loading...
Бразилийн шигшээд дуудагдана гэдэг амар хэрэг биш. Авьяастны өлгий нутаг гэж хэлж болох энэ оронд өдөр бүр шинэ од мэндэлдэг учир хөдөлмөрлөхгүй л юм бол дараачын нэгэн нь чиний байрыг булаана. Харин Фелипе Мелогийн байрыг одоохондоо булаах тоглогч олдохгүй бололтой. Хэдийгээр клубын карьер нь тааруухан байгаа ч Мело шигшээ багтаа хэдийнэ орон зайгаа эзэлжээ. Энэ жилийн дэлхийн аваргад Мело тэргүүтэй шижигнэсэн залуустаа Дунга нилээд итгэл хүлээлгэж байгаа нь тодорхой. Ингээд Фелипе Мелогийн ФИФА.ком сайтад өгсөн ярилцлагыг хүргэе.
FIFA.com: Фелипе таны карьертаа туулж өнгөрүүлсэн бүх туршлага чинь шинэ орчинд амархан дасан зохицоход тусалдаг уу ?
Гремиогоос явж Мальоркод ирэхдээ би дөнгөж хорьхон настай байлаа. Фламенгог доод лиг рүү унахаас аварч хожлын гоол оруулсныг эс тооцвол тухайн үед би Бразилийн хөлбөмбөгт төдийлөн танил биш байсан. Харин Европт ирсний дараа хэл соёлаас авахуулаад маш олон зүйлсийг сурах шаардлага надад тулгарсан. Эндхийн хөлбөмбөгийн хэв маяг, тактик гээд бүх зүйл нь Бразилаас эрс ялгаатай. Мэдээж хэрэг хүнд байсан гэхдээ би энэ бүхнийг даван туулж чадсан учраас л өнөөгийн амжилтандаа хүрээд байна шүү дээ.
Испаниас Италид шилжихид мэдрэгдсэн хамгийн том ялгаа нь юу байв ?
Үнэндээ ч Рэйсин Сантандэрт өнгөрүүсэн хоёр жил хэцүүхэн байсан шүү. Харин Алмериад шилжиж Унай Эмиритэй (Одоогийн Валенсигийн менежер) уулзсаны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр надад маш их заавар зөвлөгөө өгч тусалж дэмждэг байсны хүчинд л би сайжирч Фиорентинад очиж чадсан юм. Миний хувьд нэгэн шинэ ертөнцийн хаалгыг нээж байх шиг л санагдсан. Виолад би гарааны эрхийг олж авч Европын тавцанд тоглох болсон нь маш том амжилт. Тэдгээрийнхээ ачаар Бразилийн шигшээ багт би багтсан юм.
Унай Эмиригийн юунд танд тэгтлээ их таалагддаг байв ? Таны карьерийнхаа туршид уулзаж байсан менежерүүдээс тэр хамгийн шилдэг нь гэж ойлгож болох уу ?
Тэр надад яг л багш шиг л ханддаг байсан. Бэлтгэлийн үеэр юу хийх ёстой яавал болох талаар зөвлөгөө өгдөг байлаа. Бас миний карьерт онцгой нөлөө үзүүлсэн хэд хэдэн дасгалжуулагчид байна л даа. Вандерлэй Люксембурго (2003 онд Крузейрог удирдаж байсан) намайг илүү мэргэжлийн тал руу хандуулсан бол Чесаре Пранделли ухаалаг зан чанараараа миний хүндлэлийг хүлээдэг байсан. Тэр яг л Флоренцийн хаан л гэсэн үг.
Фиорентинад тоглож байхдаа та Дунгагийн дуудлагыг авч анх шигшээ багтаа багтсан. Тэр баярт мэдээг яаж хүлээж авч байсан бэ ? Өмнө нь Дунгатай энэ талаар ярилцсан уу ?
Нэг л өдөр би өөрийгөө багтана даа гэж бодоод шигшээ багийн бүрэлдэхүүнийг үргэлж нягталдаг байсан л даа. Тэгээд интернетээр өөрийгөө багтсан гэдгээ анх мэдээд бөөн баяр болж байлаа. Гэр дотроо гүйгээд л жоохон хүүхэд шиг орилж байснаа санаж байна. Тэгээд Дунгатай шигшээ багийн бэлтгэлийн үеэр анх ярилцаж үзсэн.
2006 оны ДАШТ-ийг зурагтаар үзэж байхдаа шигшээнхээ бүрэлдэхүүнд багтчихсан ингээд тоглоод явж байна гэж төсөөлж байв уу ?
Мэдээж хэрэг тоглогч болгон л эх орныхоо төлөө тоглохыг хүсдэг шүү дээ. Би ч ялгаагүй. Зарим нэгэн нь энэ талаар ярихад намайг шоолдог байсан л даа. Гэхдээ би бууж өгөлгүй тэмцсэний хүчинд одоо мөрөөдөл минь биелээд байна. Яахав зарим нэг тоглогчид 18, 20 насандаа анх дуудагддаг бол би 25-тайдаа шигшээ багтаа дуудагдсан байж болно. Гэхдээ тэднээс одоо амжилттай яваа нь бас тийм ч биш шүү дээ. Бразил шиг хөлбөмбөгийн их гүрний хувьд ямар ч тоглогчийн байр суурь баталгаатай биш. Хичээхгүй л юм бол чамаас дээр хэн нэгэн гарч ирээд л байрыг чинь булааж орхино. Тийм болохоор би үр хүүхдүүддээ бахархан ярьж өгөх түүхтэй байхын тул ганц олдох дэлхийн аваргын боломжоо алдахыг хүсэхгүй байгаа.
Лондонд Италийн эсрэг хийсэн дебут тоглолтдоо цөөнгүй одуудын эсрэг тоглосон. Тэр үеийнхээ талаар дурсахгүй юу ?
Тоглолтын өмнө Дунга надтай зочид буудалд бага зэрэг яриа өрнүүлсэн л дээ. Бид хамтдаа ердөө хоёрхон өдөр л цуг байсан болохоор илүү дутуу зүйлгүй намайг бүрэлдэхүүнд багтсан гэдгийг тэр хэлсэн. Дараа нь хувцас солих өрөөнд намайг гараанд гарна гэдгийг хэлэхэд хамаг бие чичрээд л явчихсан. Туулж өнгөрүүлсэн бүх карьер маань толгой дотор эргэлдээд л өөрийгөө харуулах цаг ирлээ гэж бодогдож байлаа. Бурханы авралаар тэр тоглолтонд би үнэхээр дажгүй тоглосон шүү.
Та Жилберто Силва гэсэн хашир туршлагатай тоглогчтой хамтарч байгаа. Тэрний үүрэг илүү гүнд тоглох бол та боломжтой үед урагшаа довтолж нөхдөдөө зай үүсгэх үүрэгтэй. Та хоёрыг 1994 оны ДАШТ-д тоглож байсан Дунга-Мауро Силва нартай зүйрлэх юм билээ. Энэ талаар Дунга ямар нэгэн юм ярьж байна уу ?
Дунга тэр талаар дурьдаагүй л дээ. Гэхдээ Жоржиньо (Дунгагийн туслах) тэр хоёрын туршлага хэрэгтэй үед бидэнд юу хийхийг хэлж өгөх байх. Тэд дэлхийн аварга болж байсан туршлагатай мэргэжилтнүүд. Ажлаа ч мэддэг, чадварлаг залуус учраас Бразилийн шигшээд юу нь болохгүй байна юу нь болж байна гэдгийг маш сайн зөвлөлдөж зөв шийдвэр гаргаж чаддаг. Дунга бусдын зөвлөгөөг маш анхааралтай сонсож тусгаж чаддагаас гадна өөрийнхөө санааг ч сүр бадруулалгүй тулгаж чаддаг авьяастай. Тэр амжилтанд хүрэх замыг мэдэж байгаа.
Жилберто шиг туршлагатай тоглогчтой мөр зэрэгцэж тоглох өөрт чинь хэр санагдаж байна.
Анхны дебутээ хийхдээ түүнтэй хамт гарсандаа би үнэхээр баярлаж байлаа. Жилбертог дэргэд байхад санаа амар тайван байдаг юм. Бид хамтдаа олон тоглолтонд оролцсон ч гэсэн түүнээс суралцах зүйл надад байсаар л байна. Жилберто тактикийн тал дээр ямар ч алдаа гаргадаггүй нь Англид олон жил туршлага судалсантай нь холбоотой байх.
Одоогийн Бразилийн шигшээн гол хүч юундаа байна ?
Маш зохион байгуулалттай, нарийн такиктай. Талбайн гадна ч нэгдмэл байж нэг нэгэндээ тусалж дэмждэг. Seleção фенүүдтэйгээ үргэлж ойр дотно байдаг нь амжилтанд хүрэх бас нэг нууц. Яг л хуучин цагынх шиг. Бид нэг нэгэндээ санаа тавьж жинхэнэ утгаараа нэг хамт олон шиг байж чаддаг.
Одоо Ювентусын талаар ярья. Танай багт ер нь ямар асуудал тулгараад байна аа ?
Ювентус бол дэлхийн шилдгүүдийн нэг байсар ирсэн. Тэд хэзээ ч цом шагналаар дутаж байгаагүй. Харин сүүлийн хэдэн жилийн хямрал бидний хүчийг нилээс сулруулсан. Ийм байхад хэтэрхий ихийг шаардаг Скудетто хүрт дарамтлах нь утгагүй хэрэг. Баг болгонд л хүнд хэцүү цаг үед гэж байдаг. Улиралын эхэнд Милан яаж байлаа даа. Бас нэг юм нь намайг шигшээ багтаа тоглохоор явахад клубын төлөө цаг гаргасангүй гэж ихэнхи хүмүүс шүүмжилж байсан. Гэтэл би багийнхаа төлөө чадах бүхнээ л хийж байгаа шүү дээ. Гэхдээ удахгүй хүнд үед дуусаж Юве эргээд оргил рүү тэмүүлэх байх.
Сүүлийн асуулт. Өнгөрсөн жил Диего Марадона таныг ДАШТ-ий сонгон шалгаруулалтад хамгийн өндөр түвшний тоглолт үзүүлсэн гэж магтаж байсан. Мара шиг алдартай хүнээс магтаал сонсох ямархуу санагдаж байв ?
Мэдээж хөлбөмбөгийн ертөнцийн агуу тамирчнаар магтуулах сайхан байлгүй яахав. Хэрвээ тэр одоо тоглож байсан бол яаж бужигнуулах байсан бол гэж боддог юм. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би Пелегээс эдгээр үгсийг би сонсохыг хүсдэг. Эцсийн эцэст Марадона чинь Аргентин шүү дээ.
loading...




aan ok
loading...
ok gej bicheegui l yumdaaa hmmmmmm. hachirhaltai l yum
loading...
ene haranhui shono haranhui oroond nadtai hamt neg nohor minii hajuud suugaad hamt comment bichiltsej bga bololtoidogoo . nuruugaar huit daaagaad yavchlaa shuu chotgor gej
loading...
f.m sain toglogch shuu
loading...
za brazil chuudaa ene jil avah yostoi shuu!!! nigii roni suuliiin ued ih sain togoloj bgaa .. ter bol burhanaas zayasan avyastai hun . hun bolgond iim avyas zayadagguui…. davai roni za rodinu!!!!!!!
loading...
Мело Юве-д сайн тоглохоос өөр арга байхгүй. 25 сая евро бага мөнгө биш шүү. Диеготой ижил үнээр миний хайрт Юве-д ирсэн. Энэ мөнгөн дүндээ таарах тоглолтоо үзүүлэхгүй л байгаа даа.
Гэхдээ нээх сонин хараад байх нь ээ Бразилдаа илүү сайн тоглооод, Юве-д зүгээр л тоглогч царайлцан гүйх юм. Юве-д түүнтэй хамтрах тоглогч байхгүй гэж үү?
loading...
neeree juve maani udahgui delhiin hamgiin shildeg bag butsaad bolnooo………… yamarch baisan juve-giin fanatuud huleeh bolno .. dood ligees garch ireed hedhen 3 han jil bolj bga shuudeeeeeeeeeeee!!!! uragshaa juve!!!! chamd unench uldsen buffon, trezge, del piero- nar bol jinhene erchuud !!!!!!!!!
loading...
бас нэдвэд, каморанези, григера нар..
loading...
MARA bol etssiin etsest argentina shuudee hahahaha
loading...
Эцсийн эцэст Марадона чинь Аргентин шүү дээ.
loading...
Мэдээж хөлбөмбөгийн ертөнцийн агуу тамирчнаар магтуулах сайхан байлгүй яахав. Хэрвээ тэр одоо тоглож байсан бол яаж бужигнуулах байсан бол гэж боддог юм. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би Пелегээс эдгээр үгсийг би сонсохыг хүсдэг. Эцсийн эцэст Марадона чинь Аргентин шүү дээ. hahaha
brazil hun shig hariuljee tend holbombogiin haan n bgaa shuu dee
loading...