Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » АКА-47 гялалзаж байна

GD Star Rating
loading...

“Юта” – “Портленд” – 118:105 (29:27, 31:25, 28:25, 30:28)

Ю: Окур – 28 + 8 самбар. Кириленко – 22. Мэттьюз – 16.

П: ОлдриЖ – 27 + 12 самбар. Уэбстер – 20. Бэйлесс – 14.

Өрнөд бүсэд одоогоор хамгийн сайн формтой байгаа баг нь одоогоор Юта Жазз. Тэд өнөөдөр талбай дээрээ Портлэндийг хожсоноор дараалсан хожлоо 7 болгов. Дерон өнөөдрийн тоглолтыг амархан байсан гэж хэлж. Тэр зүгээр л бөмбөгөө дамжуулаад, бөмбөг авсан нь оноо авч байлаа гэжээ. Юта энэ долоо хоногт Портлэндийг 2 дахиа хожив.

Юта өнөөдрийн тоглолтын 2-р хагаст 70 хувьтай довтолжээ. Окур 28 оноо авсан бол Кириленко 9 довтолж, 8-ийг нь оновчтой болгож 22 оноо авсны дээр 8 оновчтой дамжуулалт, 6 самбараас авалт хийсэн байна.

Портлэнд 8 дахь тоглолтондоо дараалан Брэндон Ройгүй тоглож байна. Портлэнд одоо бүсийнхээ 8-д унаад байгаа. Хьюстон, Мемфис, Нью-Орлеанс зэрэг багууд Портлэндийн ард ойрхон байгаа тул улирлын сүүл рүү плей-оффийн өрсөлдөөн Өрнөд бүсэд ширүүн өрнөх бололтой.

“Нью-Йорк” – “Вашингтон” – 106:85 (22:22, 19:23, 31:20, 34:20)

Н: Робинсон – 23 + 8 дамжуулалт. Дэвид Ли – 22 + 10 самбар. Галлинари – 15 + 9 самбар. Чандлер – 15.

В: Янг – 15. Фой – 15. Блатч – 14.

Крис Духон Никсийн гараанд гарсан ч тэрээр мөн л оновчгүй довтолж, муу шидсэн хэвээр байсан тул Майк Ди`Антони түүнийг 2-р хагаст огт тоглуулаагүй бөгөөд Нэйт Робинсоныг холбогчоор тоглуулжээ. Дараагийн хэдэн тоглолтонд ч Нэйт үндсэн холбогч байх болов уу. Робинсон ч 2-р хагаст тун сайн тоглож, Никс 2-р хагаст өрсөлдөгчөөсөө 25 оноо илүү авснаар 3 дараалсан хожигдлоо зогсоов.

Визардс Нью-Йорк хотод 4 дараалан хожигдоод байна.

“Атланта” – “Клипперс” – 103:97 (17:23, 24:23, 28:26, 34:25)

А: Жонсон – 34. Кроуфорд – 22. Хорфорд – 16 + 10 самбар.

К: Каман – 17 + 10 самбар. Гордон – 17. Дэвис – 16.

Хоукс өнөөдөр Клипперст 4-р үед 9 оноогоор хожигдож байсан ч оноог барьж, улмаар 6 онооны илүүгээр хожив. Жо Жонсон нийт 34 оноо авсан бөгөөд 2-р хагаст 8 довтолж, 7-г нь оновчтой болгож багаа тэргүүлжээ. Сэлгээнээс Жамал 22 оноо авсан байна. Клипперс 8 тоглолт бүхий зочлон тоглолтоо ердөө 2 хожилтой дуусгав.

“Торонто” – “Нью-Жерси” – 108:99 (28:22, 29:34, 26:22, 25:21)

Т: Бош – 20 + 9 самбар. Барньяни -20. Райт – 18.

Н: Харрис – 15 + 8 дамжуулалт. И – 15. Кортни Ли – 14.

Хедо Туркоглу, Хосе Кальдерон, Д. ДеРозан зэрэг тоглогчид нь гэмтэлтэй байгаа ч Торонто талбай дээрээ Нетсийг хожлоо. Бош, Барньяни нар 20 оноогоор багаа тэргүүлжээ. Торонто сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожив. Нестийн хувьд 4-44 болжээ.

“Филадельфи” – “Чикаго” – 106:103 НЦ (26:25, 19:26, 26:19, 23:24, 12:9)

Ф: Брэнд – 26 + 9 самбар. Игуодала – 25 + 8 дамжуулалт + 8 самбар. Грин – 15.

Ч: Роуз – 30 + 9 дамжуулалт. Денг – 17 + 11 самбар. Салмонс – 17.

Буллз энэ улиралд 4 удаа цаг сунган тоглохдоо бүгдэд нь хожоод байсан ч энэ удаа Филадельфигийн талбайд цаг сунгахад 3 оноогоор хожигдов. Филли дараалж 2 хожиж байгаа бөгөөд дараагийн Хорнетсийн эсрэг хийх тоглолтонд хожвол улирал эхэлснээс хойш анх удаа дараалж 3 хожил авна. Филлигээс Брэнд, Игуодала нар тун сайж тогложээ. Гэхдээ Игуодала үндсэн цаг дуусахад 5 секунд дутуу байхад торгуулийн шидэлтээ оновчтой болгосон бол Филли үндсэн цагт хожих байв. Самбараас Брэнд авч шидсэн ч оновчтой болоогүй. Үлдсэн 2 секунд хүрэхгүй хугацаанд Дерик Роузийн шидэлт оновчгүй болсноор цаг сунгасан байна.

Айверсон өнөөдөр тоглоогүй, түүний хүүхэд өвдсөн гэнэ.

“Бостон” – “Майами” – 107:102 (27:26, 26:25, 21:23, 33:28)

Б: Аллен – 23. Рондо – 22 + 14 дамжуулалт. Хаус – 16.

М: Уэйд – 30 + 13 дамжуулалт. Хаслим – 15 + 8 самбар. Алстон – 15.

Пол Пирсгүй Селтикс талбай дээрээ Хитийг 5 оноогоор хожив. 4-р үед Селтикс Хитээс 5 оноо илүү авсан байна. Пирсийн эзгүйд Рэй Аллен 23, Рондо 22 оноо, 14 оновчтой дамжуулалт хийсэн бол Гарнетт улирлын хамгийн олон 9 оновчтой дамжуулалт хийжээ. Улирал эхэлснээс хойш анх удаа Хитийн (24-25) хожигдол нь хожлоосоо илүү болов.

Пирс уржигдрийн тоглолтонд гэмтэл авсан тул тоглоогүй. Түүний гэмтэл тийм хүнд биш, дараагийн тоглолтонд оролцож магадгүй гэсэн. Селтикс эргээд дивизионоо тэргүүлэх боллоо.

“Нью-Орлеан” – “Оклахома-Сити” – 99:103 (22:22, 30:36, 24:24, 23:21)

Н: Торнтон – 22. Стоякович – 15. Уэст – 15.

О: Дюрант – 30. Уэстбрук – 26 + 10 дамжуулалт. Крстич – 14. Грин – 14.

Дюрант 30 оноо, Вестбрук түүнээс ч сайн тоглож 26 оноо, 10 оновчтой дамжуулалт, 8 самбараас авалт хийсний дээр Оклахома нийт 57.5 хувьтай довтолж, плей-оффийн төлөөх гол өрсөлдөгчдийнхөө нэг ХОрнетсийг хожлоо.

13.7 секунд дутуу байхад Вестбрук дундаас оновчтой шидэж тоог 101:97 болгосон ч Пежа зөрүүлээд 2 оноо авснаар 101:99 болжээ. Гэвч Дюрант торгуулийн 2 шидэлтээ оновчтой болгож 103:99 болж, улмаар үлдсэн 8.5 секундэд тоо өөрчлөгдөөгүй байна.

Полыг орлож байгаа Коллисоныг Вестбрук тоглолтын турш давамгайлсан. Коллисон Полыг орлосон эхний 2 тоглолтондоо нийт 33 оноо, 32 оновчтой дамжуулалт хийсэн ч өнөөдөр 12 довтолж, 4-ийг нь л оновчтой болгон 9 оноо, мөн 9 оновчтой дамжуулалт, 5 ТО хийв.

Дюрант сүүлийн 3 тоглолтонд дунджаар 36.0 оноо авч, 63.8 хувьтай довтолж байна. Мөн 25+ оноог дараалан авсан цуврал нь 23-т хүрэв.

Полын эзгүйд Хорнетсийн ордонд 12844 үзэгч цугласан нь энэ улирлын хамгийн бага тоо гэнэ.

“Даллас” – “Голден Стэйт” – 110:101 (32:21, 30:27, 19:27, 29:26)

Д: Терри – 21. Новицки – 20. Ховард – 19.
Г: Эллис – 46. Маггети -20 + 9 самбар. Си. Жей. Уотсон – 14.

Новицки 4-р үед 9 оноо, Терри нийт 21 оноо авч Даллас Голден Стэйтийн дараалсан хожигдлыг 7 болголоо. Даллас үүний өмнөх 3 тоглолтондоо дараалан хожигдоод байсан юм. Монта Эллис 46 оноо авсан ч баг нь улирлын 35 дахь хожигдлоо хүлээжээ. 4 хоногийн өмнө Далласын эсрэг Андре Миллер 52 оноо авсан бол өнөөдөр Монта 46 оноо авлаа. Тэгэхээр Далласын хамгаалалт ер нь сул л байна.

Дон Нельсон НБА-ын хамгийн олон ялалттай дасгалжуулагч болоход 11 хожил дутуу байгаа. Баг нь үлдсэн 34 тоглолтоос 11 хожил авах болов уу?

“Сакраменто” – “Сан-Антонио” – 113:115 (29:31, 31:30, 23:27, 30:27)

С: Эванс – 32 + 8 дамжуулалт. Хоуз – 18. Кев. Мартин – 15.

СА: Ж. Хилл – 23 + 9 самбар. Данкан – 22 + 13 самбар. Жинобили – 20. Блэйр – 20.

Паркерийн эзгүйд Жорж Хилл бүр л сайн тоглож байна. Өнөөдөр тэрээр өөрийн дээд амжилтаа давтсан 23 оноо авч, өөрийн дээд амжилт 9 оновчтой дамжуулалт хийснээс гадна сүүлийн 6.5 секундэд 4 торгуулийн шидэлтээ оновчтой болгож, Спэрс Кингзийг талбайд нь хожлоо. Спэрс 4-р үед 13 онооны илүү байсан ч бариулж, тэвдэж байж хожсон байна.

“Жорж Хилл бол одоогоор лигийн хэмжээнд хамгийн сайжирсан тоглогч” хэмээн Попович тоглолтын дараа хэлж.

“Лейкерс” – “Шарлотт” – 99:97 (19:21, 30:26, 23:20, 27:30)

Л: Одом – 19. Байнум – 17 + 14 самбар. Газоль – 14. Артест – 14.

Ш: Жексон – 30. Мохаммед – 23 + 17 самбар. Мюррэй – 15.

Лейкерсийн супер од Коби ердөө 5 оноо авсан ч Лейкерс талбай дээрээ Бобкэтсийг хожсоноор Фил Жексон Лейкерсийн дээд амжилтын номонд бичигдэв. Тэрээр Лейкерсийг удирдан 534 дэх хожлоо авч, Пэт Райлигийн амжилтыг эвджээ. Фил мөн Буллызын түүхэн дэх хамгийн олон хожилтой дасгалжуулагч бөгөөд 9 улирал Буллзын дасгалжуулахдаа нийт 545 хожил авч байсан байна. Фил мөн улирлын тоглолтуудад хожлын 70 хувьтай НБА-ын ганц дасгалжуулагч юм.

Коби 30+ минут тоглоод хамгийн цөөн оноогоо авсан нь энэ. Өмнө нь тэрээр 40 минут тоглоод 6 оноо, 33 минут тоглоод 7 оноо, 42 минут тоглоод 8 оноо, 35 минут тоглоод 9 оноо тус тус авч байж.

Бобкэтсийн түүхэн дэх анхны Бүх оддын тоглолтонд шалгарсан Жеральд Уоллес өнөөдөр гэмтлээс болж тоглоогүй юм байна.

“Денвер” – “Финикс” – 97:109 (22:28, 27:32, 23:26, 25:23)

Д: Нене – 15 + 9 самбар. Жей. Ар. Смит – 15. Кен. Мартин – 14 + 10 самбар.

Ф: Стадамайр – 20 + 17 самбар. Ж. Ричардсон – 20. Нэш – 17 + 10 дамжуулалт.

Санс өнөөдөр 50 хувьтай довтолж, Денверийг хожсоноор 4 дэх дараалсан хожлоо авлаа. “Бид тоглолтын эхнээс төгсгөл хүртэл маш сайн тоглолоо” хэмээн Сансын дасгалжуулагч Жентри дараа нь хэлж. Наггетс талбай дээрээ 9 дараалж хожоод байсныг Санс ийн зогсоов. Кармело мөн л тоглоогүй, 6 дахь тоглолтоо дараалан өнжлөө. Тэрээр дараагийн Лейкерстэй хийх тоглолтыг ч өнжих гэнэ. Мелогийн гэмтэл анх таамагласнаас хүнд байжээ.

Биллапс уг нь Бүх оддын тоглолтын завсарлагын үеэр гэр бүлээрээ Мексикт очиж аялж, амрах төлөвлөгөөтэй байсан ч Полын оронд Бүх оддын тоглолтонд нэрлэгдснээр энэ аяллаа больсон гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. ANTIKOBE says:

    BI BOL ANTI KOBE KOBE BOL HUVIIN AMBITS ONOO HOOJ TOGLODOG ZEN BAGSH BGAGUI BOL KOBE IIM IH SHIDEJ TOGLOH BSANUU KKK KOBE BOL ATS SUGA HAJUUD NI LEBRON WADE AI BOL AGUU AGUU GANTSAARAA L BAGAA FINAL HURTEL CHIRCH YVSAN HUMUUS SHUU DEE 1T GEDEG BILUU KKK

    GD Star Rating
    loading...
  2. Kaka says:

    yamar aimar tsarai ve AKA 47

    GD Star Rating
    loading...
  3. melo hezee irhiin boldoo
    hamgiin sain ulirlaa ingej ungruuh ch gj dee
    toogui bnadaa
    hurdan ireesi nowsh gj..

    GD Star Rating
    loading...
  4. kobe says:

    2 playeriig yugaar ni jishdeg yum be talbain gadnah bdlaar ni uu esvel talbai dr togloson uzuulelteer uu………. kobe busdaas iluu ch bsan dutuu ch bsan terniig sagsan bombog togloj chaddag gedegtei hen ch sanal niilne biz dee…….

    GD Star Rating
    loading...
  5. Turnaldo says:

    kobe bol aguushuu lebron bol batsaan sdakuudaa.KOBE BEN BRYANT is god (NBA)

    GD Star Rating
    loading...
  6. Tselmeg says:

    Go Knicks Go! N8 the GREAT!

    GD Star Rating
    loading...
  7. GO_@N$W3?_F!@$3 says:

    Turnaldo hutswa god ch gh shig.NBA giin byrxan only MJORDAN ok t1uudee.

    GD Star Rating
    loading...
  8. nyamka says:

    Naad 5n onoon deeree 81pt-g ni nemeed 2 xuwaachix tegeel boloo shde

    GD Star Rating
    loading...
  9. kkk says:

    kobe bol MJ-n ard bichigdeh aguu toglogch harin ter lebron bol hajuud ni awarga ch awch uzeegui batsaan Wade-s doloon dor baij yun kobe-tai haritsuulah…

    GD Star Rating
    loading...
  10. mongol hun says:

    kobe bol copy jordan

    GD Star Rating
    loading...
  11. nisdeg_melkhii says:

    za shaa shaa dandaa kobe lebron ntr yarij maltaj bdag yum be?tegvel jinhene bagiin amin suns hezeed uuriin bagtaa unench bj unahad ni hamt unaj bosohod ni hamt bosch bsan tim duncan paul pierce dirk novitzky nariin talaar yarij bichdeggui yum be?argagui l sags medehgui huuhduud yum daa ih hutsval zodoon hiih nee ta nar?

    GD Star Rating
    loading...
  12. ibex says:

    Bag ni unahad ni hamt unaj bosohod ni hamt bosch bsan tim duncan paul pierce dirk novitzky nariig nodnin jil LEBRON ui gej hellee, TENEGUUD gesen baisan.
    Kobe unuu tsagt bagaa udirdaj hamgiin sain baigaa ni todorhoi baigaa uim bish uu?
    Harin odoo bol play off-d beltgej bagiinhaa nuhduur onoo avahuulj baina gej bodoj baina shuu!!!
    Esvel huruu ni bolohgui baina uu?

    GD Star Rating
    loading...
  13. lakers says:

    hun odor bolgon tiim sain toglod baidaggui yum teneguudee haya iim yum bailgui yahav

    GD Star Rating
    loading...
  14. man says:

    delhii dayar kobe-g aguu toglogch gedgiig huleen zovshoorchood bhad mongoliin heden teneguud l huleen zoshoorohgui yum da kkkk

    GD Star Rating
    loading...
  15. Jiigee says:

    deer bichsen Man gedeg batsaand helehed chi ter umhii hujaa nartaigaa ochoj niil.Hujaa nar delhii bish shu

    GD Star Rating
    loading...
  16. George says:

    phil aguu hun yumaa dasgaljulj bsan bgagud ni hurtel aguu toglogchid ni hurtel aguu buh yum ni aguu……. gaihamshigtai

    GD Star Rating
    loading...
  17. George says:

    sorry. dasgaljulj bsan bagud ni sho hehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: