Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Барса Реалыг 5 оноо тусгаарлаж байна

GD Star Rating
loading...

Испаний Ла Лигийн 21-р тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Лигийг тэргүүлэгч Барселона талбай дээрээ Хетафетай тоглож, хүнд байдлаас 3 оноо авав. Барса хэдийгээх тоглолтыг тун сайн эхлүүлж, ердөө 7 дахь минутанд Месси тун гоё эргүүлэгтэй цохиж гоолын салхийг хагалсан ч 24 дэх минутанд хамгаалагч Пике улаан хуудас авснаар талбайн эзэд 10-уулаа үлдсэн юм. Хефатегийн эсрэг хүн дутуу тоглоно гэдэг тун амаргүй гэж Пэп Гуардиола тоглолтын дараа хэлсэн нь бодитой үг. Гэхдээ харин энэ удаа Барсад аз ивээж, бүтэн оноогоо авч салав. 67 дахь минутанд Мессигийн дамжуулалтаар Чави гоолдож хожих нь ерөнхийдөө тодорхой болсон. Шүүгчийн мэдлийн цагт Р. Маркес мөн улаан хуудас авч, Барса 9-үүлээ үлдэж Хетафе торгуулийн цохилтоор гоол хийсэн ч тоглолтын цаг дууссан юм. Барса ийн 21 тойргийн дараа лигтээ нэг ч хожигдоогүй хэвээр үлдэж байна. Гэхдээ Барсад гэмтэл бэртлийн асуудал үүсээд байгаа бөгөөд хамгаалагч Дани Алвес, хагас хамгаалагч Яая Туре нар нь 3 долоо хоног орчим хугацаанд талбайд гарах боломжгүй болж. Мөн Пике, Маркес нар улаан хуудас авсан учраас дараагийн тоглолтонд тоглох боломжгүй. Дараагийн учраа нь Атлетико Мадрид бөгөөд Висенте Кальдерон цэнгэлдэхэд өнгөрсөн жил Барса хожигдож байсан удаатай.

Реал 21-р тойргийн тоглолтоо яг Барсагийн тоглолтын дараа хийсэн. Тэд талбай дээрээ Эспаньолтой тоглож, 3:0-ээр хожсоноор улирал эхэлснээс хойш талбай дээрээ лигийн 11 тоглолт хийж, бүгдэд нь хожсон амжилт үзүүлэв. Өнгөрсөн тойрогт Депортивогийн эсрэг гаргасан гарааны бүрэлдэхүүнээ Пеллегрини өөрчлөөгүй бөгөөд гэмтэлтэй байсан Игуайн сэлгээгээр орж ирээд сүүлийн гоолыг хийжээ. Энэ тоглолтоор К. Роналдугийн торгууль дуусаж байгаа, тэрээр дараагийн тоглолтонд оролцох эрхтэй.

Өвлийн солилцооны цонхоор олон шинэ тоглогч авсан Реал Зарагоза энэ тойрогт хүчирхэг Севильяг хожлоо. Ингэснээр Зарагоза хасагдах багуудын хэсгээс мултарч чадав. Севильягийн хувьд сүүлийн 7 лигийн тоглолтынхоо 5-д нь хожигджээ.

Мальорка талбай дээрээ Вилльяреалтай тоглож, 81 дэх минутанд Нуньесийн хийсэн гоолын ачаар хожлоо. Мальорка 4-т дэвшжээ. Вилльяреалын шинэ дасгалжуулагч Хуан Карлос Гарридогийн гараа ийнхүү хожигдлоор эхэлж байна.

Өнгөрсөн тойрогт Реалд хожигдсон Депортиво энэ тойрогт Малагатай 0:0-ээр тэнцэж дахин 2 оноо алдав. Тэд 6-д бичигджээ.

А. Бильбао сүүл мушгигч Хересийг хожсоноор 7-д дэвшээд байна.

Осасунагийн сайн форм үргэлжилсээр. Тэд энэ тойрогт Тенерифийг хожиж, 29 оноотой болжээ.

Алмериа Спортингийг 3:1-ээр хожсон. Алмериагийн Чико 12 дахь минутанд улаан хуудас авч, улмаар торгуулийн цохилтоор гоол хийж Спортинг  тэргүүлж эхэлсэн ч ийм хүнд хэцүү нөхцөлөөс Алмериа дараалан 3 гоол хийжээ. Спортингийн 2 ч тоглогч тоглолт дуусах дөхөж байхад мөн талбайг чөлөөлсөн байна.

Эвер Банега, Давид Вилья нарын эхний хагаст хийсэн гоолын ачаар Валенси энэ тойрогт Вальядолидийг хожив. Валенси 4-р байрны багаас 5 оноо илүү, 2-р байрны багаас 8 оноо дутуу 3-т бичигдэж байна.

24-р тойргийн тоглолтуудын дүн:

Расинг — Атлетико 1:1

Гоол: Колса, 36 – Форлан, 24
Расинг: Кольторти, Пинильос, Креспо, Торрехон, Энрике, Колса, Каналес (Гарсия, 64), Морал (Серрано, 79), Диоп (Ласен, 71), Мунитис, Чите
Атлетико: Де Геа, Уйфалуши, Переа, Домингес, Лопес, Хурадо (Валера, 90), Ассунсао, Гарсиа (Агуэро, 56), Тьягу, Симау, Форлан (Бальде, 83)

Сарагоса — Севилья 2:1

Гоол: Контини, 31; Негредо, 41-авт – Кануте, 34
Сарагоса: Каррисо, Паредес (Андер, 10), Контини, Понсио, Пулидо, Элисеу (Пеннант, 69), Ярошик, Габи, Суазо, Арисменди (Эдмилсон, 70), Колунга
Севилья: Палоп, Кала, Станкявичюс, Лоло (Ренато, 56), Эскюде, Капель, Адриано, Карлос (Перотти, 49), Душер, Негредо, Кануте (Навас, 65)

Альмерия — Спортинг 3:1

Гоол: Крусат, 15; Сисма, 43; Гильерме, 81 – Кастро, 13-пен
Альмерия: Алвеш, Сисма, Чико, Акасьете, Мичел, Сориано, Корона (Ортис, 57), Мбами, Бернаделло, Крусат (Гильерме, 77), Гойтом (Пьятти, 85)
Спортинг: Пабло, Састре (Борха, 77), Канелья, Грегори, Херард, Портилья (Кармело, 63), Педро, Кастро, Ривера, Билич (Куэвас, 58), Баррал

Осасуна — Тенерифе 1:0

Гоол: Аранда, 48
Осасуна: Лопес, Фланьо, Серхио, Аспиликуэта, Монреаль, Шоджаеи (Кальеха, 72), Некунам, Аранда (Вадоч, 90), Рупер (Пуньяль, 79), Пандиани, Камуньяс
Тенерифе: Арагонесес, Сицилья, Луна, Бертран, Мартинес, Хуанлу (Анхель, 84), Алонсо, Рикардо, Альфаро (Омар, 71), Коме (Динеи, 65), Нино

Атлетик — Херес 3:2

Гоол: Муньян, 2; Льоренте, 64, 86 – Морено, 10; Марио, 41
Атлетик: Ираисос, Ираола, Кастильо, Аморебьета, Гурпеги (Диас, 62), Сан Хосе, Орбаис (Сусаета, 46), Мартинес, Муньян, Токеро (Лопес, 82), Льоренте
Херес: Ренан, Айтами, Редондо, Касадо, Леандро, Кейта, Кальво (Алустиса, 83), Момо (Викейра, 79), Морено, Санчес (Алекс, 64), Марио

Малага — Депортиво 0:0

Малага: Мунуа, Степанов, Маноло, Гонсалес, Мтилига, Торибио, Бен Ашур (Баха, 59), Дуда, Лопес (Обинна, 46), Кайседо, Фернандо
Депортиво: Арансубиа, Лопо, Лауреано, Пабло, Колотто, Жука, Альварес, Томаш, Родригес, Адриан (Перес, 61), Бодипо (Рики, 76)

Мальорка — Вильярреал 1:0

Гоол: Нунеш, 81
Мальорка: Дуду Ават, Айосе, Рубен, Хосеми (Маттиони, 46), Нунеш, Суарес (Вебо, 70), Марти, Альварес, Валеро, Адуритц, Кастро (Чина, 90)
Вильярреал: Лопес, Годин, Вента, Капдевила, Родригес, Сенна, Сориано, Пирес (Рубен, 85), Фустер (Ибагаса, 66), Нилмар, Льоренте (Кани, 80)

Реал — Эспаньол 3:0

Гоол: Рамос, 5; Кака, 30; Игуаин, 90
Реал: Касильяс, Марсело, Альбиоль, Рамос, Арбелоа, Кака, Гранеро, Гути (Диарра, 69), Хаби Алонсо, Рауль (ван дер Варт, 84), Бензема (Игуаин, 72)
Эспаньол: Камени, Ронкалья, Д.Гарсиа, Пареха (Амат, 72), Руис, Баена, Верду, Х.Маркес, Короминас (И.Алонсо, 46), Л.Гарсиа (Ф.Маркес, 62), Освальдо

Барселона — Хетафе 2:1

Гоол: Месси, 7; Хави, 67 – Сольдадо, 90-пен
Барселона: Вальдес, Пике, Милито, Максвелл, Абидаль, Иньеста (Педро Родригес, 90), Яя Туре (Маркес, 58), Хави, Кейта, Ибрагимович (Бускетс, 52), Месси
Хетафе: Кодина, Торрес, Диас, Рафа, Мане (Ману, 56), Альбин, Боатенг, Парехо (Каскеро, 64), Риос, Мику (Кепа, 77), Сольдадо

Валенси — Вальядолид 2:0

Гоол: Банега, 8; Вилья, 29
Валенси: Санчес, Наварро (Марчена, 7), Деальберт, Матье, Пабло (Домингес, 69), Альбельда (Бараха, 71), Мата, Банега, Бруно, Сильва, Вилья
Вальядолид: Вильяр, дель Орно, Арсо, Нивалдо, Лопес, Ласаро (Буэно, 66), Медуньянин (Кеко, 82), Борха, Сесма (Пеле, 46), Каноббио, Диего

Ла Лигийн явц тт хо тэ хд Б-х Оноо
1. Барселона 21 17 4 0 52-11 55
2. Реал 21 16 2 3 50-15 50
3. Валенси 21 12 6 3 38-20 42
4. Мальорка 21 11 4 6 35-23 37
5. Севилья 21 11 3 7 32-24 36
6. Депортиво 21 10 5 6 24-22 35
7. Атлетик 21 10 3 8 27-27 33
8. Хетафе 21 10 1 10 28-26 31
9. Осасуна 21 8 5 8 21-21 29
10. Вильярреал 21 7 5 9 31-30 26
11. Расинг 21 6 7 8 24-28 25
12. Спортинг 21 6 6 9 21-25 24
13. Атлетико 21 6 6 9 31-34 24
14. Эспаньол 21 6 5 10 14-29 23
15. Альмерия 21 5 7 9 22-31 22
16. Малага 21 4 9 8 23-26 21
17. Сарагоса 21 5 5 11 25-43 20
18. Вальядолид 21 3 9 9 24-38 18
19. Тенерифе 21 4 5 12 17-40 17
20. Херес 21 2 5 14 12-38 11
Мэргэн буучид Гоол
Месси (Барселона) 16
Вилья (Валенси) 15
Игуаин (Реал) 12
Ибрагимович (Барселона) 11
Сольдадо (Хетафе) 11
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. 1st says:

    barca saihan hojil awsan go barca gogogo

    GD Star Rating
    loading...
  2. Атилла says:

    Реал ер нь сүүлийн 2 тоглолтонд тун дажгүй тоглолт үзүүлж байна.2довтлогчтой гарч байгаа болохоор тэгж байна уу эсвэл Рамос төвийн хамгаалалтанд тоглоод байгаа болохоор тэгж байна уу залуусаа юу гэж бодож байна?

    GD Star Rating
    loading...
  3. Атилла says:

    Ө нээрээ далайн дээрэмчин маань бас сайн тоголж байгаа…

    GD Star Rating
    loading...
  4. obibat says:

    granero alonzo guti 3 dundiin shugamd mash sain hosolj bga yalanguya granero dovtolgoo hamgaalalt ali alind itevhtei togolj kakag demjeed bga mun ramos porm saitai tuvd gaihaltai togolj chadaj bna deerne nemj helhed alonzo bol tuviin hagasd ezgenj bna duuu..

    GD Star Rating
    loading...
  5. attilla says:

    2 dowtlogchtoi dajgui shuu Ahlagch maani gaihaltai baisan shuu

    GD Star Rating
    loading...
  6. Carmelo says:

    suulin togloltuudad graneron uneheer sn bna
    realin alban ysni web sait-d Granero is now the Madridista with the most crosses into the box and the second-best assist man
    http://www.realmadrid.com/cs/Satellite/en/1202811980841/noticia/Noticia/Fulfilling_offensive_duties_to_perfection.htm#

    GD Star Rating
    loading...
  7. pato says:

    Milan nii pato yasan yum be berteltei baigaa yum uu hezee togloh bol medeh hun bna uu

    GD Star Rating
    loading...
  8. real fan says:

    terch unen schuu raul unheer hezeech muudahgui domog gedgee haruulsan 2 dowtlogchtoi deer bna lee gehdee ronaldo granero shig togoldgui bolhoor dandaa 1 dovtlogchtoi togoldog baihaa higuen orj ireel gooldhiin maa sain togoldog zaluu shuu

    GD Star Rating
    loading...
  9. barca fan says:

    Barca Barca BARCA!!!! Mes Gue Un Club.
    real yahvde muu baguudtai toglj bga bolhoor l sain met sanagdaj bga bhldaa kkk

    GD Star Rating
    loading...
  10. Alia says:

    Sain bga er ni ene bairlalaaraa nileen uzeh heregtei ! Sergio chin uul ni Center yum bgam shd shigsheedee l baruund gaigui toglodog Reald bol baruund sain bish aldaa ih gargadag (het ih dovtloh geed bdag) tgd ch Arbeloa baruund togloj chadna tovdoo Ramos-g Albioltoi hamt blghad ene jildee bolno yadaj Pepeg irtel.Pirata-n huvid yarih yum algoo Kakátai goyo hosloj bga yag ene ercheeree dundin 4-g orhiod CR9-g urid 1 dovtlogchtoi hayval ch 1 heseg l diildehgui yum shig e ! Hala Madrid

    GD Star Rating
    loading...
  11. fa says:

    ЭЛДЭВ ЗУРАГ ҮЗЭЖ ЗУРАГНААС КАЙФ МЭДЭР ЗАЛУУСАА.
    http://www.shareapic.net/content.php?gid=782150&owner=firstbayaraa

    GD Star Rating
    loading...
  12. AC-Milan says:

    kaka mini ene reald ingej bhaar bagtaa butsaad irdee hyy mini AC-Milanchuud chamaig irehed bayr esloliin baidaltai l ugtaj avna daa

    GD Star Rating
    loading...
  13. Кака Реалд нэг л ахихгүй шиг ээ. Тоглолтын хэв маяг нь таарахгүй байгаа болов уу даа. Уул нь Миланд буцаад ирвэл гялалзана даа. Патотой сайхан хөл нийлдэг байж билээ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: