Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс » Оюутны ДАШТ-ий зохион байгуулах хорооны хурал боллоо

GD Star Rating
loading...

Улаанбаатар хотноо 2010 оны 10 сарын 4-10 ны өдрүүдэд зохиогдох Дэлхийн оюутны аварга шалгаруулах  боксын IV тэмцээний Зохион байгуулах Хорооны анхдугаар хуралдаан Эрүүл мэндийн яамны 2 давхарт сайдын зөвлөлийн танхимд 2010 оны 02 сарын 09 ны өдөр боллоо.
Тэмцээний ЗБХ нь 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Орлогч даргаар Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Гишүүдэд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, Сангийн яамны газрын дарга Д.Батжаргал, Гадаад хэргийн яамны  газрын дарга Д.Ганхуяг, БСШУЯамны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, ГИХАлбаны дарга Д.Мөрөн,  МОНРТелевизийн дарга М.Наранбаатар, ОУОСХ-ны ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д. Баясгалан, Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Д. Цогбаатар, Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч  Х.Батсайхан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц. Дамдин, МИАТ- ХК-ны нэгдүгээр орлогч захирал Ч.Хоролсүрэн, “Мэжик нэт” ХХК-ны ТУЗ-ийн дарга С.Нацагдорж нар сонгогдон ажиллаж байна. Тэмцээний ажлын албыг МОСХ-ны аппаратын ажилтанууд удирдан ажиллаж байгаа юм.
Хурлаар Эрүүл мэндийн сайд, ЗБХ-ны дарга С.Ламбаа  тэмцээнийг явуулах тухай Засгийн газрын 2007 оны 149 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын захирамж, тэмцээний тухай ерөнхий мэдээллийг танилцуулав.  МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан 2007 онд тэмцээний эрхийг авснаас хойшхи хугацаанд МОСХ-оос хийсэн ажлын тухай мэдээлсэн ба 2007-2010 онд тус холбооноос 20 гаруй сая төгрөгний зардал гарган олон төрлийн ажил зохион байгуулсан ба хорооны гишүүд МОСХолбооноос явуулсан ажлыг сайшаажээ. Мөн ЗБХорооны зохион байгуулалт, гишүүдийн ажил үүргийн хуваарь, Хорооны ажлын төлөвлөгөө, тэмцээний төсөв, медаль, дипломын загваруудыг батлалаа. МОБХ-ны ерөнхийлөгч Б.Цогбаатар тэмцээний техникийн асуудал, Монголын оюутны шигшээ багийн бэлтгэл сургалтын явц, үйл ажиллагааны тухай мэдээлэл хийлээ. Тус тэмцээнд олимп, дэлхийн аварга Э.Бадар-ууган, П.Сэрдамба нарын зэрэг манай улсын алдартай тамирчид оролцоно.
Тэмцээний ЗБХ-ны гишүүд удирдлага зохицуулалт, тэмцээний байр хариуцсан хэсэг,  гадаад харилцаа, хилийн шалган нэвтрүүлэх, визны хэсэг,  үзэгч,соёл урлаг, сайн дурын ажилтнууд хариуцсан хэсэг,  харуул хамгаалалт, хэв журам хариуцсан хэсэг,  зочид буудал, эмнэлгийн хэсэг,  мандат бүртгэлийн хэсэг,  монголын баг тамирчдын бэлтгэл, сургалт хариуцсан хэсэг,  санхүү, ивээн тэтгэгч хариуцсан хэсэг,  хэвлэл мэдээлэл, ОН-тэй харилцах хэсэг,  тэмцээн, техник, шүүлтийн асуудал хариуцсан хэсэг,  тээврийн хэсэг,  мэдээллийн технилоги, вэб сайт хариуцсан хэсэг,  ЗБХ-ны ерөнхий зохицуулалт, маркетингийн зэрэг хэсгүүдэд хуваагдан хорооны төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажээ.

GD Star Rating
loading...
Оюутны ДАШТ-ий зохион байгуулах хорооны хурал боллоо , 2.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. blueson says:

    XAANA ZOXION BAIGYYLAX GEJ BGAA UM BOL DOO

    GD Star Rating
    loading...
  2. Koko says:

    Buhiin urguund baihaa ..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: