loading...
II.10 10.00 ЦАГ
ӨСВӨРИЙН 128 БӨХИЙН БАРИЛДААН
Бүртгэл хоёрдугаар сарын 9-ний 10.00 цагаас эхлэх ба барилдаанд 1993.02.10-наас хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ. Итгэмжлэл 3000 төг, тасалбарын үнэ 500 төг
II.10 16.00 ЦАГ
НИЙТИЙН МОНГОЛ БӨХИЙН 128 ШАНДАСТНЫ БАРИЛДААН
Бүртгэл хоёрдугаар сарын 9-ний 16.00 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Итгэмжлэл 5000 төг, тасалбарын үнэ 1000 төг
II.11 14.00 ЦАГ
СУМЫН ЗААН, ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН
Бүртгэл хоёрдугаар сарын 11-ний 11.00 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын заанууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ. Итгэмжлэл 3000 төг, тасалбарын үнэ 1500 төг
II.12 14.00 ЦАГ
АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН
Бүртгэл хоёрдугаар сарын 12-ны 11.00 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Урьдчилсан барилдаан явагдахгүй бөгөөд сумын заануудын барилдаанд амжилттай барилдсан залуу бөхчүүдийг сонгож оруулна. Итгэмжлэл 3000 төг, Тасалбарын үнэ 3000 төг
II.13 14.00 ЦАГ
УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН
Бүртгэл хоёрдугаар сарын 12-ны 15.00 цагаас эхлэх бөгөөд аймаг цэргийн цолтнууд урьдчилан бүртгүүлсэн байна. Тасалбарын үнэ 8000 төг
Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана. Эрхэм таныг цагаан сарын бөхийн баярт хүрэлцэн ирж, цэнгэн баясахыг урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
loading...




Mongol hemeeh delhiid danctai bvren tusgaar ulsiinhaa hawriin tergvvn sariin sar shiniin barildaand eldew muu muuhai zvilgv shan tsengetsgeeyee Ta bvhen sar shinedee saihan shineleerei
loading...