Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Пауэрлифтинг » Пауэрлифтингийн УАШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Пауэрлифтингийн УАШ 5 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч бямба гарагт өндөрлөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд хөдөө орон нутгаас Дархан, Орхон, Дундговь, Завхан, Хөвсгөл аймгаас болон нийслэлийн 19 клубээс нийт 26 клубын 166 тамирчин өрсөлдлөө. Энэ жилийн УАШ тэмцээн ирэх 5-р сард манай улсад зохион байгуулагдах пауэрлифтингийн ААШТ-ний өмнө болж байгаагаараа онцлог юм.

Тус тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмад, эмэгтэйчүүд гэсэн ангиллаар явагдсан юм. Тэмцээний зарим жингийн аваргуудыг танилцуулбал

Өсвөр үеийн 67,5 кг-ийн ангилалд Цагаадгийн академийн тамирчин Ш.Алтанбагана 510 кг-ийг өргөснөөр  тэргүүн байранд шалгарсан бол 75 кг-д Алдар спорт хорооны тамирчин Анарболд, -82,5 кг-д Цагаадгийн академийн тамирчин Б.Батдэлгэр 487,5 кг-ийг өргөснөөр мөн +82,5 кг-д Дархан флексийн тамирчин Мөнх-Од 220 кг-ийг өргөснөөр тэргүүллээ. Харин залуучуудын 67,5 кг-д Алтцэцээн клубын тамирчин Эрдэнэмөнх 505 кг-ийг өргөснөөр, 75 кг-д Тайхар клубын тамирчин Гэрэлт-Од 575 кг-ийг өргөснөөр тэргүүлсэн бол Чемпион клубын тамирчин Галсайхан 540 кг-ийг, Алтцэцээн клубын тамирчин Х.Сумъяабаатар 532,5 кг-ийг өргөснөөр удаах байруудад шалгарчээ.

Ахмадын ангилалд нийт 8 жинд тамирчид өрсөлдсөн байгаа. Харин эмэгтэйчүүдийн зараим жингийн аваргыг танилцуулбал 67,5 кг-д Хүч спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Баярмаа 400 кг-ийг өргөснөөр энэ жингийн ангилалд тэргүүлжээ. Тус тэмцээнд амжилттай оролцосн тамирчдыг нийлбэр дүнгээр нь шалгаруулаад ирэх 5 сард болох пауэрлифтингийн ААШТ-нд оролцуулах эрх олгож байгаагаараа онцлог юм.


GD Star Rating
loading...
Пауэрлифтингийн УАШТ өндөрлөлөө, 2.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Enxlen says:

    zurgiig n tawidag boloosoi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: