Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Кавальерсийн дараалсан хожил 11 болов

GD Star Rating
loading...

“Кливленд” – “Нью-Йорк” – 113:106 (44:24, 30:30, 20:26, 19:26)

К: Жеймс – 47+8 дамжуулалт+8 самбар. Ш. О’Нил – 19. Э. Паркер – 11.

Н: Робинсон – 26. Д. Ли – 20+8 самбар. Эл Харрингтон – 16

ЛеБрон өнөөдөр Никсийн эсрэг 47 оноо авч, Кавальерс 11 дэх дараалсан хожлоо авлаа. Эхний үеийн төгсгөлд тэрээр багийнха 16, 2-р үеийн эхэнд 8, нийт 24 оноог дараалан авчээ. 47 онооноос гадна 8 самбараас авалт, 8 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийсэн. Бүх оддын тоглолтын өмнөх үеийн улирлын Үнэ цэнтэй тоглогч нь яах аргагүй ЛеБрон болж байна.

ЛеБрон өмнө нь багийнхаа 25 оноог дараалан авч байсан удаатай. 2007 оны плей-оффт Пистонсийн эсрэг энэ амжилтаа үзүүлж байв.

Кавальерсийн 11 дараалсан хожил нь энэ улирлын НБА дэх хамгийн урт цувралуудтай тэнцээд байгаа. Улирлын эхэнд Лейкерс, Бостон багууд мөн 11 дараалж хожиж байлаа.

“Шарлотт” – “Нью-Орлеан” – 99:104 (26:21, 27:22, 21:36, 25:25)

Ш: С. Жексон – 26. Мохаммед – 15. Ж. Уоллес – 14.

Н: Коллисон – 24. Уэст – 21. Стоякович – 18.

Эмека Окафор Шарлотт хотноо эргэн ирж тоглолоо. Тэрээр өнгөрсөн зун Тайсон Чандлераар солигдон Нью-Орлеанст очсон. Окафор өнөөдөр хуучин багийнхаа эсрэг 16 оноо авч багтаа дажгүй тус хүргэж, Хорнетс өрсөлдөгчөө талбайд нь хожлоо. Полыг орлогч Коллисон өөрийн дээд амжилт 24 оноог авч, Хорнетс 3 дараалсан хожигдлынхоо дараа хожил авлаа.

Бобкэтс 3 дараалж хожигдов. Тайсон Чандлер сар гаруй гэмтэлтэй байгаа бөгөөд өчигдөр бэлтгэл хийсэн гэнэ.

“Детройт” – “Нью-Жерси” – 99:92 (26:18, 30:29, 22:24, 21:21)

Д: Жеребко – 20. Хэмилтон – 17. Максиелл – 13.

Н: Харрис – 21. Б. Лопес – 20. Хамфрис – 14+9 самбар.

Пистонс өнгөрсөн зун 3 хөнгөн довтлогчийг драфтаар сонгож авсан. Тэдний нэг нь Ж. Жеребко. НБА дэх анхны Швед тоглогч тэрээр нөгөө 2-оо бодвол сайн тоглож байгаа бөгөөд өнөөдөр л гэхэд багаа 20 оноогоор тэргүүлж, Пистонс талбай дээрээ 5 дараалан хожигдсоныхоо дараа хожлоо. Пистонс мөн сүүлийн 8 тоглолтынхоо 2-т нь л хожиж байна. Нетс айлын талбайд 14 дараалан хожигдож байгаа, мөн энэ улиралд айлын талбайд нийт 27 тоглож 26 хожигдов.

“Голден Стэйт” – “Оклахома-Сити” – 95:104 (27:26, 23:26, 23:36, 22:16)

Г: Маггетти – 24. Карри – 23. Эллис – 15.

О: Дюрант – 29+8 самбар. Уэстбрук – 21+10 дамжуулалт. Ж. Грин – 18.

Дюрант дахин 25+ оноо авсан бол Уэстбрук квардрупл-даблд дөхөж очлоо. Тэрээр 21 оноо, 10 оновчтой дамжуулалтаас гадна 8 бөмбөг таслалт, мөн 7 самбараас авалт хийжээ. 8 бөмбөг таслалт нь энэ улирлын НБА-ын хамгийн өндөр үзүүлэлт. Оклахома ийн 5 дараалан хожлоо.

Голден Стэйт 8 дараалан хожигдсон, мөн талбайдаа хийсэн сүүлийн 11 тоглолтынхоо 8-д нь хожигдов.

Дюрант 25+ оноог 24 дэхээ дараалан авч байгаа бөгөөд 2000-2001 онд Айверсон 27 дараалан авч байснаас хойш хамгийн урт 25+ цуврал хийгээд байна. Өнөөдөр тэрээр 32 оноо авсан бол лигийг дундаж оноогоор тэргүүлж эхлэх байлаа.

“Клипперс” – “Сан-Антонио” – 81:98 (10:28, 17:21, 35:33, 19:16)

К: Каман – 21. Э. Гордон – 20.

С: Ж. Хилл – 22. Т. Паркер – 14+14 дамжуулалт.

Спэрс Клипперсийн талбайд амархан хожил авлаа. Залуу тоглогч Жорж Хилл багаа 22 оноогоор тэргүүлэв. Попович Хиллийн тухай өмнө хэлсэн үгээ давтжээ. “Хилл бол гайхалтай сагсан бөмбөгчин. Тэр өнгөрсөн жилийнхээс энэ жил хамгийн их сайжирсан тоглогч…” гэсэн байна. Хиллийг 2008 оны драфтаар Спэрс авч байсан бөгөөд тэрээр сүүлийн 4 тоглолтын 3-т нь багаа оноогоор тэргүүлээд байна.

Клипперс сүүлийн 15 тоглолтынхоо 11-т нь хожигдов. Мөн тэд Спэрст 15 дараалж хожиж байгаа гэнэ. Одоогоор нэг баг нөгөөгөө ийм олон буюу 15 дараалж хожсон өөр тохиолдол алга.

Спэрс дараагийн тоглолтоо мөн Стаплес Центрт ЛА хотын нөгөө нэг баг болох Лейкерсийн эсрэг хийнэ.

“Миннесота” – “Мемфис” – 109:102 (17:27, 30:26, 29:25, 33:24)

Мин: Р. Гомес – 26. Эл Жефферсон – 23. Сессьонс – 19.

Мем: Гэй – 27+8 самбар. Майо – 16. М. Газоль – 15+8 самбар.

Миннесота энэ улиралд анх удаа 4 дараалж хожлоо. Өнөөдөр тэд талбай дээрээ Мемфисийг хожиход Гомес болон Жефферсон нар тун сайн тоглолоо. Ялангуяа Жефферсон 4-р үед ганцаараа16 оноо авсан байна.

Мемфис 12 сарын дунд үеэс эхлээд 15-4 амжилт үзүүлснийхээ дараа эргээд тааруу тоглож эхлэв. Тэд сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигдов.

“Чикаго” – “Майами” – 95:91 (23:27, 26:15, 20:27, 26:22)

Ч: Денг – 25. Роуз – 24. Сэлмонс – 15.

М: Ж. О’Нил – 24+16 самбар. Уэйд – 20+8 дамжуулалт. Кв. Ричардсон – 13.

Буллз 3 дараалан хожигдоод байсан тул өнөөдөр заавал хожих хэрэгтэй байсан, энэ үүргээ ч биелүүлж Хитийг хожсоноор бүсийнхээ 6-руу дэвшив. Харин Хит 8-д бичигдэж байна.

Гэмтэлтэй Ноа, торгуультай Тайрус наргүй Буллзыг Хит барсангүй. Хит сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожигдов.

“Милуоки” – “Индиана” – 93:81 (31:21, 22:25, 17:17, 23:18)

М: Богут – 21+8 самбар. Мба а Муте – 18+11 самбар. Дельфино – 16.

И: Ти Жей Форд – 20. Д. ГрейнЖер – 14. Данливи – 11.

Өмнөх тоглолтыг дуусгалгүй гэмтээд гарсан Богут өнөөдөр ямар нэгэн зовиургүй тоглолтонд оролцож, 21 оноогоор багаа тэргүүлж, Бакс сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожив. Мөн талбайдаа 7 дараалж хожлоо. Өнгөрсөн оны 12 сарын 26-нд Брэдли Центртээ Спэрст хожигдсоноос хойш хожигдоогүй явна.

“Хьюстон” – “Филадельфи” – 95:102 (22:26, 35:21, 19:23, 19:32)

Х: Брукс – 34. Лоури – 14. Ландри – 13+10 дамжуулалт.

Ф: Т. Янг – 17. В. Грин – 15. Игуодала – 14+10 самбар.

Эхний хагас дуусахад Рокитс 10 онооны илүү байсан ч 2-р хагаст, ялангуяа 4-р үед 76-чууд тун сайн тоглосноор Рокитсийн талбайд хожил авлаа.  Филли энэ улиралд анх удаа, өнгөрсөн 3 сарын 11-17-ноос хойш мөн анх удаа 4 дараалж хожив.

Аллен Айверсон 3 дахь тоглолтондоо дараалан тоглоогүй бөгөөд түүний эзгүй 3 тоглолтонд баг нь 3 хожоод байна. Айверсоны хүүхдүүдийн нэг нь өвдсөн тул тоглохгүй байгаа.

“Юта” – “Денвер” – 116:106 (38:28, 28:27, 27:31, 23:20)

Ю: Дер. Уильямс – 22+9 дамжуулалт. Кириленко – 22. Бузер – 19+13 самбар.

Д: Лоусон – 25. Жей Ар Смит – 19.

Наггетсийн 2 гол тоглогч эзгүй тул Жазз тэднийг талбайдаа хөнгөхөн хожлоо. Дерон, Ака-47, Бузер нарын сайн тоглолтын ачаар Жазз ийн 8 дахиа дараалан хожив. Өмнөх тоглолтонд Лейкерсийг “булшлаад” хаясан Биллапс өнөөдөр гэмтлийн улмаас тоглоогүй. Кармелогийн хувьд 8 дахь тоглолтондоо дараалан тоглосонгүй.  Гэхдээ эдгээр тоглогчид багийнхаа дараагийн тоглолтонд тоглох байх.

“Портленд” – “Лейкерс” – 82:99 (29:26, 19:28, 16:19, 18:26)

П: ОлдриЖ – 16. А. Миллер – 14. Байлесс – 13.

Л: Артест – 21. Ш. Браун – 19. Фишер – 14.

Лейкерс Портлэнд хотод 9 дараалан хожигдсон цувралаа өнөөдөр зогсоов. Гэхдээ Кобигийн эзгүйд. Коби зүүн шагайны гэмтлийн улмаас өнөөдөр тоглоогүй. Өмнө нь 235 тоглолтонд дараалан тоглоод байв. Түүний эзгүйд Артист Лейкерсийн онооны лидер болж, Одом “хар ажил” сайн хийж, Ройгүй Портлэндийг илт давуу хожлоо. Рой ирэх 3 тоглолт, мөн Бүх оддын тоглолтонд тоглох боломжгүйгээ мэдэгдсэн. Дэвид Стерн Ройгийн оронд хэн нэгнийг Бүх оддын тоглолтонд оролцуулах шийдвэр гаргана. Руди Гэй, Монта Эллис, Крис Каман зэрэг магадлалтай тоглогчид байна.

Одом өнөөдөр 10 оноо, 22 самбараас авалт хийсэн байна. 22 самбараас авалт нь Одомийн хувийн дээд амжилт. Лейкерс Портлэндэд 2005 оны 2 сарын 23-наас хойш нэг ч хожоогүй байлаа. Коби 2007 оны 3 сарын 7-ноос хойш нэг ч тоглолт өнжөөгүй байсан. Тэр өдөр Коби торгуулийн улмаас тоглоогүй бол 2006 оны 12 сарын 8-наас хойш анх удаа гэмтлээс болж тоглолт өнжсөн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. h14 says:

    westbrook aimar….

    GD Star Rating
    loading...
  2. SerG says:

    Гоё болжээ. Амжилт хүсье ! Спортньюсийнхээн .

    GD Star Rating
    loading...
  3. bulgaa says:

    okc aimar bnaa.

    GD Star Rating
    loading...
  4. MB says:

    Hurdan Melo goo harmaar bna shuuuu

    GD Star Rating
    loading...
  5. manai sportnews-nhen davgui boljee amjilt amjilt medeegee sain hurdan oruulj bgaarai

    GD Star Rating
    loading...
  6. visa says:

    wow sportnews good luck

    GD Star Rating
    loading...
  7. MVP MVP MVP MVP MVP MVP MVP LeBron James

    GD Star Rating
    loading...
  8. Tselmeg says:

    Nate blocks Shaq! Craaaazy
    http://www.youtube.com/watch?v=j1VRqmqGfZY

    GD Star Rating
    loading...
  9. PJ says:

    LeBron bol yh argagui MVP ene uliral ahiad avah bolno

    GD Star Rating
    loading...
  10. jiigee says:

    k.Durant ch Iversonii recordiig ewdlee shu.iverson 27 toglolt darralj 25+ ch geh shig yooy itegmeergui uliral shuu 2001 on

    GD Star Rating
    loading...
  11. Ghost says:

    ene Brandon Roy uilaad bgamu xaashaan xaxa, goy togloltuud boljiinooo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: