loading...
МЖБХ-ноос зохион байгуулдаг 2010 оны өсвөр үеийн УАШТ 3 өдөр үргэлжлэн явагдаж өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээнд Баян-Өлгий, Өмнөговь аймгаас бусад аймаг, нийслэлийн 61 байгууллагын 1000 өсвөрийн жүдоч оролцож байгаагаараа онцлогтой болсон.
Тус тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 13, холимог таван жинд аваргуудаа тодрууллаа. Өнөөдөр тэмцээний сүүлийн 6 жингийн барилдаанууд явагдсан юм. Тэмцээний жин тус бүрийн эхний байруудын дүнг танилцуулбал эрэгтэйчүүдийн 30 кг-д Женкогийн тамирчин Б.Хатансүлд тэргүүлсэн, 34 кг-д ОБЕГ-ын Ц.Цогтбаатар тэргүүлж, 38 кг-д Архангай аймгийн Э.Гантогтох тэргүүлжээ.
Мөн 42 кг-д Алдартан клубын тамирчин Б.Батбаяр тэргүүлсэн бол 46 кг-д Тэмжүүжин ССТ-ийн Д.Гансүх, 50 кг-д Тэмүүжин ССТ-ийн М.Отгон-Эрдэнэ, 55 кг-д Спорт сургуулийн М.Ганболд, 60 кг-д Орхон аймгийн Н.Хадбаатар, 66 кг-д Сүхбаатар аймгийн У.Дамдинбаатар, 73 кг-д ОБЕГ-ын Л.Отгонбаатар, 81 кг-д ОБЕГ-ын Б.Серик, 90 кг-д ОБЕГ-ын Б.Самданжамц, мөн 90 кг-д СХД-ийн Ө.Дүүрэнбаяр нар тэргүүлсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн 32 кг-ийн жинд Говьсүмбэр аймгийн Н.Оюунтүлхүүр, 36 кг-д Женкогийн П.Буянхишиг, 40 кг-д СХД-ийн Д.Дэлгэрдарь, 44 кг-д Тэмүүжин ССТ-ийн Ж.Нямсүрэн, 48 кг-д Женкогийн А.Батзул, 52 кг-д Хэнтий аймгийн Б.Ганхайч, 57 кг-д Тэмүүжин ССТ-ийн Б.Цэнд нар тэргүүлсэн бол 63 кг-д Женкогийн Б.Мөнгөнчимэг, 70 кг-д СХД-ийн Б.Мөнхцэцэг, мөн 70 кг-д Хөвсгөл аймгийн М.Өлзийхутаг нар тус тус тэргүүлсэн юм.
Түүнчлэн холимог жингийн 22 кг-д Өвөрхангай аймгийн Ш.Насанжаргал, 26 кг-д Тэмүүжин ССТ-ийн О.Шинэбаяр, 30 кг-д Говь-Алтай аймгийн Сүхбат, 34 кг-д Дорнод аймгийн М.Түвшинжаргал, 38 кг-д ОБЕг-ын Ц.Цэрэнноров нар тэргүүллээ. Харин багийн дүнгээр эрэгтэйчүүдээс Ц.Шийрэв дасгалжуулагчтай ОБЕГ-ын аврагч клуб тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Женко клуб тэргүүлсэн байна.
Шилдэг багаар Ш.Цэвэлмаа, Г.Энхбаяр дасгалжуулагчтай эрэгтэй, эмэгтэй баг оросон бол шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс 81 кг-д зодоглосон ОБЕГ-ын Б.Серик, эмэгтэйчүүдээс 52 кг-д барилдсан Хэнтий аймгийн Б.Ганхайч нар тэргүүллээ.
loading...



