Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Ооскагийн нэрэмжит тэмцээн

GD Star Rating
loading...

2010 оны шилдэг тамирчдын чансааг тодорхойлох, тамирчдын дунд шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, дараагийн уралдаан тэмцээнд бэлтгэх байнгын бэлтгэл сургуулилттай байлгах зорилготой шинэ оны анхныхаа тэмцээнийг МЧБХ энэ сарын 6-7ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

МУГТ, дэлхийн хошой мөнгөн медальт, Ази тив болон Азийн наадмын аварга, Зүүн азийн наадмын аварга, дэлхийн цомын хүрэл медальт О.Пүрэвбаатарын нэрэмжит Залуучуудын ОУ-ын тэмцээнийг тус холбооноос зохион байгуулах болжээ.

Тэмцээн спортын төв ордонд 2 өдөр үргэлжлэн явагдаж аваргуудаа тодруулна. Тус тэмцээн ОУ-ын бөхийн холбооны дүрмийн дагуу шүүгчдийн зөвлөл удирдан явуулах юм.

Мөн тэмцээнд оролцох тамирчид ОУ-ын бөхийн холбооны залуучуудын хөнгөн жингийн ангиллаар 50, 55, 60, 66 кг-ийн жинд оролцох юм байна.Тэмцээний мандатыг тэмцээний өмнөх өдрийн 02-р сарын 06-ны өглөө 10-15 цагийн хооронд олгох бөгөөд амжилттай оролцсон тамирчдыг эхний 1,2,3-р байр эзлүүлэн цом мөнгөн шагнал олгох юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Онцгой нэгэн says:

    Нэг жинд нэг тамирчин оролцох юм.Хэ хэ Сонин юм даа.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: