loading...
Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани Эмирэйтс ирэх дөрвөн жилд Миланы өмсгөл дээр тавигдах боллоо. Эмирэйтс нь Арсеналын цэнгэлдэх хүрээлэнг ивээн тэтгэдэг бөгөд Европын хэд хэдэн багуудыг санхүүжүүлдэг аж. АС Милантай байгуулсан тэдний гэрээ ирэх улиралаас эхлэн хэрэгжих бөгөөд ойролцоогоор 50 сая Еврогоор хийгдэж байгаа юм. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Эмирэйтсийн захирал Шэйх Ахменд бин Саед Миланы хувьцаанаас худалдан авах бодолгүй байгаа гэнэ.
Одоогоор Миланы өмсгөл дээр Австрийн интернет мөрийтэй тоглоомын BWIIN.COМ -ийн реклам байгаа билээ. Хоёр талын албан ёсны хэлэлцээр ирэх долоо хоногт хийгдэх бололтой.
fourfourtwo.com
Интерийн залуу довтогч Марио Балотеллиг Италийн хөлбөмбөгийн холбооноос 2,000 еврогоор торголоо. Кьевог 1-0-ээр ялсан тоглолтонд Балотелли сэлгээгээр орж ирсэн бөгөөд өөрийг нь арьс өнгөөр ялгаварласан Кьевогийн фенүүд рүү дайрч давшилсан юм. Харин Кьевогийн дүрсгүй фенүүдэд ямар нэгэн шийтгэл хүлээлгээгүй аж.
Сүүлийн үед форм сайтай байгаа Роналдиньог Дунга Ирландтай хийх нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүндээ багтаасангүй. Үүнээгээ тэрээр ”Миний төлөвлөгөөдн Ронни багтаагүй” гэж тайлбарлаж байна. Роналдиньо өнгөрсөн жилийн сард ДАШТ-ий урьдчилсан шатны Перутай хийсэн тоглолтоос хойш шигшээдээ дуудагдаагүй байгаа юм. Үүнээс улбаалаад шидэт эрийг ДАШТ-ийг зорих бүрэлдэхүүнд ч багтахгүй байж мэдэх тухай зарим мэргэжилтнүүд бичиж байна.
Хаалгач : Жулио Цесар (Интер), Дони (Рома)
Хамгаалагч : Майкон (Интер), Даниель Алвес (Барселона), Жилберто (Крузэйро), Мичел Бастос (Лион), Жуан (Рома), Лусио (Интер), Луйсао (Бенфика), Тьягу Силва (Милан)
Хагас хамгаалагч : Жилберто Силва (Панатинайкос), Жосуе (Вольфсбург), Фелипе Мело (Ювентус), Лукас (Ливерпуль), Кака (Реал Мадрид), Рамирес (Бенфика), Элано (Галатасарай), Жулио Баптиста (Рома), Клеберсон (Фламенго)
Довтлогч : Робиньо (Сантос), Адриано (Фламенго), Нилмар (Вильяреал), Луйс Фабиано (Севилья)
Марчело Липпи ирэх ДАШТ-ий дараа Ювентусын ерөнхийлөгчөөр томилогдож магадгүй байна. Туринд байрлалтай Tuttosport сонинд бичсэнээр энэ улирал дуусаад Ювентусын удирдлага томоохон халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн эрхлэгч Жен Клод Блан клубын ерөнхий захиралын албанд Алессио Секко спорт эрхэлсэн захиралаар ажиллах бол Сампдориягийн Жузеппе Маротта, Баригийн Жеоржио Перинетти, Фиорентинагийн Панталео Корвино нарын нэг нь трансфэр хариуцсан захиралаар ирэх гэнэ.
Багийнхаа тааруухан амжилтанд уурссан Лациогийн фенүүд өнөөдөр үймээн дэгдээлээ. 1000 гаруй фанатууд клубын бэлтгэлийн баазын гадна цугларч эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд тэд Давид Баллардиниг халахыг шаардсан самбар, зурагт хуудас барьсан байлаа. Цагдаа нар энэ үймээнийг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Нийт 3 хүн энэ үеэр бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар Бүргэдүүд хүснэгтийн 18-р байранд бичигдэж байгаа бөгөөд өнгөрсөн тойрогт Катаньяд 1 : 0-ээр ялагдал хүлээсэн юм.
Сүүлд авсан мэдээллээр Лациогийн дасгалжуулагч Давид Баллардини ажлаа хүлээлгэн өгч байгаа бололтой. Италийн Sky Sport сайтад энэ талаар бичихдээ ”Фанатуудын дэгдээсэн үймээний дараа клубын удирдлага шуурхай хурал хийж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тэд энэ хурлаар Баллардиниг ажлаас нь халах дээр санал нэгдсэн бөгөөд Хорватын лигт ажиллаж байгаа Эдоардо Режа хэмээх эрхэмийг шинэ менежерээрээ томилохоор болжээ.
64 настай Эдоардо нь 30 гаран жил дасгалжуулагчаар ажиллаж байгаа туршлагатай нэгэн бөгөөд өнгөрсөн оноос Хорватын дээд лигийн Хандук Сплит багийг удирдаж байгаа аж.
Маргааш буюу 2 сарын 10-ны өдөр Калчио лигийн 22-р тойргийн нөхөн тоглолт Парма – Интер багуудын хооронд явагдана. Нерразурричууд Пармагийн талбайд Станкович, Мунтари наргүйгээр зочлох бололтой. Бэртэлтэй байгаа эдгээр тоглогчид Миландаа үлдэж бусад нь Пармагийн талбайд зочлохоор өнөөдөр нисжээ.
loading...




soniholtoi zuil algaa premeir leigue-in medelel bsan bol harin sonirholtoi baihgui yu
loading...
Man City 2 – 0 Bolton
31′ 1-0. Tevez
73′ 2-0. Adebayor
.
Fulham 3 – 0 Burnley
Wigan 1 – 1 Stoke City
Portsmouth 1 -1 Sunderland
loading...
Lazio ch sain club bsandag tsagiin saihand.
Odoo buur shaldaa buujde
Ter emblem bas huvtsasnii ongo ih taalagddag shuu…
loading...
Bur neg EPL geed tuulshirtsan heden nuhduud bhiimaa. Goe sonirholtoi l bn shde. Martsanaas Chelsea bagiin beltgeliin uer tend bsan neg huniih ni nohoi gazar deeree ami tavisan genelee shuu. SOUL_CHELSEA /Chamd sonirholtoi bgaa bizdee/
loading...
adrenno bish ronaldo bagtsan bsn bol yamar saihan be……… silvag shegsheedee duudagdsand bayartai bn miland ch unheer ih uuregiiig biileuuulj bgaa shuuu………………… ronniii maani sain forumdaa orhooor shigsheedee duuudagdah baiguidee….. mon pato ch bas……………….. miland pato yamr ih uguilegdej bn aaa….. patogiiin bertel gemtliiin talaar medeelel oruuulj ogoocheee……
loading...
sayhnaas hulbumbug uzej ehelsen nuhduud premeir leigue-ee iluu gej bodood baih shig bgan hudlaa heden club toglogchiin ner tseejilcheed
loading...
Харин тийн. Яг үнэндээ Примиэр Лигээс өөр юм мэдэхгүй хэдэн жаал ПЛ-ийн багуудыг л дэмжих биз. Ямар ч хөлбөмбөгийн мэдлэг байхгүй хэдэн жаал аль нэр сайтай багийг дэмждэг нь бичигдээгүй хууль өө. гэхдээ олон жил дэмжээд ирчихсэн МанЮ, Челси, Арсенал, Ливер, тэр ч бүү хэл Болтон, Тоттэнхэмийн фэнүүдийг би танина. Тэд ийм байгаагүй юм.
Би л жишээ нь Сери А-ийн тэр тусмаа Хар цагаануудын (Ювентус) фанат хүн. Олон ч жил дэмжсээр ирсэн. Доошоо унасан ч хамт, одоогийн хямралд ч хамт л байна. Үүнээсээ би таашаал авдаг. Тэд үргэлж домог байсан юм шүү дээ. Дэлхийн клубүүдийн чансаанд 5-д явж байлээ.
loading...
bundes liga news add pls eseknuudee
loading...
aimaaar yum meddeg ah nar bas haa neg bhiimaa….juve ntr ain..bayrlalaa..vnetei zovolgoonoosoo haramgui hairlasand..bi ch gsn barca-ga dooshoo unval hamt bnaa..yag tani shig…ta estoi aguu FANAT..
loading...
Soul_Chelsea-д. Бацаанууд юу бичихээ бодмоор юм. Хүнд тодорхой нэг лиги сонирхолтой байж болно. Гэхдээ тэрнээс чинь өөр лиги сонирхдог олон хүн байдгийшдээ. Сери А-г сонирхоод, чих тавиад, тойрог болгоныг нь шимтэн үздэг, бүүр маш олон жил, арав, хорин жил сураг тавьж, шүтэн биширч ирсэн хөлбөмбөг сонирхогч асар олон ах эгч нар байдаг юм шүү. Би ч бас тэдний нэг. Премьер лиг гэж чалчих бацаануудыг өмдөндөө баагаад сууж байхад хөлбөмбөгийн бөмбөгийг өшиглөөд сургуулийнхаа хашаанд тоглож явлаа, Орбитын сувгаар дэлхийн спортын мэдээ зах зухаас нь сонсож, Милан, Интер зэрэг агуу клубуудын үүх түүхийг барууны өнгөт сэтгүүлээс хайчлан цуглуулж байлаа, ах нь болоод миний үеийн олон залуус. Чи мэддэг сонирхдог байж болно, гэхдээ бусдын сонирхлыг хүндэлж яв, ахын дүү.
loading...