуулийн тамирчин ОУХМ Г.Болдбаатар 60 кг-д, Женко клубын тамирчин Д.Төмөрхүлэг 60 кг-д, Хүч спорт хорооны тамирчин С.Мияарагчаа 66 кг-д, Алдар спорт хорооны тамирчин Ууганбаатар 81 кг-д, Женкогийн тамирчин Б.Тэмүүлэн -100 кг-д тус тус зодоглохоор  Франц улсыг зорьжээ.

Харин энэ удаагийн тэмцээнд манай жүдочид тодорхой шалтгааны улмаас дасгалжуулагчгүй оролцохоор болсон байна. Гэхдээ жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Насантогтох тамирчдынхаа араас эмэгтэй тамирчидынхаа бүрэлдэхүүнтэй очиж дараа дараагийн тэмцээнүүдэд багийнхаа тамирчдыг дасгалжуулах юм байна. Манай жүдочид Парисын Их дуулга тэмцээний дараа энэ сарын 13-14-нд Австрийн Венд Дэлхийн цомд, улмаар 20-21-нд Германы Дюссельдорф хотод Гранпри тэмцээнд, харин 27-28-нд Чехийн Прагад Дэлхийн цомд зодоглоод эх орондоо ирэх юм байна.

Дашрамд сонирхуулахад, Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд 2010 оны эхний чансаагаа зарласнаас Монголын 25 эрэгтэй, 22 эмэгтэй жүдоч багтжээ. Оны эхний тэмцээн “Мастерс”-т түрүүлснээр чансааны 400 оноо авч С.Мияарагчаа жиндээ тавдугаар байрт дэвшсэн байна. Харин энэ жингийн нэгдүгээрт 1140 оноогоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар оржээ. Жин тус бүрдээ М.Бундмаа 12-т, Б.Тэмүүлэн 13-т, Г.Болдбаатар 16-д, Ц.Мөнхзаяа 17-д, М.Уранцэцэг 18-д шалгарч бусад монгол бөхчүүдээ тэргүүлсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. manu fan says:

    amjilt husii bohchuuddee! olimpiin avarga maani olon temtseend oroltsoj beltgelee sain jigdelj hurdhan formondoo oroosoi… tsagaanaa myaragchaa 2 avargiin toloo ulduul goy bna,tomorhuleg temuulen 2 yum duulganaa

    GD Star Rating
    loading...
  2. uka says:

    амжилт хүсье залуусаа.

    GD Star Rating
    loading...
  3. bm says:

    TSagaanbaatar, Miyaragchaa 2 sugalaa saihan sugalsan baina. 2 uulaa avargiin toloo uzeh bolomjtoi. harin Tumurhuleg, Boldbatar 2 zone dotroo hoorondoo taarsan baina. Temuulen zone dotroo Kazakstanii Rakov maxim gd mundag bohtei taarchee. + 100 d Terry gees oor mundag tamirchin alga. Tuvshinbayart chance ih baina. Yer n Japanii eregtei bag shildeguud n bish 2-3 r bag n irsen baina, BUndmaa 52 orhoor irsen bol bas nileed olon muu buh baina. bolomj ih baijee

    GD Star Rating
    loading...
  4. unshigch says:

    manai 66 giin 2t bolomj baina 60 kg 2uulaa yalbal 2r toirogt hoorondoo bna
    -100 2r toirog gurjiin buh heden jiliin umnuh delhiin awargaar 90kgd turuulj bsan buh bna. ehnii toirogt temuulen orostoi +100 japanii zaluu buh kamikawatai ehnii toirogt mun 81 kg bas japanii takahiro nakaitai onoolt taarsan baina

    GD Star Rating
    loading...
  5. KH.TSAGAANBAATAR medal avlaa says:

    66kg-d Hodolmoriin baatar Kh.Tsagaanbaatar hureliin bolzol hangaad odoo tsaash barildana. Mon S.Miaragchaa medaliin toloo barildana. 60kg-d D.Tumurkhuleg 5-r bairt shalgarlaa.

    GD Star Rating
    loading...
  6. ennee says:

    miaragchaa bas medaliin bolzol hangalaa manai 2 finaldval goyooo

    GD Star Rating
    loading...
  7. ennee says:

    miaragchaa finald!!! france-g 23 secondad ippon

    GD Star Rating
    loading...
  8. unshigch says:

    miaragchaa sain baina shuu suliin 3 tom temtseend finaldaj bna
    odoo turuulchihwel aimaaraa!! uragshaa mglchuudee!

    GD Star Rating
    loading...
  9. unshigch says:

    miaragchaa maani mungun edal awchihlaa gehdee manai 66giin 2 sain bainaa 2uulaa medalt nairand shalgarsan

    GD Star Rating
    loading...
  10. BAYARLAL amjilt husiye says:

    Францын Парис хотноо Их дуулга тэмцээнд оролцож буй жүдочдоос 66 кг-д зодоглосон ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа мөнгө, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. С,Ìèÿàðàã÷àà ýõíèé òîéðîãò ãîö ìºðãºæ õî¸ðäóãààð тойрогт Их Британийн Колин Отесийг 1 мин 29 ñåêóíäýä, ãóðàâäóãààð òîéðîãò Азербайжаны Тарлан Каримовыг 4 мин 19 ñåêóíäýä , 4-р тойрогт Узбекстаны Улугбек Норкобиловыг 3 мин 48 ñåêóíäýä, хагас шигшээ барилдаанд Францын Давид Ларошег 23 секундад тус тус цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдаанд Солонгосын бөх Жо Жин Кимд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
    Х.Цагаанаа энхий тойрогт хийлж 2-р тойрогт Беларусийн Димитри Шершаныг, 3-р тойрогт Солонгосын Жан Хо Чог, 4-р тойрогт Францын Лой Корвалийг , хагас шигшээс барилдаан мөн Солонгосын Жо Жин Кимд ялагдаж хүрэл медаль хүртсэн байна.
    Харин 60 кг-д барилдсан ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг эхний тойрогт Францын Лиллиан Бариерыг, 2-р тойрогт ОУМХ Ганбатын Болдбаатартай таарч тус тус цэвэр ялж Гүржийн бөх Давид Асумбаниг дийлэлгүй шагналт 5-р байрт шалгарсан байна. Маргааш манай Олимпийн аварга Н.Түвшинбаяр +100 кг-д, ОУХМ Б.Тэмүүлэн -100 кг-д, спортын мастер н.Ууганбаатар 81 кг-д тус тус барилдана.

    GD Star Rating
    loading...
  11. Ih avarga says:

    Toim bichsen hynd bayarllaaa. chamd ch gesen amjilt husie

    GD Star Rating
    loading...
  12. Dahin dahin uzeerei: http://www.youtube.com/watch?v=6iVP35JHJeY

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: