Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Мэжик, Селтикс байраа солив

GD Star Rating
loading...

“Бостон” – “Орландо” – 89:96 (24:23, 27:17, 11:36, 27:20)

Б: Рондо – 17 + 8 самбар + 9 дамжуулалт. Аллен – 14. Гарнетт – 13 + 9 самбар.

О: В. Картер – 20. Дуайт Ховард – 16 + 13 самбар. Дж. Нельсон – 15.

Бостон Селтикс талбай дээрээ Орландог хүлээн авч тоглоод хожигдлоо. Эхний хагасыг Селтикс 11 онооны илүүгээр дуусгасан ч 3-р үед байдал эсрэгээр эргэв. 3-р үед Мэжик 36 оноо авсан бол Селтикс ердөө 11 оноо авчээ.

“3 хоногийн өмнө би Орландог дасгалжуулах болсноосоо хойшхи багийнхаа хамгийн муу нэг үеийн тоглолтыг харсан бол өнөөдөр хамгийн сайн нэг үеийн тоглолтыг харлаа” хэмээн Мэжикийн дасгалжуулагч Стэн ван Ганди хэлж. 3 хоногийн өмнө Мэжик Визардсийг 21 онооны илүүгээр хожиж байгаад 3-р үед маш муу тоглож улмаар нэг оноогоор хожигдож байв.

Мэжик ийн бүсдээ дэд байрт бичигдэж эхэллээ.

“Орландо одоогоор биднээс илүү байна. Атланта одоогоор биднээс илүү байна. Лейкерс одоогоор биднээс илүү байна” хэмээн Селтиксийн дасгалжуулагч Док Риверс хэлэв. Тэд бүсийнхээ шилдгүүд болох Орландо, Атлантагийн эсрэг энэ улиралд нийт 8 тоглож, 7-д нь хожигдоод байна.

Уг нь өнөөдөр 2 тоглолт дараалан өнжсөн Пол Пирс, 29 тоглолт дараалан өнжсөн Маркус Даниельс нар тоглож, Селтиксий хүчийг зузаатгаад байсан юм.

Өнөөдөр Кевин Гарнетт 11960 дахь самбараас авалтаа хийж, энэ төрлийн НБА-ын бүх үеийн жагсаалтын 20-д орлоо. Тэрээр Деннис Родманийг гүйцсэн байна.

“Торонто” – “Сакраменто” – 115:104 (31:24, 31:35, 22:28, 31:17)

Т: Бош – 36 + 11 самбар. Барньяни – 22.

С: Мартин – 24. Хоуз – 14 + 11 самбар

Бош 36, Барньяни 22 оноогоор багаа тэргүүлж, Торонто өнөөдөр Кингзийг хожлоо. Кингз ийн 6 дахиа дараалан хожигдов. Торонто талбай дээрээ 7 дахиа дараалан хожив.  “Бид олон торгуулийн шидэлтээ алдсанаас гадна Бошийг хяналтандаа авч чадсангүй. Бид төгсгөлөө сайн хийж чадсангүй” хэмээн Кингзийн дасгалжуулагч Пол Вестпал хэлжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Orlando goos bvgd sn bsan l daa ter dyndaa Carter aimar togloson.

    GD Star Rating
    loading...
  2. @@@@@@@@@@ says:

    Boston suga yumaa haha orlondoo go go

    GD Star Rating
    loading...
  3. MB says:

    medeh ym algaaaa

    GD Star Rating
    loading...
  4. Саанаа says:

    Суга гэж юу гэсэн үг вэ.

    GD Star Rating
    loading...
  5. Vinsanity says:

    Medeej carter bol superstar shuu de!ene bagiin onoonii leader!dwight oird jaahan taaruuhan toglood bnaa dandaa l 10 heden onoo!boston bol ugasa lalriin baga shdee ih gurval ch gejaah shig!Orlando ene jil avraga avchaasai eniig l husej suuna!muu Vinsanity ah mini zodog tailhaasaa umnu neg avragiin bugj zuucheesei!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: