Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо » Ёкозүна Асашёорюү зодог тайлаад ч рекорд тогтоосоор

GD Star Rating
loading...

Хацү башёд түрүүлж, эзэн хааны цомыг 25 дахиа хүртэн мэргэжлийн сүмогийн түүхэнд гуравдугаарт орох амжилтыг үзүүлсэн ёкозүна Асашёорюү зодог тайллаа. Болж өнгөрсөн үйл явдлын тухай сонссон хэн бүхэн түүнийг их сүмод үлдээсэй гэж хүсч байсан ч санаснаар болсонгүй. Хоёрдугаар сарын 4-нд Японы сүмогийн холбооны шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн хурлаар түүнд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэх байсан ч ингэх шаардлага гарсангүй.

Эл өдөр үдээс өмнө 11.00 цагийн үед Удирдах зөвлөлийн арван гишүүний уулзалт эхэлжээ. Төдөлгүй ёкозүна Асашёорюүг багшийнх нь хамт “Рёогокү Кокүгикан” ордонд дуудаж, 20 орчим минут уулзсан байна. 13.00 цаг өнгөрч байхад хурлын танхим руу ороод 13.30-

ийн үед гарч ирсэн их аварга төдий л удалгүй зодог тайлах болсноо мэдэгдсэн юм. Урьд нь Асашёорюү аварга зодог тайлж, эсвэл сүмогоос хөөгдөж магадгүй гэсэн мэдээллийг Японы хэвлэлүүд ихээр цацаж байсан ч сүмо сонирхогчид үүнийг цочирдон хүлээн авлаа. “Арай үгүй байлгүй дээ, дэндүү залуу хүн, дахиад олон жил барилдаж, Тайхо аваргыг гүйцэх боломжтой…” хэмээн урд нь хүлээж байсан их амжилтынх нь төлөө аваргын өмнөөс харамсах хүн олон байв.

Ёкозүна Хакүхо өөрийг нь энэ зэрэгт хүрэхэд их нөлөө үзүүлсэн ачийг нь хэнээс ч эмээлгүй нулимс унаган дурсаж, цаашид Асашёорюүгийн нэгэн хэсэг нь болж, урьдынхаас илүү хичээн барилдахаа амласан.Тэрбээр болж байгаа үйл явдалд итгэхийг хүсэхгүй буйгаа хэлж байлаа.

Нэгдүгээр сарын 16-ны үүрээр нэгэн рестораны ажилтанд гар хүрсэн гэх явдал ёкозүна Асашёорюүгийн зодог тайлах нөхцөлийг бүрдүүлсэн. Их аварга зодог тайлснаар түүнд хариуцлага тооцох боломжгүй болсон тул аваргын багш Такасаго оякатад зэрэг бууруулах шийтгэл оноожээ. Сүмогийн холбооны Удирдах зөвлөлд хүртэл багтаж явсан Такасаго оякатаг хоёр зэрэг бууруулж, 1.448.000 иений цалин авдаг байсныг нь 875 мянга болгосон байна.

Их аварга Асашёорюү ийнхүү зодог тайлах мэдэгдэл хийснийхээ маргааш Хавайг зорин нисчээ. Бүрх малгай, энгийн өмд, цамц өмссөн Д.Дагвадорж урьд өмнөх аяллууд шигээ цүкэбито дагуулсангүй, ганцаараа нисэх буудалд ирсэн байна. Хэвлэлийн бага хурал дээр “Сүмочийн замналаа өндөрлүүлж байгаа энэ үед хамгийн түрүүнд сайхан амрах тухай л бодогдож байна” хэмээн ярьсан тэрбээр ийнхүү нарлаг Хонолулуд хөл тавьжээ. Харин Хавайгаас хаашаа нисэхийг нь хэн ч мэдэхгүй байгаа аж. Нэгэн эх сурвалж “Ямар ч байсан Осакагийн тэмцээнийг үзнэ гэж ярьж байсан. Тэгэхээр гуравдугаар сард Японд ирэх байх” гэж өгүүлсэн мэдээлэл байна.

Ёкозүнаг зодог тайлсны дараа хамгийн их яригдаж буй зүйл бол Японы сүмогийн холбооноос түүнд хэр хэмжээний мөнгө өгөх тухай. Озэки, ёкозүна цолтой бөхчүүдийг зодог тайлахад гаргасан амжилтад нь дүйцүүлэн шагнал олгодог журамтай. 22 түрүүлж, ёкозүна цолтойгоор 38 башё барилдсан Таканохана 130 сая иений урамшуулал хүртэж байсан нь өмнөх рекорд бөгөөд Асашёорюү үүнээс илүүг авах нь тодорхой билээ. Ёкозүна цолтны хишиг 15 сая иений дээр аварга цолтой барилдсан башё бүрт хагас саяыг нэмж өгдөг ажээ. Асашёорюүгийн хувьд дөрвөн жилийн турш ганцаараа ёкозүна цолтойгоор барилдсан, уналтад ороод байсан сүмод сэргэлтийг авчирсан гавьяагаараа 150-200 сая иений шагнал авах магадлалтай байна. Мөнгөн дүнг эцэслэн тогтоох хурал хоёрдугаар сарын 10-нд болох гэнэ. Дашрамд сонирхуулахад Чиёнофүжи, Акэбоно нар 100 сая, Мусашимару 90 сая орчим иенийг зодог тайлсны дараах урамшуулалд авч байжээ.

Бөхчүүд зодог тайлсан ч самурайн засалттай үсээ авахуулах хүртлээ сүмотой холбоотой байдаг. Тиймээс данпацү-шики буюу үс авахуулах ёслолоор сүмочийн, бөхийн замналаа төгсгөдөг гэж хэлж болно. Их аварга Асашёорюү энэхүү ёслолыг энэ оны аравдугаар сарын 3-нд “Рёогокү Кокүгикан” ордонд хийхээр төлөвлөсөн байна. Тэрбээр эл өдөр ёкозүнагийн ёслолыг сүүлчийн удаа хийх билээ. Дэвжээний ёслолд аваргын хоёр дагуулаар ёкозүна Хакүхо, озэки Харүмафүжи нар явах магадлал өндөр байна. Ер нь 20-иос дээш түрүүлж, онцгой амжилт үзүүлсэн аваргууд сүүлчийн дохё-иригээ ийн өвөрмөц хийдэг уламжлалтай ажээ. Үүнийг жагсаалтаар сонирхуулъя.

Ёкозүна Асашёорюүгийн рекорд үзүүлэлтүүд

-25 түрүүлсэн нь түүхийн гуравдугаарт орно.

-Долоо дараалан түрүүлсэн нь бүх цаг үеийн шилдэг үзүүлэлт.

-Нэг жилийн бүх тэмцээнд түрүүлсэн бөх түүнээс өөр үгүй.

-22 нас 1 сартайдаа түрүүлсэн нь гуравдугаарт бичигдэж байв (одоо 4-рт).

-Мэргэжлийн сүмод хөл тавиад 23 дахь башёдоо анхны түрүүгээ авсан нь түүхийн манлай үзүүлэлт.

-Таван удаа өвдөг шороодолгүй түрүүлсэн нь дөрөвдүгээрт орно.

-Түрүү байрын төлөөх нэмэлт барилдаанд тав ялсан нь хоёрдугаарт орно.

-Сүүлийн 30 тэмцээний түрүү бөхийн хөргийг өлгөдөг “Кокүгикан” ордны адарт нэг дор хамгийн олон зургаа өлгүүлсэн амжилтын эзэн (21).

-Зодог тайлснаа зарласан энэ үед түүний 16 зураг “Кокүгикан” ордонд байгаа. Энэ нь 17 зурагтайгаар зодог тайлсан Чиёнофүжигийн дараа орох үзүүлэлт.

-Жюүрёод дэвшсэнээсээ хойш хийсэн барилдааныхаа 79.1 хувьд ялсан нь Тайхогийн (83.2) дараа орох амжилт.

-Харин макүүчигийн барилдааны 79.6 хувьд ялсан нь Тайхо (83.8), Фүтабаяма (80.2)-гийн дараа орно.

-2004 оны Хацү башёгийн эхний өдрөөс тэр оныхоо тавдугаар сарын тэмцээний тав дахь өдөр хүртэл 35 дараалж ялсан нь

түүхийн дөрөвдүгээрт орно.

-Озэки, ёкозүна цолтойгоор 501 ялсан нь бүх цаг үеийн наймдугаарт бичигддэг ба өмнөх хүн Чиётайкай 515, Важима 516 даваатай  байжээ.

-Харин ёкозүна цолтойгоор 463 даваа авсан нь тавдугаарт ордог. Дөрөвхөн ялахад Важима аваргын өмнө гишгэх байв.

-Башёгийн эхний найман өдөр уналгүй тавиас дээш хувийн амжилт (23 удаа) үзүүлсэн тоогоор Чиёнофүжи (25)-гийн ард л орно.

-Нийт 43 башёд арваас дээш ялалт байгуулсан нь долдугаарт бичигдэх үзүүлэлт юм. Түүхийн манлай болохын тулд түүнд дахин 15 тэмцээнд арваас дээш даваа авах шаардлагатай байлаа.

-Харин түрүү байрын төлөөх өрсөлдөөнд идэвхтэй оролцдогийг илэрхийлдэг 12-оос дээш ялалт байгуулсан башёгийн (30) тоогоор тавдугаарт орсон байна.

-Нэг жилд 90 барилдааныхаа 84-т нь ялснаар рекорд тогтоож байсан бөгөөд үүнийг нь Хакүхо өнгөрсөн жил хоёроор ахиулсан.

-Жилийн хамгийн олон ялалттай бөхөөр таван удаа шалгарсан нь дөрөвдүгээрт орно. Ёкозүна Тайхо долоон удаа оны манлайгаар тодорч байв.

-Кёкүтэнхо, Котомицүкиг тус бүр 36 удаа ялсан нь нэг бөхийг хамгийн олон давсан үзүүлэлтийн зургадугаарт ордог.

-Мөн Котомицүкиг 28 дараалж ялсан нь нэг бөхдөө хамгийн удаан хугацаанд унаагүй рекордын аман хүзүү нь билээ. Кёкүтэнхог 22 дараалж ялсан нь зургадугаарт бичигддэг.

-Кёкүтэнхог нийт 36 ялж, хоёр унасан байдаг бөгөөд давааны зөрүү +34-өөр бүх цаг үеийн түүхийг манлайлдаг. Мөн Миябияматай хийсэн дуэльд +29 (34-5) үзүүлэлттэй.

-Мэргэжлийн сүмод хөл тавиад 16 дахь башёдоо кинбоши авсан нь хоёрдугаарт орно.

-Озэки цолтой бөхийг 107 удаа өвдөг шороодуулсан нь тавдугаарт орох ба Тайхо аварга 129 арслан “намнасан” үзүүлэлтээр тэргүүлдэг.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. ayayaya says:

    yoo unshihad hurtel neg ym ogshool bhiimaa Dagvaagiin talaar. Naad sumog chin zugeer l hashraaj bjee

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    aimaar aimaar zugeer l tortson amitan bsan yum sda odoo sumo uzheer 1 l yum dutaad bna bhda

    GD Star Rating
    loading...
  3. Bat says:

    yostoi gaihamshig.bi youtube deer haiwai yavj baigaa bichlegiig ni uzsen

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    he is lagend

    GD Star Rating
    loading...
  5. mulide says:

    uneheeriin saihan bichjee….

    GD Star Rating
    loading...
  6. malchin says:

    zodgoo tailaagui bol buh recordig ni hangalttai evdeh huch bsan

    GD Star Rating
    loading...
  7. zochin says:

    minii medeh bas neg orhij bolomgyi recordiig orhison bn. hamgiin tsuuhun bashyod barildaj /25/ yokozuna bolson

    GD Star Rating
    loading...
  8. zochin says:

    superman gedeg shig l SUPERSUMOCH

    GD Star Rating
    loading...
  9. sanana daa sumo buhiin ertunts dagvaag sanana…sar nariig untuulan sereej sananaaaaa…odoo sumo yamarch utgagui bolloo(hakuho maani mgl hun yamar bdagiig uzuuleed ug)…

    GD Star Rating
    loading...
  10. ideree says:

    за одоо яаая гэхэвдээ нэгэнт шийдвэр гарсан хойно үндэсний бөхөөр барилдвал ямар вэ яах бол гэсэн санал байна магадгүй бэлтгэлээ сайн хийвэл овоо барилдах байх шүү

    GD Star Rating
    loading...
  11. bayaraa says:

    aguu jinhene mongol er

    GD Star Rating
    loading...
  12. Anhaa says:

    Bodoxoor l uilmaar sanagdaad bx yum xairan yum Sumo boxiig yostoi dorgioj bsan hvn xar zaluugaaraa zodog tailchixdag Ene bvx recordiin oroid garax bolomjtoi bsan gej bodoxoor l ЯПОН uudaas shaxalt irsen l bj taaraa Shiidveree oorchilj boloxgvi yum bx daa

    GD Star Rating
    loading...
  13. zochin says:

    Chieyotaka Dagva awarga xoeriin bootsoo xamgiin ondor baisan tuuh bga biz dee. Ternees xoish bootsoond xyazgaar togtoodog bolson gee biz de…

    GD Star Rating
    loading...
  14. taiho avarga bas l aguu yumaa kkk dagvaa maani ahiad 20 basho barildsan bol ushuu recorduud evdegdeh l bsan baih 300aad barildaan gsn ug shuude! kkk

    GD Star Rating
    loading...
  15. ER says:

    UGNA SAIN L BAILAA ODOO YAXAV YAMAR GANTSARAA BISH ARAASAA YAMAR DUU DAGUULSNIIG, TEGEED CH ODOO DUU NI YAJ OSHOGOO AVXIIG L XARI. NEG TALAAS ZOV CH YUM UU ODOO TUUXEND CH BIDNII SETGELD CH DILEGDESHGUI AVRAGAAR MONXOD ULDNE BIZDEE. DAGVAA MINI TSAASHDIN AMIDRALDAA ALDALGUI TOLGOI EGTS BARJ YAVDAG YUM SHUU. ALDAJ UNDAG ENE XORVOOD ALDAAAAAL BIZ TEGEED YAMAR ZOGSOX BISH URAGSHAAAAAAA ULAM IXIIG BUTEEJ XEN GEDGEE DAXIN UZUUUUL. TOLGOITO YUM BOL MONGOLDOO IREED ERENXIILEGCH BOLCHIX YADGIIN. ENE ZAMBRAAGUI 4 JIL BOLGON 76 MANGAS TEJEESNEES XATUU ZAGNAJ CHADDAG GANTS XUND ZAXIRAGDVAL 2 T XUVAAGDAAD ALALTSAXAA BOLJ BUSDIIN ADIL AMIDRAX BAIX SHUU. CHI YAMAR ARD TUMNEES GUIX BISH ONOODRIIG XURTEL BAGA OLOOGUI BAIX!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: