loading...
Өнгөрөгч даваа гарагт БХТН-ийн техник спортын төв дээр эхэлсэн Макс группын нэрэмжит “Макс трофи” буудлага спортын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн өнөөдөр өндөрлөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийт 20 гаруй тамирчид онч мэргэнээ сорин өрсөлдлөө. Тус тэмцээн оролцож байгаа тамирчдад олгодог мөнгөн шагналаараа хамгийн өндөр шагналтай тэмцээн юм.
Энэ жилийн тэмцээн 5 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа. Тэмцээний аваргуудын дүнг танилцуулбал хийн гар бууны тэргүүн байранд Алдар спорт хорооны тамирчин, Спортын мастер Э.Даваахүү 677.8 оноогоор, бага калибер бууны эрэгтэйчүүдийн төрөлд Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Ганзориг 592 оноогоор тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс хийн гар бууны төрөлд СББ компанийн тамирчин, ОУХМ Ц.Мөнзул 485.7 оноогоор, бага калибер гар бууны төрөлд Алдар спортын хорооны тамирчин, МУ-ын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 588 оноогоор тэргүүлжээ.
Мөн эмэгтэйчүүдийн бага калибер бууны төрөлд Сүлд спорт хорооны тамирчин, ОУХМ Ч.Нарантуяа 570 оноогоор, бага калибер гар бууны Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Даваахүү 548 оноогоор, эмэгтэйчүүдийн хийн бууны төрөлд Сүлд спорт хорооны тамирчин, ОУХМ Ч.Нарантуяа 499.6 оноогоор, эрэгтэйчүүдийн хийн бууны төрөлд Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Ганзориг 691.5 оноогоор тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн бага калибер бууны төрөлд Сүлд спорт хорооны тамирчин, ОУХМ Ч.Нарантуяа 594 оноогоор, эрэгтэйчүүдийн бага калибер бууны төрөлд Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Ганзориг 1152 оноогоор тус тус аваргалжээ.
loading...



