Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг, Манчестер Сити, Тоглогчид » Хамгийн үрэлгэн хөлбөмбөгч

GD Star Rating
loading...

Нэрийн хуудас
Стивен Жеймс Айрлэнд
1986 оны наймдугаар сарын 22-нд Ирландын Корк хотод төрсөн. 173 см өндөр. Хувийн дугаар 7.
1994-2001 онд Ирландын “Коб Рамблерс” багт тоглож байгаад 2001 онд “Манчестер Сити”-д очсон. “Сити”-гийн томчуудын багийн бүрэлдэхүүнд 2005 онд анх тоглоод түүнээс хойш 134 тоглолт хийж, 15 гоол оруулаад байна.

15-тайдаа “Манчестер Сити”-гийн “цэрэг” болж, өнөөг хүртэл тус багт үнэнчээр зүтгэж яваа ирланд хагас хамгаалагч Стивен Айрлэнд тоглолтын ур чадвар, авьяасынхаа зэрэгцээ хувийн амьдралынхаа онцлогоор олны анхаарлын төвд байдаг хөлбөмбөгчдийн нэг юм. Саяхан Английн нэгэн сониноос судалгаа явуулж, будант Альбион дахь хамгийн үрэлгэн хөлбөмбөгчөөр түүнийг тодруулсан байна.
Тэрбээр долоо хоногт 70 мянган фунтын цалин авдаг нь хөлбөмбөгчдийн дундаж үнэлгээнд тооцогдоно. Харин үнэтэй сууцаас эхлээд хөлөглөдөг машин, бусад тансаг хэрэглээгээрээ өөрөөс нь хоёр дахин илүү цалинтай Бекхэм, Терри, Роналду нараас огтхон ч дутахгүй. Стивен Айрлэнд найз бүсгүй Жессика (тэд хараахан гэрлээгүй байгаа) болон гурван хүүхдийнхээ хамт Манчестерийн элитүүд амьдардаг Престбюри дүүрэгт 5 сая фунтээр үнэлэгдсэн тансаг харшид аж төрдөг ажээ. Түүнтэй хаяа дэрлэн “хашаа хатгасан” Уэйн Руни (4.5 сая), Уэс Браун (4 сая), Оуэн Харгривз (4.2 сая) нарын “МЮ”-ын оддын өргөө нь Айрлэндийн харшийн сүрд дарагдан байдаг гэнэ. Унтлагын зургаан өрөө, 12 метрийн битүү дээвэртэй бассейн, бильярд, киноны өрөө гээд энэ байшинд дутуу зүйл үгүй.
Айрлэнд дөрвөн машин хөлөглөх бөгөөд 90 мянгын үнэтэй тас хар “Range Rover”-оо унах хамгийн дуртай. Энэ машинаа бусдаас онцгой болгох гэж дугуй, нүүрэвч, суудлын бүрээсээ нил ягаан өнгөөр хийлгэжээ. Түүнчлэн 100 мянган фунтын цагаан “Audi R8” түүнд бий. Нэг удаа заналт өрсөлдөгч “МЮ”-д хожигдсоны дараа тэрбээр “Audi”-гийнхаа улаан судлуудыг “Сити”-гийн үндсэн өнгө цайвар цэнхрээр солиулж байсан гэдэг. Энэ машиныг өөртөө зориулж захиалгаар хийлгэсэн гэдэг бөгөөд урд тал, шатахууны савны таган дээр “Superman”-ий логог суулгуулсан байна. Дашрамд өгүүлэхэд Айрлэнд 2007 оны есдүгээр сард “Сандерлэнд”-ийн хаалганд гоол хийгээд богино өмдөө өвдгөө хүртэл шувтлахад дотоожин дээр нь “Superman”-ий лого байсан тул ийм хоч авсан юм. Тэрбээр 170 мянгын “Lamborghini”, 78 мянгын “Porsche Cayenne”-г хааяа өөрийгөө чимдэг ажээ.
Өнгөрөгч оны аравдугаар сард Айрлэнд найз бүсгүйнхээ 24 насны төрсөн өдрөөр 260 мянган фунтын цасан цагаан “Bentley GTC” бэлэглэжээ. Гэхдээ зүгээр нэг машин бэлэглээд өнгөрсөнгүй, бүрхэвч дээр нь “To Jess, Love Stephen” хэмээн бичүүлж, “Bentley”-ийн лого “B” үсэгний оронд хайртынхаа нэрийн эхний үсэг “J”-г хийлгэн нэмэлт хэдэн мянган фунт зарлагадсан байна. Жессика тансаг бэлэг авсныхаа маргааш нь үнэтэй машинаа зогсоолд тавих гэж байгаад сэвтүүлэн дахин таван мянгыг салхинд хийсгэсэн гэнэ.
Хотоос хот руу ниссэн хөлбөмбөгчийн зав чөлөөгүй амьдралын ховорхон олдох чөлөөт цагаа Айрлэнд 100 хувь гэр бүлдээ зориулдаг байна. Тансаг аялал, далайн эргийн амралт, үнэтэй ресторанд барих зоог гээд тэд давтагдашгүй амьдрахыг хүснэ. Айрлэндийн найз бүсгүй “Стивен намайг болон хүүхдүүдээ яаж баярлуулах вэ гэж цаг үргэлж бодож явдаг. Тэр маш романтик, чөлөөт сэтгэлгээтэй хүн. Нэг удаа жижиг онгоц хөлслөн хоёулхнаа Парис руу нисч, мартагдахааргүй амралтыг өнгөрүүлж билээ” хэмээн сэтгэл хангалуун өгүүлжээ.
Хэдий ингэж “тосонд умбаж, торгонд хөлбөрч” байдаг ч Жессика гурван хүүхдэдээ асрагч хөлсөлдөггүй гэнэ. Тэрбээр “Хүмүүс биднийг гаднах байдлаар нь их л тансаг, сайхан, дураараа амьдардаг гэж дүгнэдэг байж магадгүй. Гэвч би жирийн амьдралтай өрхийн гурван хүүхдийн эх хүн ямар ачаа үүрдэг, яг л тийм байдаг. Өглөө 7.00 цагт босч, хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлтгэхээс эхлээд үдшийн бүрий болтол тэднийг асарна. Гэхдээ би үүнд түүртэж, хүүхдүүдээ асрагчид даатгая гэж огт боддоггүй. Гурван хүүхдээ өөрийн гараар өсгөж хүмүүжүүлнэ гэсэн үзэл бодолдоо би ямагт үнэнч байх болно, үүгээрээ ч бахархдаг” хэмээн ярьжээ. Сонирхуулахад тэдний хоёр том хүүхэд (5-тай охин, 3-тай хүү) нь Айрлэндийн өмнөх найз бүсгүйгээс гарсан бол бага хүү Жошуа нь 18 сартай юм.
Зул сарын баярын өмнө үрэлгэн хосууд хоёр машин дүүрэн хүүхдийн тоглоом худалдан авч явсныг овжин зураглаачид дурандаа буулгажээ. Сэтгүүлчид тэднийг хүүхдүүдээ хэтэрхий эрхлүүлж байна гэсэн шүүмжлэл өрнүүлсэн байна. Үүнийг сонссон Айрлэнд, Жессика нар хүүхдүүддээ авч өгдөг бэлэг нь хямдхан биш ч тэрхүү хоёр машин дүүргэсэн зүйл өөр зорилготой байсныг дурджээ. Айрлэнд өөрийн нэрээр буяны санг ажиллуулдаг бөгөөд “Francis House” нэртэй хүүхдийн эмнэлэгт тусламж үзүүлдэг аж. Жессика “Хүүхдүүдийнхээ хувцас,тоглоом зэрэгт сард мянгаас доошгүй фунт зарлагаддаг нь үнэн. Гэхдээ түүнээс илүүг өвчинд зовж шаналж байгаа багачуудын төлөө зориулдаг” хэмээсэн байна.
Айрлэнд Жессикагаас болж 2007 оноос хойш Ирландын шигшээд дуудагдаагүй байгаа. Тэр жилийн есдүгээр сард Чехийн эсрэг хийх тоглолтын өмнөх өдөр Стивен “Эмээ нас барчихлаа” хэмээн шигшээгээсээ чөлөө авчээ. Гэвч сэтгүүлчид түүний эмээг амьд байгааг олж мэдсэнээр хэрэг явдал эхэлсэн байна. Үүний дараа Айрлэнд “Үгүй ээ, өөр эмээ маань…” хэмээн тайлбар тавьсан ч бас л худлаа болох нь илрэв. “Өвөөгийн маань хоёр дахь эхнэр. Үнэндээ надад хамаагүй хүн ч оршуулах ёслолд нь очихгүй байж болохгүй биз дээ” хэмээн санаанаасаа зохион ярьж байсан гэдэг. Хожим тэрбээр тэр жил танилцсан найз бүсгүй Жессика нь бие давхар болоод яг тэр үед зулбачихсан тул дэргэд нь байхыг хүсч тийн худлаа ярьсан гэдгээ хүлээсэн байна. “Жессикад ямар хүнд байсныг би мэдэрч байсан. Тиймээс “Эмээ нас барлаа” гэвэл хурдан чөлөө өгөх байх гэж бодоод” хэмээн тайлбарлажээ. Харамсалтай нь Ирландын хөлбөмбөгийн холбоо түүнийг дахин хэзээ ч шигшээдээ тоглуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Айрлэнд 2006 онд анх шигшээдээ дуудагдан адал явдалт хэрэг өрнөх хүртэл зургаан удаа тоглон дөрвөн гоол оруулаад байсан юм.

GD Star Rating
loading...
Хамгийн үрэлгэн хөлбөмбөгч, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    Ovoo gar bnda

    GD Star Rating
    loading...
  2. MANu fan says:

    owoo gar bna gewch nogoo talaar azgui l tamirchin bna daa…

    GD Star Rating
    loading...
  3. Gamnai. says:

    Ingej l amidrah heregtei sh d Heze hereglene gej hadgalj suuhiin ter mungiig Yostoi uuriinhuuruu amidardag sainhan gar bna oo

    GD Star Rating
    loading...
  4. berna says:

    azgy toglogch bn
    shigsheedee togloh shig shan zyil bhgy biz hulbumbug chin hynd

    GD Star Rating
    loading...
  5. HALA MADRID says:

    SAin toglogch shd , ireland iim tamirchniig duudahgui muu l bn da
    city.d uneheer sn toglodog shu

    GD Star Rating
    loading...
  6. man says:

    Дөнгөж 24 тэй байж 3 хүүхэдтэй ай, 19тэйдээ авв болж байсан нөхөр байншд, бас өмнөх эхнэрийн 2 хүүхдээ шинэ эхнэрээрээ асруулна ай лайтай лайтай, би нэг тэгэх юмсан, тэгвэл ч 2 эхнэрээрээ ёстой алуулан биз хаха

    GD Star Rating
    loading...
  7. Totti says:

    өөрийнхөө дураар хүссэн зүйлээ хийж амьдрах шиг сайхан зүйл хаана байнаа…

    GD Star Rating
    loading...
  8. zolboo says:

    2-r sariin 7nd
    Birmingham vs Wolverhampton… 21.30
    Chelsea vs Arsenal… 24.00
    . Serie A.
    Inter vs Cagliari… 22.00
    Bologna vs AC Milan… 22.00
    Fiorentina vs AS Roma… 03.45-s

    GD Star Rating
    loading...
  9. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа 2009-10 оны улирлын Барса Пуойль, Дани Алвес, Месси, Дельпьеро, Миланы Бекхам, МанЮ Оуэн, Челси Лэмпард, Дрогба -ын жерсинүүд л шортны үлдлээ. Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810 Үнэ 30,000

    GD Star Rating
    loading...
  10. EvoL says:

    Ireland gaigui toglogch tegeed ch bas hun chanariin huwid dajgui l yum shig sanagdlaa shd.

    GD Star Rating
    loading...
  11. Totti says:

    за шөнө сууж Фиорентино – Рома-г үзье дээ! Рома хожигдох юм шиг санагдчлаа.

    GD Star Rating
    loading...
  12. Hehe saihan gar bna do
    Ooroo ooriinhoo moneyg yaj zartsuulah ni huvi hunii l asuudal

    GD Star Rating
    loading...
  13. ireland-n shigsheen ireland shigsheedee toglohgui ni haramsaltai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: