loading...
Премьер лигийн 24-р тойрогтой холбоотой тоо баримт, статистик мэдээллээс хүргэе.
1 – Бриан Лаус Бёрнлигийн менежер болсноосоо хойшхи анхны хожлоо авчээ.
2 – Челси Арсеналтай хийсэн сүүлийн 16 тоглолтынхоо ердөө 2-т нь л хожигджээ.
2 – Бёрнли энэ тойрогт Вест Хэмийг 2:1-ээр хожсон. Бёрнли хаалга руу 2-хон цохьсон ч 2-уулаа гоол болсон бол Вест Хэм хаалга руу 8 цохиж, 1 гоол хийсэн гэнэ.
2 – Болтон лигийнхээ сүүлийн 25 тоглолтын ердөө 2-т нь л клин-шит хийсэн байна.
3 – Өнгөрсөн тойрогт 3 тоглогч улаан хуудсаар торгуулав. Тэд бол Сотириос Киргиакос, Стивен Пиенаар, Кристофер Самба нар.
4 – ПЛ-ийн топ 4 багт МЮ, Челси, Арсенал, Ливерпулийг тооцдог. “Их дөрөв”-ийн эсрэг энэ улиралд хамгийн сайн амжилт үзүүлээд байгаа баг бол Челси юм. Тэд нөгөө 3 багийнхаа эсрэг 4 тоглохдоо 4-үүлэнд нь хожсон төдийгүй ганц ч гоол хаалгандаа алдаагүй явна. Харин Арсенал хамгийн муу амжилттай, нөгөө 3-ийнхаа эсрэг 5 тоглохдоо 4-т нь хожигдож, 11 гоол хаалгандаа алджээ.
4 – Сток лигтээ хийсэн сүүлийн 4 тоглолтондоо дараалан хожигдоогүй явна.
4 – Хонконгийн бизнессмэн Балрам Чайнрай Портсмутын сүүлийн 6 сарын хугацааны 4 дэх эзэн нь болов.
5 – Челси энэ улиралд тоглолтын явцаас ердөө 5 гоол л хаалгандаа алджээ. Бусдыг нь торгуулийн цохилт, сет-писээс алдаад байна.
5 – Тоттенхэм өөрийн “White Hart Lane” цэнгэлдэхдээ хийсэн сүүлийн 5 тоглолтондоо дараалан гоол алдаагүй.
7 – Манчестер Юнайтед Портсмуттай хийсэн ПЛ-ийн бүх 7 тоглолтондоо хожжээ.
7 – Ливерпуль сүүлийн 7 лигийн тоглолтондоо ганц л гоол алдсан.
7 – К. Жоунс Сандерландийн төлөө 7 дахь лигийн гоолоо хийв.
9 – Манчестер Юнайтедийн эсрэг тоглож байгаа багууд нийтдээ 9 гоолыг өөрийн хаалгандаа хийжээ.
9 – Бирмингем лигтээ Вульвсийн эсрэг хийсэн 9 тоглолтондоо хожигдоогүй явна.
9 – Уиган сүүлийн 9 лигийн тоглолтынхоо ганцад нь л хожжээ.
10 – Вест Хэм сүүлийн 10 лигийн тоглолтынхоо ганцад нь хожжээ.
10 – Эвертон лигийнхээ сүүлийн 10 тоглолтноос анхны хожигдлоо хүлээв.
11 – Эвертон 1999 оны 9-р сараас хойш Энфилд цэнгэлдэхэд хожил аваагүй явна.
12 – Челси энэ улиралд лигтээ хамгийн олон буюу 12 клин-шит хийгээд байна.
12 – Дидье Дрогба Арсеналын эсрэг хийсэн сүүлийн 10 тоглолтондоо нийт 12 гоол хийгээд байна.
14 – Уиган – Сандерланд багууд лигтээ нийт 14 удаа л учраа таарчээ. Үүний 6-д нь тэнцэж, 3-т нь Хар муурууд, 5-д нь Латиксууд хожсон..
16 – Арсенал сүүлийн 16 зочлон лигийн тоглолтынхоо 2-т нь л гоол хийж чадаагүй.
16 – Сандерланд сүүлийн 16 лигийн тоглолтынхоо ердөө ганцад нь хожсоноос гадна сүүлийн 11 тоглолтноос нийт 33 оноо авах боломжтой байснаас ердөө 5-ийг авчээ.
18 – Болтон Фулхэмтэй ПЛ-т 18 тоглож, ердөө 3-т нь л хожсон гэнэ.
19 – ПЛ дэх Мерсисайдын дербид нийт 19 тоглогч улаан хуудас авчээ. Энэ бол ПЛ-ийн түүхэн дэх хамгийн “бохир” дерби. Сүүлийн 11 тоглолтонд нь нийт 10 тоглогч улаан хуудас авсан гэнэ..
23 – Уэйн Руни улирал эхэлснээс хойш оролцсон тэмцээнүүддээ нийт 23 гоол хийгээд байна. Энэ нь түүний хувийн дээд амжилттай тэнцжээ. Руни ямар ч байсан нэг улиралд хийсэн гоолынхоо дээд амжилтыг ахиулах нь.
32 – Бёрнли Вест Хэмийн талбай дээрээ 1978 оноос хойш буюу сүүлийн 32 жилийн хугацаанд анх удаа хожив.
36 – Челси бүхий л тэмцээнүүдэд талбай дээрээ хийсэн сүүлийн 36 тоглолтондоо хожигдоогүй явна.
50 – Дирк Кюйт Ливерпулийн төлөө 50 дахь гоолоо хийсэн.
53 – Портсмут 1957 оны 10 сараас хойш Олд Траффорд цэнгэлдэхэд хийсэн лигийн тоглолтуудынхаа алинд нь ч хожиж чадаагүй хэвээр.
100 – Жон Оби Микель Челсигийн төлөө ПЛ-т 100 дахь тоглолтоо хийлээ.
100 – Уилльям Галлас Арсеналын төлөө ПЛ-т 100 дахь тоглолтоо хийжээ.
213 – 213 дахь Мерсисайдийн дербид Ливерпуль хожлоо.
loading...




Дажгүй мэдээлэл оруулжээ. Сонирхолтой л юм. ПЛ гэж хэтэрхий бтгий туйлшраарай. Жишээ нь Бока Хуниорз, Рекүэлмэ, Верон, Наката, Аякс амстердамм, Баскуудын түүх зэргийг оруулбал хмүүст их сонирхолтой байх болов уу?
loading...
Portsmountiin hojliin too, ezen ni soligdson too 2 ni tentsuu bolloodoo.
loading...
juve fanat bitgii chuhal tsarailaad bai. chi ooriigoo hen gedgee sana tegeel boloo.
ter hogshchuuliin tuuh odoo hend ch hereggui
Whallaah hala zizuuu
loading...
zoo zooo ma manu odoo l neg yum bolj bndaa. udahgu 1gd ornoo . ene chadlaaraa uragshaa
loading...
ingejiihaar bundes ligiin medeee nemeecheeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
loading...
harin tiimee gants premier ligiin medee l ih tavih yen
loading...
клин-шит gej yu gej bga n zalusa
loading...
chelseagin talar muu medee negch alga goy bna shuu
loading...
merseyside’s derby hardest
loading...
merseyside’s derby hardest gej yu gej bga n zaluusaa
loading...
end uul n PL-n tuhai bhad tr Juvefan yu weee.zailaachee.calcio ligin tuhai site bdesht.tishe orj naaa lektse tawildaa
loading...
Liverpool-нхээ дэмжигчдэд зориулж нэгэн блог нээлээ.www.liverpoolfc.miniih.com
loading...
Чувствуется сразу, что писал человек хорошо разбирающийся в этой теме
loading...
Предлагаю объединиться и обсудить эту не навясчивую тему
loading...