Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Ванкувер-2010, МҮОХ » Cайн яваарай, амжилт хүсье

GD Star Rating
loading...

Эл ёслолд Монгол улсыг ерөнхийлөгчийг төлөөлж, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Л.Дорлигжав, Биеийн тамир, спортын газрын дарга Ч. Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн болон  гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, шорт, трейк зэрэг өвлийн спортын шигшээ багийнхан оролцов.
Ёслолын эхэнд Биеийн тамир, спортын газрын дарга Ч. Наранбаатар хэлсэн үгэндээ  Монгол улсын засгийн газраас   Ванкуверийн олимпийн наадамд  бэлтгэхэд онцгой анхаарч ажилласаныг дурдаад эрх авсан гүйлтийн цанын  тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв. Дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгч баг тамирчдадаа амжилт хүслээ.
Ерөнхийлөгч Монгол улсын шигшээ баг өвлийн олимпийн наадамд оролцох эрх авч  чадсанд сэтгэл өндөр байгаагаа хэлж,  манай тамирчид  Канадын цасан замд 4 жилийн өмнө Туринд үзүүлж, байснаасаа илүү амжилт үзүүлэхийг хүсэн ерөөв.
Ёслолын хамгийн гол арга хэмжээ болох Монгол улсын төрийн далбааг гардуулах ажиллагааг Монгол улсын ерөнхийлөгчийг  төлөөлж тамгын газрын дарга Л. Дорлигжав гүйцэтгэлээ.
Тэрбээр Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Олимпийн наадамд оролцох эрхээ авсан цанын тамирчдад баяр хүргэж,  амжилт хүсэв.Мөн  тэр бусад төрлийн  тамирчдыг  энэ удаа эрх авч чадаагүй ч  дараагийн олимпийн наадамд оролцохыг ерөөж, ерөнхийлөгчийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно гэлээ.

Л. Дорлигжав Монгол улсын төрийн далбааг багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн  Л. Халтарт  гардуулав. Монголын багийн ахлагч Л. Халтар  энэхүү хүндтэй албанд томилсон МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл талархал илэрхийлээд  үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэхээ амлаж,  багийн тугч цанын тамирчин Э. Очирсүрэнд шилжүүлсний дараа төрийн дуулал эгшиглэв.
Ванкувер-2010  олимпийн наадамд оролцох Монголын баг дурсгалын зураг татуулснаар ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм.

Манай тамирчдын эхний хэсэг  нөгөөдөр буюу 4-ний өглөө Сөүл хотоор дамжин Ванкувер хотыг зорих бол хоёр дахь хэсэг нь 9-нд мордоно.

олимпик.мн

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. empire says:

    amjilt husye ta buhendee mongoliin anhnii ovliin olimpiin medaliig eh orondoo avchirahiig erooyo.

    GD Star Rating
    loading...
  2. cowboy marlboro says:

    Za medali hudlaa gedeg ni oilgomjtoi… Harin uraldsan turulduu ardaa 10 hun hiigeed ireerei.

    GD Star Rating
    loading...
  3. arivjikh says:

    yun medal gehdee amjilt husey. huwiin amjiltuudaa ewdeh heregtei dor hayj.

    GD Star Rating
    loading...
  4. sdada says:

    сдакууд тэгээд ядаж бариандаа хэд хоносон ч хамаагүй ордог юм шүү дээ. замдаа мажийж ониг шаав даа

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: