loading...
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Францын Парис хотноо болсон жүдо бөхийн энэ оны анхны Их дуулга тэмцээнд ма най долоон бөх хүч үзлээ. Тэднээс эхний өдөр дөрөв нь барилдаж, хоёр нь медаль хүртэн, нэг бөх шагналт байрт шалгарав. Оны эхэнд БНСУ-ын Сүвонд “Мастерс”-т түрүүлсэн ОУХМ Сан жаасүрэнгийн Мияарагчаа энэ амжилт нь гэнэтийн байгаагүйг батлан Парисийн дэвжээнд аваргын төлөө шалгаран үлдсэн бол мөн энэ жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү дэлхийн аваргатай, шилдгүүд өрсөлддөг “Мастерс”-ын түрүүтэй 66 кг-ын монгол жүдочид дэлхийд шилдэг нь гэдгээ батлан харууллаа. Дашрамд сонирхуулахад шагнал гардуулах ёслолд Мон голын нэг л далбаа бэлтгэсэн францууд багагүй тэвдсэн гэ нэ. Түүнчлэн 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг шөвгийн наймд үлдээд медалийн төлөө барилдаанд энэ тэмцээний аварга Гүржийн Давид Асумбанид дийлдсэн байна. Парисийн тэмцээнээс өмнө нь Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр мөнгө, хүрэл медаль хүртэж байсан билээ.
loading...





Sain sain!
loading...
ene tsagaanbaatar buur suga boljee reintingeeree terguulj bj iimerhuu temtseend avarga avahad yadag yum harin mya sain bn bayar!!!!
loading...
nisdeg melkhii gegch yuch medehgui bj medemhiireh hereg bhgui. ih duulga gej sonsson uu.
loading...
Naad solongos chin Tsagaanbaatar , Miaragchaa 2 ulang n unagaalaa. manai 2 g nileed sain sudalsan baih.
- 100 kg d Temuulen ug n orosiig unagasan bolovch hold hursen gd 3 torguulad shuugchdiin sanalaar hojigdov.
loading...