Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Өнгөрсөн шөнө ногоон талбайд

GD Star Rating
loading...

ФА цомын 4-р шатны нэмэлт тоглолт өнгөрсөн шөнө Лидс Юнайтед – Тоттенхэм багуудын хооронд болж Жермайн Дефое гол баатраар тодорлоо. Тоттенхэм талбай дээрээ Лидсийг ялж чадаагүй учраас нэмэлт тоглолт хийх болсон бөгөөд Лидсийн цэнгэлдэхэд нийт 37.000 үзэгч цуглаж тоглолтыг үзжээ. 3-р шатанд Лидс Манчестер Юнайтедийг мулталж шуугиан дэгдээгээд байсан ч энэ удаа Тоттенхэмийг барсангүй 3 : 1-ээр ялагдлаа. Он гарснаас хойш гоол хийж амжаагүй байсан Жермайн Дефое хет-трик хийж багийнхаа ялалтад голлох үүргийг гүйцэтгэжээ. Лондоны багт дараагийн шатанд Болтонтой тулах бөгөөд 5-р шатны тоглолтууд  2 сарын 13, 14-нд явагдах юм.

Лидс. цэнгэлдэх”Элланд Роуд”. 37,704 үзэгч .

ЛИДС – ТОТТЕНХЭМ – 1:3 (1:1).

Гоол: Дефо, 37 (0:1). Беккио, 45 (1:1). Дефо, 73 (1:2). Дефо, 90 (1:3).

Шар хуудас: Жонсон 82, Бекфорд, 83 (Лидс), Бентли, 59 (Тоттенхэм).

Лидс: Анкергрен, Бромбю, Нэйлор, Михалик, Хьюз (Уайт, 76), Дойл, Жонсон (Кроу, 86), Хоусон, Снодграсс, Беккио (Грелла, 86), Бекфорд.

Тоттенхэм: Гомеш, Чорлука, Бассон, Доусон, Бэйл, Бентли, Хаддлстоун, Дженас, Краньчар, Крауч, Дефое.

Мөн Италийн цомын хагас шигшээн Интер – Фиорентин багуудын эхний тоглолт Сан Сиро цэнгэлдэхэд Интерийн ялалтаар өндөрлөжээ. Цорын ганц хожлын гоолыг Балотеллигийн дамжуулалтаар орууДиего Милито 34 дэх минутад оруулжээ. Өнөөдөр шөвгийн дөрөвийн Рома – Удинезе багуудын тоглолт явагдана.

Интер – Фиорентина 1 : 0

34′ Милито

Испаний эзэн хааны цомын хагас шигшээд Севилья – Хетафе, Атлетико – Расинг гэсэн багууд үлдээд байгаа. Севилья Роман Санчез цэнгэлдэхдээ Хетафег 2 : 0-ээр ялж финалд үлдэхэд ойрхон боллоо. Хесус Навасын кроссыг Марио өөрийнхөө хаалганд чихэж Севильяд том тус болжээ.
Өнөөдөр Атлетико талбайдаа Расингтэй тоглоно.

Севилья – Хетафе 2 : 0

Кануте 45+1′,  Марио 80′ автогоол

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. 1x1 says:

    1st

    GD Star Rating
    loading...
  2. theGR!M says:

    zailaa oor goy yum bicheech

    GD Star Rating
    loading...
  3. so_chelsea says:

    defo oird ih goaldoj baih chini uneher sain bga yum bna daa

    GD Star Rating
    loading...
  4. soul_chelsea says:

    ………..

    GD Star Rating
    loading...
  5. nisdeg_melkhii says:

    pyahluu gej ashgui amtgui ch gsn medee oruulaa yu?

    GD Star Rating
    loading...
  6. mandaa chelsea says:

    kkk defo delhkiin abargaar ingeesee bilee.
    oor so yu bn andaa oird tanai bichij bgaa yum ch de tulga toirson l yum bh shib dee goe goe bich l dee andaa demjdeg shuu

    GD Star Rating
    loading...
  7. zaas says:

    Asashoryu maani zodog tailchihlaa

    GD Star Rating
    loading...
  8. zizou says:

    Hakuhog neg davj, davaa unaagaa tencuulcheed zodog tailsan bol…

    GD Star Rating
    loading...
  9. AC-Milan says:

    ene japanuud eldeveer yawuulga hiiseer bgaad recordiig ni evdene gej aigaad zodog tailuulchlaa daa uul ni ilyy ch amjilt gargah bsiin

    GD Star Rating
    loading...
  10. arivjikh says:

    nemelt barildaan hiisneeree dagvaa maani 1-r iluu bgaa

    GD Star Rating
    loading...
  11. to arivjikh says:

    Nemelt baridlaaniig statistic-t tootsohgui ni saihan yumdaa, kkk

    GD Star Rating
    loading...
  12. barca fan says:

    baliar yaponuud zavaarch bgad l zodog tailuulchku yu zavaan ymnuud

    GD Star Rating
    loading...
  13. welcome to

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: