loading...
“Кливленд” – “Нью-Жерси” – 104:97 (26:27, 29:22, 23:23, 26:25)
К: Жеймс – 32 + 11 самбар. Уильямс – 17. Варежао – 15.
Н: Ли – 24. Лопес – 23+14 самбар. Хэйс – 19.
Дорнод бүсийн хамгийн сайн, хамгийн муу багуудын тоглолт Кливлендэд болов. Кавальерс талбай дээрээ 23 дахь, нийт 42 дахь хожлоо Нетсээс авлаа. Нетс айлын талбайд 15 дараалан хожигдоод байна. Харин Кавальерс нийт 12 дахиа дараалан хожлоо. Энэ улирал эхэлснээс хойш ямар ч баг 12 дараалж хожоогүй байв.
Дорнод бүсийн 7 хоногийн шилдэг тоглогчоор э5 дахиа нэрлэгдсэн ЛеБрон 32 оноо авч, 11 удаа самбараас авалт хийжээ. Кавальерс дараагийн тоглолтоо Орландо Мэжиктэй талбай дээрээ хийж, 13 дараалж хожиж чадах эсэхээ үзнэ.
“Индиана” – “Чикаго” – 101:109 (28:29, 32:28, 26:24, 15:28)
И: ГрейнЖер – 27 + 10 самбар. Мерфи – 18. Уотсон – 14.
Ч: Денг – 23 + 11 самбар. Роуз – 21. Сэлмонс – 21.
Индиана талбай дээрээ Буллзыг хүлээн авч тоглоод хожигдлоо. Буллз 4-р үед өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү тоглож улирлын 25 дахь хожлоо авав. Буллз 25-25 болж байгаа бөгөөд маргааш Орландотой тоглож 50 хувийн хожлоос илүү гарах эсэхээ шийднэ.
Өнөөдөр Буллз 51 хувьтай довтолжээ. Харин Пейсерс 4-р үед ердөө 33 хувьтай довтолж, 5 онооны давамгайллаа алдсан. Буллзын гарааны төвийн тоглогч Ж. Ноа нь эзгүй байгаа ч түүнийг Брэд Миллер дажгүй оролж байна.
“Филадельфи” – “Миннесота” – 119:97 (30:23, 43:28, 24:25, 22:21)
Ф: Игуодала – 24. Брэнд – 21. Уильямс – 16.
М: Эллингтон – 16. Флинн – 14. Брюэр – 14.
Филадельфи энэ улиралд анх удаа 5 дараалж, мөн энэ улиралд анх удаа талбай дээрээ хийсэн дараалсан тоглолтуудад хожил авлаа. Игуодала 24 оноо, Элтон Брэнд 21 оноогоор багаа тэргүүлж, Миннесотаг Филли хожив.
Талбайн эзэд эхний хагаст 73 оноо авсан нь тэдний энэ улирлын дээд амжилт нь. Эхний хагасын дараа тэд 22 онооны илүү байсан. Гэхдээ 1 сарын 18-нд Миннесотагийн талбайд тоглохдоо 17 онооны илүүгээ бариулж, улмаар нэмэлт цагт хожигдож байсан удаатай. Энэ удаа харин тийм явдал давтагдсангүй.
Өнөөдөр Айверсон мөн л тоглоогүй. Түүний эзгүй 4 тоглолтонд баг нь 4 хожоод байна.
Филли хэдий 5 дараалан хожсон ч ердөө 20-31 амжилттай болж байна. Тэд бүсдээ 10-т бичигдэж байгаа, 8-р байрны Хит 25-27 амжилттай байгаа юм.
“Денвер” – “Даллас” – 127:91 (32:21, 33:18, 38:31, 24:21)
Ден: Илариу – 21. Энтони – 19. Андерсен – 14 + 10 самбар.
Дал: Новицки – 17. Терри – 16. Жош Ховард – 14.
Денвер талбай дээрээ Далласыг хүлээн аван тоглож илт давуу хожлоо. Өмнөх 8 тоглолтыг зүүн шагайны гэмтлийн улмаас өнжөөд байсан Кармело Энтони өнөөдөр эргэн ирж 19 оноо авчээ. Өнгөрсөн плей-оффт эдгээр багууд таарч мөн л Наггетс илт давуу хожиж байлаа.
“Шарлотт” – “Вашингтон” – 94:92 (24:27, 26:22, 23:21, 21:22)
Ш: Жексон – 22. Уоллес – 17 + 13 самбар. Диао – 16. Мюррей – 16.
В: Батлер – 23. Миллер – 19. Жеймисон – 16.
Тоо тэнцүү байхад Рэймонд Фелтоний шидэлт оновчтой болсноор Бобкэтс талбай дээрээ хожил авлаа. Үлдсэн 1.9 секундэд Э. Жеймисон шидсэн ч оновчгүй болсон юм. Бобкэтс 3 дараалсан хожигдсон цувралаа зогсоосон нь энэ. Бобкэтс хожсоноос гадна Тайсон Чандлер 22 тоглолт өнжсөний эцэст эрж 5 оноо авчээ.
“Майами” – “Хьюстон” – 99:66 (24:16, 32:15, 24:24, 19:11)
М: Уэйд – 17. Хэслем – 14 + 14 самбар. Арройо – 12.
Х: Скола – 12. Лэндри – 11. Брукс – 10. Бадингер – 10.
Хит өмнөх 5 тоглолтондоо хожигдоод байсан бол энэ удаа Рокитсийг 33 онооны илүүгээр хожлоо. Уэйд даруухан үзүүлэлт болох 17 оноо, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд 4-р үед талбайд гараагүй байна. Гарах хэрэг ч байсангүй.
Рокитсийн Ариза, Лоури нар гэмтлийн улмаас тоглоогүй болно.
Энэ бол Хитийн 2 долоо хоногийн хугацаанд талбай дээрээ хийх сүүлийн тоглолт. Дараагийн 5 тоглолтоо бүгдийг нь айлын талбайд хийх гэнэ.
“Нью-Йорк” – “Сакраменто” – 114:118 ОТ (33:26, 23:26, 28:24, 21:29, 9:13)
Н: Чендлер – 35. Ли – 21 + 10 самбар. Хэррингтон – 17.
С: Эванс – 27 + 10 самбар. Грин – 24. Мартин – 17.
6 дараалан хожигдоод байсан Сакраменто “Мэдисон Сквэр Гарден”-д Никсийг нэмэлт цагт хожлоо. Кевин Мартин нэмэлт цагт 9 оноо авсан бол шинэ тоглогч Т. Эванс 27 оноо авчээ. Эванс үндсэн цагийн сүүлийн 7 минутанд 12 оноо авсан байна.
У. Чандлер өөрийн дээд амжилт 35 оноо авсан ч Никс хожиж чадсангүй, дараалсан хожигдлоо 3 болголоо. Үндсэн цаг 50 секунд дутуу байхад Никс 4 оноо илүү байсан ч дараах 25 секундэд Кингз 4 оноо авч, тоог тэнцүүлж улмаар цаг сунган хожсон байна.
“Мемфис” – “Атланта” – 94:108 (30:27, 25:26, 20:29, 19:26)
М: Рэндолф – 20 + 14 самбар. Гей – 18. Майо – 16.
А: Кроуфорд – 28. Смит – 17. Уильямс – 15. Хорфорд – 15.
Жамал Кроуфорд нийт 28 оноо, үүний дотор 4-р үед 3 онооны 4 оновчтой шидэлт хийж Хоукс Мемфисийг талбайд нь хожлоо. Үүний өмнөх 3 зочлон тоглолтондоо Хоукс хожигдоод байж.
Мемфис Хоукстай хийсэн сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожигдлоо. Мемфис мөн сүүлийн тоглолтондоо 4 дараалан хожигдов.
“Милуоки” – “Детройт” – 81:93 (9:20, 29:25, 24:19, 19:29)
М: Женнингс – 18. Богут – 17 + 18 самбар. Белл – 15.
Д: Стаки – 18. Принс – 18. Гордон – 18.
Т. Принц улирлын хамгийн өндөр 18 оноо, мөн Стаки, Гордон нар ч мөн адил 18 оноо авч Пистонс Баксийг хожлоо. Пистонс 4-р үед өрсөлдөгчөөсөө 10 оноо илүү авсан байна. Бакс сүүлийн 10 тоглолтынхоо 6-д нь хожоод байгаа бол Пистонс сүүлийн 19 тоглолтынхоо 6-д нь хожигджээ.
“Клипперс” – “Юта” – 99:109 (26:29, 30:23, 28:28, 15:29)
К: Батлер – 18. Дэвис – 16. Каман – 14.
Ю: Бузер – 27 + 12 самбар. Уильямс – 11. Кириленко – 10.
Бузер довтолгоон бүрээ шахуу оновчтой болгож, Юта Клипперсийг талбайд нь хожлоо. Юта ийн 9 дэх тоглолтондоо дараалан хожив. Клипперсийн төвийн тоглогч Крис Каман 14 оноо авсан. Тэрээр гэмтэлтэй Ройгийн оронд БҮх оддын тоглолтонд оролцохоор болоод байгаа. Түүний баг сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожигдсон амжилттай. Хэрэв багийн амжилтыг голлон харгалзсан бол Бүх оддын тоглолтын эрх Бузерт очих байлаа. Юта одоогоор 32-15 амжилтаар бүсдээ зөвхөн Лейкерс, Наггетсийн ард байгаа бол Клипперс 21-30-аар 12-т бичигдэж байна.
Хэрэв Юта маргааш Лейкерсийг хожвол түүхэндээ 10 дахь удаагаа, Жерри Слоаны удирдлага дор 9 дэх удаагаа 10+ дараалсан хожлын цуврал хийх болно.
“Портленд” – “Оклахома-Сити” – 77:89 (17:23, 24:18, 20:18, 16:30)
П: Миллер – 22. ОлдриЖ – 15 + 15 самбар. Каннинхэм – 14.
О: Дюрант – 33 + 11 самбар. Грин – 17. Харден – 13.
Оклахома Сити өнөөдөр Портлэндийг талбайд нь хожсоноор 6 дахь дараалсан хожлоо авав. 2004 онд энэ баг Сиэтлд байхдаа 9 дараалж хожсоноос хойш хамгийн олон дараалсан хожлоо аваад байна.
Тэд одоогоор айлын талбайд 15-11 амжилт үзүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн 2 улиралд нийтдээ айлын талбайд 15 хожиж байжээ. Дюрант энэ улирал эхэлснээс хойш 30 дахь удаагаа 30-аас дээш оноо авсан нь Дэйл Эллис 1988-89 оны улиралд 31 тоглолтонд 30+ оноо авснаас хойшхи энэ багийн тоглогчдын хамгийн сайн үзүүлэлт юм. Мөн Дюрант 25 дахь тоглолтондоо дараалан 25+ оноо авчээ. Айверсон MVP болдог 2000-2001 оны улиралдаа 27 тоглолт дараалан 25+ оноо авч байсан байна.
Портлэнд сүүлийн 9 тоглолтынхоо 6-д нь хожигдов.
loading...





1t, play off heze ehleh yum
loading...
Durant gej aimar toglogch bnoo ireedui ch ternii umnu gyalalzaj bndoo hehe harin bertel gemtel tuunees hol baihiig l husiidaa uur ch yu gehuudee
loading...
Zuvxun Dornodiix ch bish odoogin bdlaar NBA-iin xamgiin muu, xamgiin sain 2 bag ain!
loading...
Denveriihen bugd l sn bla.
Lawson unudr gaihalt bla.
Dallas yaj ch chadsangu angaigal uldle kaka
loading...
Melo ersen odoo l tolvolson ooroo togloh baih daa
loading...
denver gaihaltai. humuse denverig harchil bgarai play off-d
loading...
iverson baihgui 76 toglolt uzdeg hun baihgui. dongoj 11.000 hun uzsen baina lee. Manai muu jijig zaluug yagaad gaduurhaad baidgiig erdoosoo oilgohguin. huuhed ni hurdan edgeesee. Durant durak ballaj bainaa. Aka 47 garaad gardag bolsonsoo hoosh bur gayalzaj baina.
loading...
lebron hogiin toglogch gaigui ee playoff ymar gedegiig haruulj ogoh blgui de terend.ingej l baiga
loading...
Denver sain bn shuu. Carmelo buur sain bolgox bx. Uchir ni ter mash avyaslag mash sain toglogch onoonii mashin gaixaltai jigd dovtlogch…
loading...
durant goyoooo
loading...