Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ""Пэпси" дээд лиг, 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » Сэнгүр лигийн нээлт боллоо

GD Star Rating
loading...

Сагсан бөмбөгийн Сэнгүр лигийн тэмцээн энэ сарын 01-ний өдөр эхэлсэн бөгөөд тэмцээний тоглолтууд спортын төв ордонд 7 хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад явагдаж байгаа. Тус тэмцээний нээлт өчигдөр болсон бөгөөд энэ үйл ажиллагааны үеэр Олимп, Дэлхийн аварга, ОХУ-ын ГД, ГТ Сергей Александрович Белов хүрэлцэн ирж нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Энэхүү эрхэм 1972 онд олимпийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртэхийн зэрэгцээ Дэлхийн хоёр удаагийн аварга, Европын 4 удаагийн аварга энэ эрхэм бүх цаг үеийн шилдэг тоглогч, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч , мөн гавьяат тамирчин юм.

Мөн тэмцээний нээлтийн үеэр ОХУ-аас хүрэлцэн ирс эн алабны хүмүүстэй БТСГ-ын дарга Наранбаатар болон МСБХ-ны удирдлагууд уулзалт хийж хөрш 2 орны сагсан бөмбөгийн спортын хэтийн төлөв, хөгжил, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Түүнчлэн өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа ОХУ-ын “Школьная Баскетбольная лига” “КЭС-БАСКЕТ” бие даасан ашгийн бус байгууллагын Хүндэт ерөнхийлөгч Михаил Юрьевич Слободин, ерөнхий захирал Алексей Владимирович Фролов, олимп, дэлхийн аварга, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Белов Сергей Александрович нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын сэдэв нь сургуулийн орчинд амьдралын эрүүл хэв маяг, нөхөрлөл, эх оронч үзлийг бий болгох талаар ярилцлаа. Хоёр тал сургуулийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, ЕБС-дад сагсан бөмбөгийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хоёр улсын ЕБС-иудын сурагчдын дунд сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү тэмцээний нээлт өнөөдөр спортын төв ордонд 17 цагаас болсон бөгөөд тэмцээнээс шалгарсан баг тамирчдыг ОХУ-ын Сурагчдын лигийн тэмцээнд оролцуулах эрхийг олгох юм. Мөн ОХУ-аас хүрэлцэн ирсэн зочид маргааш нутгийн зүг хүлгийн жолоо залах юм байна.

GD Star Rating
loading...
Сэнгүр лигийн нээлт боллоо , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. FC LIVERPOOL says:

    ТА БҮХЭН ДАРАА НЬ ЗАЛРУУЛГА ХИЙНЭ БИЗ. МАНАЙ УЛСАД ИРСЭН С.БЕЛОВ МЮНХЭНИЙ ОЛИМПИД ШИЙДВЭРЛЭХ ГОЛ ХИЙЖ БАЙСАН НЬ БИШ ЮМ АА. ТЭР ХҮН НЬ АЛЕКСАНДР БЕЛОВ ЮМ. ХАРАМСАЛТАЙ НЬ 27 НАСТАЙДАА ХОРТ ХАВДРААР НАС БАРСАН ЮМ.

    GD Star Rating
    loading...
  2. Vinsanity says:

    Neelt dajgui bolson shd herendee l hehe!goy goy toglolt ch bolson!sda harin neg teneg yum ni bilet 1500 boltson blee shu all!

    GD Star Rating
    loading...
  3. Lene says:

    harin bilet jaahan tiim bn gehdee neelt goe bolson shuu

    GD Star Rating
    loading...
  4. FR says:

    Bilet unetei baih n zuv. Ingej baij l hugjinu.

    GD Star Rating
    loading...
  5. baatar says:

    bilet 1500 bltsn chn jhn tiim bna neelt goe blsn shuu

    GD Star Rating
    loading...
  6. from USA says:

    bilet ni harin gaigui bgaan bishuu

    GD Star Rating
    loading...
  7. patriot says:

    medeellvvdee dor dor ni shinechilj bwal yasiin be.gants hoyr pic ch boltugai tawij bai l da

    GD Star Rating
    loading...
  8. joohnoo says:

    bilet 1500 boldog jaahan asuudal shu… Tulgaagiin batsaanuud odoo toglohoo bolioo!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: